Зурагтаар шууд дамжуулагдсан хамгийн цочирдом 10 үйл явдал

Телевизийн (одоо интернетийн) ачаар дэлхийн сая сая хүмүүс дэлхийн нөгөө талд юу болж байгааг харж чаддаг. Гэхдээ заримдаа сэтгэл сэрдхийлгэм дүр зураг харагдах нь мэдээж. Хүн төрөлхтний түүхэн дэх эдгээр хамгийн гайхалтай 11 агшныг камерт буулгаж авсан боловч заримыг нь сүүлд нь устгасан юм. 

Зурагтаар шууд дамжуулагдсан хамгийн цочирдом 10 үйл явдал
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Симпсоныг хөөсөн нь

Америк хөл бөмбөгийн домог, жүжигчин О.Жей Симпсон  (O. J. Simpson) зөвхөн мэргэжлийн амжилтаараа алдартай байсангүй. 

Түүнийг экс эхнэр Николь Браун (Nicole Brown), түүний амраг Рон Голдман (Ron Goldman) нарын амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгаж байсан юм. Симпсоны эсрэг нотлох баримтууд олдож, хөлбөмбөгчин Лос Анжелесын замаар цагдаа нараас зугтахыг оролдсоноор байдал улам төвөгтэй болж байсан ажээ.

Симпсоныг хөөсөн нь

Эцэст нь 1995 онд нотлох баримтыг үл харгалзан түүнийг цагаатгаж, алдарт тамирчин цаазаар авах ялаас мултарч чаджээ. Дараа нь шүүх Симпсоныг 33.5 сая долларын торгууль төлөхийг үүрэг болгосон юм. Гунигт явдал үүгээр дуусаагүй бөгөөд тамирчин 2007 онд өөр хэргээр торны цаана сууж, шоронд хоригдсон хэвээр байна.

2 Манилад барьцаалагдсан автобус

2010 онд Филиппинд барьцаалагсадтай холбоотой хэрэг гарсан. Цагдаагийн офицер асан Роландо Мендоза (Rolando Mendoza) М16 винтовоор зэвсэглэж жуулчид, хөтөч нар байсан автобусыг хулгайлжээ. Удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийг телевизийн камерууд буулгаж авсан юм.

Манилад барьцаалагдсан автобус

Дараа нь Мендозагийн дүү хэргийн газар луу очиж түүнтэй ярилцахаар оролдсон боловч цагдаа нар түүнийг хэргийн газар луу зэвсэглэж нэвтрэхийг завдсан гэж үзэн баривчилжээ. Дүүг нь баривчилсныг харсны дараа Мендоза 12 хүнийг буудсан аж.

3 Берлиний ханын уналт

Зөвлөлт ба НАТО-гийн хоорондох зөрчил, хурцадмал байдлын бэлгэдэл Берлиний хана нь Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш Германыг тусгаарлаж байсан юм. 1989 онд ханыг нурааж, Герман дахин нэгдэхэд дэлхий нийт баярлаж байв.

Берлиний ханын уналт

4 Мюнхений Олимпийн үеэр гарсан террорист халдлага

1972 онд террористууд 12 хүнийг барьцаалсны 11 нь израилийн тамирчид байв. Барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд гэмт хэрэгтнүүд израилийн улс төрийн хоригдлуудыг суллахыг шаарджээ. Хэлэлцээр амжилтгүй болж, 12 хүн амь насаа алдсан байна. 

Мюнхений Олимпийн үеэр гарсан террорист халдлага

5 Родни Кинг (Rodney King)-ийн үймээн самуун

1991 онд Родни Кинг хэмээх хар арьст хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баривчлагджээ. Цагдаа нар түүнийг баривчлах үеэрээ зэрлэгээр зодож байсныг хажуугаар нь өнгөрч байсан хүн  камерт буулгаж чаджээ. 

Родни Кинг (Rodney King)-ийн үймээн самуун

Цагдаагийн эдгээр 4 ажилтны гэм бурууг шүүн хэлэлцсэн боловч эцэст нь цагаатгасан байна. Үүнээс болж эсэргүүцэгчид Лос Анжелес хотод үймээн дэгдээж 53 хүн амиа алдсан юм.

6 Японы цунами

2011 онд мэдээний сувгийн камерууд Японыг хамарсан аймшигт давалгааг бичиж авсан. Түүхэн дэх хамгийн аймшигт газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамид 13,000 хүний амь эрсэдсэн ​ ба давалгаа нь 40 метрийн өндөрт хүрсэн байна.

Японы цунами

7 "Challenger" хөлгийн дэлбэрэлт

"Челленжер" хөлөг нь АНУ-ыг галактикийн хайгуул, сансрын аялалын шинэ эринд хөтлөх ёстой байв. Гэвч яг хөөргөх үед инженерийн алдаанаас болж дэлбэрэлт болж багийн бүх гишүүд амь үрэгджээ.

"Challenger" хөлгийн дэлбэрэлт

8 Ли Харви Освалдыг хөнөөсөн хэрэг

Ерөнхийлөгч Жон Кеннеди бусдын гарт амиа алдсанаар Америкийн нийгэм урьд өмнөх шигээ байхаас өнгөрсөн байв. Алуурчин болох Ли Харви Освалдыг баривчилсны дараа тус улс дахин харгис хэрцгий аллага гарахгүй нь гэж бодож байсан ч Освальд мөн бусдын гарт амь үрэгдсэн бөгөөд үүнийг Жак Руби үйлдсэн байна. 

Ли Харви Освалдыг хөнөөсөн хэрэг

9 Саран дээр буусан нь

Гайхалтай мөчүүд заавал эмгэнэлтэй байх албагүй. Хүн төрөлхтөн сарны модуль "Бүргэд" хэрхэн сарны гадаргуу дээр хүрэхийг харсан. Энэ мөчийг 600 сая орчим хүн шууд үзэж байсан гэх мэдээлэл байдаг.

Саран дээр буусан нь

10 9-р сарын 11-ний халдлага

Дэлхийн олон тооны телевизийн сувгууд 2001 онд зорчигч тээврийн хоёр онгоц Нью Йоркийн ихэр цамхгийг хэрхэн мөргөснийг харуулсан. Тэр үед 3000 гаруй хүн нас баржээ.

9-р сарын 11-ний халдлага

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()