Сахал хэзээ ч зохидоггүй 7 алдартан

2020-10-08, 17:09
14,766

Сахал зохидог, зохидоггүй хүн гэж байдгийг бид мэднэ. Зарим залуус илүү загварлаг, эршүүд сайхан харагдахын тулд сахал ургуулдаг. Яг энэхүү зорилгоор сахал ургуулсан ч өөрт нь зохиогүй алдартангуудтай танилцацгаая.

Сахал хэзээ ч зохидоггүй 7 алдартан
Хаах
Сурталчилгаа

1 Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

“The Revenant” кинонд тоглохын тулд алдарт жүжигчин Лео сахал ургуулах хэрэгтэй болсон билээ. Ингээд зураг авалтын дараа ч тэр хэсэг хугацаанд сахлаа авахгүй байхаар шийдсэн аж. Гэвч жүжигчин эрийн энэхүү дүр төрх шүтэн бишрэгчдэд нь таалагдаагүй бөгөөд түүнийг 20 насаар хөгшин харагдаж байна гэцгээж байжээ

Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

2 Дэвид Бекхэм (David Beckham)

Хөлбөмбөгчин залуу маань ч олныг дагаж сахал ургуулахаар шийдсэн бололтой. Гэвч нас ахисан Дэвидийн сахал зурвас газраа бууралтсан байсан учир энэ нь түүнийг овортой харагдуулж байжээ. 

Дэвид Бекхэм (David Beckham)

3 Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe)

Жүжигчин залуу “Харри Поттер” киноны дараа нэг дүрдээ үлдэнэ гэхээсээ айсан бололтой олон янзын дүрийг туршиж үзсэн байна. Үүнээс гадна тэр өөрийнхөө гадаад төрхөнд ч анхаарал хандуулж, сахлаа ургуулсан аж.  Сахалтай байсан үед нь заримдаа түүнийг орон гэргүй хүнтэй андуурдаг хэмээн тэр нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe)

4 Брэд Питт (Brad Pitt)

Холливудын секс бэлгэ тэмдэг болсон тэрээр сахалтай болсон цагаасаа эхэлж өөрийгөө шийтгэсэн гэхэд болно.  Питтын сахлыг харахад л тэр хэдэн насаар хөгширсөн болох нь харагдана.  Ийнхүү түүнд сахал зохидоггүй болохыг шүтэн бишрэгчид нь төдийгүй тэр өөрөө ч ойлгосон бололтой.

Брэд Питт (Brad Pitt)

5 Жим Керри (Jim Carrey)

Үзэсгэлэнтэй, залуу эхнэрийнх нь дэргэд сахалтай Жим тийм ч зохимжтой  харагдахгүй болов уу. Гэвч Жим олон нийтийн бодлыг төдийлөн хайхардаггүй бөгөөд сахалтайгаа үлдэхээр шийджээ.

Жим Керри (Jim Carrey)

6 Брэдли Купер (Bradley Cooper)

Жүжигчин залуу хурц хамар, эрүүтэй, гонзгой хэлбэрийн нүүртэй билээ.  Тиймээс ч сахал түүнд зохидоггүй ажээ. Үүнээс гадна сайхан инээмсэглэлийг сахалны цаана нуух хэрэгтэй гэж үү?

Брэдли Купер (Bradley Cooper)

7 Илон Маск ( Elon Musk)

Илоны тавьж байсан сахлыг сахал гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ төрхийг нь харахад хурдхан татуурга авч, сахлыг нь хусмаар санагдах аж.  Азаар тэр энэ байдлыг эрт ойлгосон бололтой өөрөө удалгүй сахлаа хуссан байна.

Илон Маск ( Elon Musk)

8 Мэттью Макконахи (Matthew McConaughey)

Мэттьюгийн сахал ч гэсэн Илонтой адил армаг тармаг, замбараагүй харагддаг. Азаар Мэттью сахлаа зөвхөн кинонд тоглохын тулд ургуулсан бөгөөд кино зураг авалт дууссаны дараа шууд хуссан аж.

Мэттью Макконахи (Matthew McConaughey)

9 Райан Рейнольдс (Ryan Reynolds)

Гонзгой хэлбэртэй нүүртэй бас нэгэн холливудын жүжигчин бол Райан юм.  Тэрээр шөвгөр эрүүтэй учир сахал түүнд мөн л үл зохидог. Сахалгүй байх үедээ Райан илүү залуу харагддагийг бүгд анзаарчээ.

Райан Рейнольдс  (Ryan Reynolds)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()