Цээж хорсолтыг нам дарах даршилсан байцааны жор

2020-10-10, 14:05
3,695

Зауркраут (Sauerkraut) нь германы sauer буюу исгэлэн, kraut буюу байцаа гэсэн утгатай үг юм. Даршилсан байцаа нь өвлийн цагт ногооны салат, лаазалсан бүтээгдэхүүнийг орлохоос гадна  хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд онцгой ач тустай зоог билээ.  Ийм байцааг бэлтгэхэд маш хялбар боловч гайхалтай амт нь танд болон таны хайртай хүмүүст гарцаагүй таалагдах болно. Байцааг дулаан газар исгэх хэрэгтэй. Зуны улиралд ихэвчлэн илүү хурдан бэлэн болдог (ойролцоогоор 3 өдөр), харин өвлийн улиралд 4 өдөр болдог.  Ингээд та бүхэн энэхүү жороор шаржигнуур, шүүслэг даршилсан байцааг хийж туршаад үзээрэй. Амттай байх болно гэж бид амлаж байна!

Цээж хорсолтыг нам дарах даршилсан байцааны жор

Илчлэг чанар:

     Калори - 19.7 ккал      Уураг - 1.9 гр       Өөх тос - 0.1 гр    Нүүрс ус - 4.5 гр

Орцуудаа бэлтгэнэ. 2 кг орчим байцаатай, том лууван, давс, элсэн чихэр, перец хэрэгтэй. Ялангуяа бидэнд цагаан байцаа хэрэгтэй.

1-р алхам

Саванд 2.5 литр ус хийж гал дээр тавина. Давс, элсэн чихэр, лаврын навч, перец ээ нэмнэ. Буцалгаад галаа унтрааж амтлагчтай усаа хөргөнө. 

1-р алхам

2-р алхам

Байцаагаа хэрчиж бэлдэнэ.

2-р алхам

3-р алхам

Луувангаа үрэгчээр үрнэ.

3-р алхам

4-р алхам

Байцаа, луувангаа холиод бага зэрэг шүүслэг болгохын тулд гараараа зөөлөн базаарай. 

4-р алхам

5-р алхам

Ногоонуудаа зурган дээрх шиг шилэн саванд сайтар дарж хийнэ.

5-р алхам

6-р алхам

Шилэн саванд хийсэн ногоонууд дээрээ хөрсөн амтлагчтай усаа хийж өгнө. Ус нэмэх үед асгарч магадгүй учир шилтэй байцаагаа урьдчилан бэлдсэн саванд суулгаж өгөөрэй. 

Ингээд бэлдсэн байцаагаа дулаан газар 3-4 өдөр байлгана. Ингэхдээ өдөр бүр хутгаар байцаан дээрээ дарж өгөх хэрэгтэй. Ингэснээр байцаа гашуун болохоос сэргийлэх юм. 

6-р алхам

7-р алхам

Бэлэн болсон байцаа нь шаржигнуур, амттай болно. Дараа нь хэрчсэн сонгино, ургамлын тосоор амталж болно. 
 

7-р алхам

Нэмэлт мэдээлэл:

  • Цээж хорсох нь ходоодны хүчил ихэссэнээс үүдэлтэй ба ходоод хоолыг зөв шингээж чадахгүй байгаагийн илрэл юм. Даршилсан байцаа идсэнээр хоол боловсруулах үйл явцыг дэмжиж, ходоодны хүчлийг тэнцвэржүүлнэ. 
  • Лууван нь даршилсан байцаанд амт нэмэхээс гадна исгэх явцыг хурдасгадаг. Хэрэв та лууванд дургүй бол жороос хасах эсвэл хэмжээг нь багасгах боломжтой. 
  • Байцаандаа бага зэрэг цангис жимс нэмж өгвөл исгэлэн амттай болдог.  
  • Байцаагаа гаргахдаа энгийн, эсвэл ногоон сонгино нэмээд дээр нь наран цэцгийн тос асгавал тохиромжтой. 

 

Эх сурвалж: 2d-recept

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()