Шумуул хатгах үед таны биед юу болдог вэ?

“Шумуул” гэх үгийг сонсмогц бидний тархинд нэн түрүүнд бие загатнуулдаг хазалт бодогддог билээ. Гэхдээ бид шумууланд хазуулсны дараа яагаад бие маань загатнадаг, бидний биед юу тохиолддог талаар бодож байгаагүй  л болов уу.  Гэтэл үнэн хэрэгтээ жижигхэн хавдар загатнах нь шумуулны шүлстэй холбоотой гэнэ.

Шумуул хатгах үед таны биед юу болдог вэ?
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Шумуулны хошуу нь мэдэгдэхгүй хазахад зориулагдсан байдаг

Судалгаанаас харахад шумуулны гэдэс цусаар дүүрэхэд 4 минут шаардлагатай байдаг гэнэ.  Гэвч хазуулж буй хүн шумуулны гэдсийг дүүрч амжаагүй байхад нь алчихдаг учир час хийсэн хазалтыг мэдрүүлдэг аж.

Олдмол хамаатнууд маань биднийг шууд хүссэн газраа хатгадаггүй. Эхлээд тэд хошууныхаа мэдрэмтгий хэсгээр арьсан дор судас байгаа эсэхийг шалгадаг.  Тэд зөв газраа олох хүртлээ хэд хэдэн удаа хатгадаг байна.

Шүлсний тусламжтайгаар тэд цус сордог

Судас олмогцоо шумуул 100 гаруй уураг агуулагдах шүлс ялгаруулдаг байна.  Энэ бүхэн нь цус бүлэгнэхээс сэргийлдэг бөгөөд цусыг сороход илүү хялбар болдог.

Ингээд судас гэмтэх үед бидний бие махбодь судсыг нөхөн төлжүүлэх арга хэмжээ авч эхэлнэ.  Энэ нь цус сорогч шумууланд саад учруулж болох ч судалгаанаас харахад шумуулны шүлсэнд эмчилгээний процессийг саармагжуулах, судас өргөсгөх бодис байдаг болохыг тогтоосон байна.

Шумуулны хазалтанд харшилтай учир бидний бие загатнадаг

Үүнд дахиад л шүлс буруутай юм. Учир нь шумуулны шүлсэнд загатнуулах, улайлт өгөх, хавдарт хүргэх хоргүй уураг агуулагдсан байдаг аж. Харин зарим хүмүүст шумуулны хазалт огт нөлөөлдөггүй.

Анх удаа шумууланд хазуулахад загатнах сөрөг үр нөлөө бага байдаг ч  тогтмол хазуулах бүрт шумуулны хазалтанд харшилж эхэлдэг байна.  Хэдэн жилийн дараа энэхүү харшил нь дахин суларч, алга болдог аж.

Шумууланд хазуулахгүйн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

Судалгаанаас харахад бидний биен дээр амьдарч буй нянгийн үнэр шумуулны анхаарлыг татдаг гэнэ.  Тиймээс нянгийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна, хөлөө угаах, шумуулны эсрэг цацлага эсвэл өндөр үр дүнтэй эвкалиптын тосыг хэрэглэж болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()