Өнөө цагийн хамгийн аюултай 7 галт уул

Галт уул бол ойролцоох суурин газруудад хамгийн том аюул учруулж болох байгалийн давагдашгүй хүчин зүйл юм. Мэдээжийн хэрэг галт уулын дэлбэрэлт өдөр бүр болохгүй ч нэгэнт ийм зүйл тохиолдоход олон хүний амь, амьдрал эрсдэх аюултай. Энэ нь галт уулс өөр өөрийн онцлог бүхий идэвхжих хугацааг нь урьдчилан таамаглах боломжгүй байдагтай холбоотой юм.

Өнөө цагийн хамгийн аюултай 7 галт уул

1 Индонезийн Мерапи уул

"Галан уул" гэж орчуулагдах Мерапи бол Индонезийн хамгийн идэвхтэй галт уул юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар Мерапи бусад галт уулаас ялгаатай нь хамгийн их хэмжээний пирокластик материал буюу газрын гүний халуун элементийг гадагшлуулдаг ажээ. Дунджаар жилийн 300 хоногт Мерапи уулын тогооноос утаа суунаглаж байдаг. Мерапийн хамгийн сүүлийн аюултай дэлбэрэлт 2010 онд болж 100 гаруй хүний ​​аминд хүрсэн.

Индонезийн Мерапи уул

2 Конго улсын Нирагонго

Уг галт уулаас 100 км радиуст 9 сая хүн амьдардаг. Галт уул нь Руанда, Угандатай хил залгаа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын газар нутагт байрладаг байна. Галт уулын тогоонд 2000 м өргөн, 250 м гүн халуун хайлмагт нуур байдаг бөгөөд 2002 онд болсон томоохон дэлбэрэлт нь Гома хотод нөхөж баршгүй хохирол учруулж байсан юм. Энэхүү үйл явдал  галт уулын идэвхжилд нөлөөлж 2018 он хүртэл  үргэлжилсэн ажээ. 20-р зууны үед тус галт уул 11 удаа дэлбэрсэн гэж бүртгэгджээ. 

Конго улсын Нирагонго

3 Японы Сакуражима

Сакуражима нь Кюүшюү арлын өмнө зүгт, Кагошима хотын ойролцоо орших галт уул юм. Сакуражима галт уул нь Кита-дык, Нака-дык, Минами-дык гэсэн гурван оргилтой. Галт уулын хүхрийн хүчил бүхий халуун, өтгөн хайлмаг нь галт уулын сувгийг гацааж, дэлбэрэлт үүсгэдэг байна. Мөн хүрээлэн буй толгод нь галт уулын цагаан үнсээр байнга хучигддаг ажээ. 1960 онд галт уулын идэвхийг 24 цагийн турш хянадаг Сакуражима ажиглалтын төв байгуулагдсан байна. Энэ нь ойролцоох 600,000 оршин суугчтай Кагошима хотод чухал ач холбогдолтой байдаг ажээ.

Японы Сакуражима

4 Санта Мария, Гватемал

Санта Мариа бол Гватемалын баруун өмнөд хэсэгт байрладаг идэвхтэй галт уул бөгөөд уулын энгэрт Кетцалтенанго хот оршдог. Галт уул 30,000 жилийн өмнө үүссэн бөгөөд үүссэн цагаасаа хойш хэдэн мянган жилийн турш тогтмол оргилж байжээ. Дараа нь хэдэн зуун жилийн турш галт уул идэвхгүй болов. Түүхэнд тэмдэглэгдсэн анхны дэлбэрэлт 1902 онд тохиосон байна. Дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд дараагийнх нь түүнээс илүү хохирол учруулах магадлалтай гэнэ. Галт уул хэзээ нэг цагт дахин дэлбэрэх нь гарцаагүй тул Гватемалын эрх баригчид  дараагийн дэлбэрэлтийн үед бэлэн байхыг эрмэлздэг байна. 

Санта Мария, Гватемал

5 Тейде, Канарын арлууд

Пико дел Тейде бол Канарын арлуудын Тенерифэд байрлах галт уул юм. Энэ бол Испанийн хамгийн өндөр оргил (далайн түвшнээс дээш 3718 м) бөгөөд Атлантын далай дахь бүх арал дээрх хамгийн өндөр оргил ажээ. Тейде нь Гуанчесийн ариун уул, эртний Грекийн бурхдын суудал гэгддэг байв. Энэ галт уул хамгийн сүүлд 1909 онд дэлбэрсэн ч одоог хүртэл идэвхтэйд тооцогддог. Тэйде одоогоор нэлээд нам гүм байгаа боловч ирээдүйд дахин дэлбэрч болзошгүй юм. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар хүчтэй дэлбэрэлт үүсэхэд энэ арал бүхэлдээ сүйрэх аюултай тул үүнийг байнга хянаж байдаг ажээ.

Тейде, Канарын арлууд

6 Японы Унзэн

Унзэн бол 1993 онд дэлбэрэхдээ 40 галт уул судлаачийг "устгасан" галт уул юм. Унзэн бол энгийн нэг галт уул биш, харин Нагасакигаас зүүн тийш Шимабара хойгийн ихэнх хэсгийг эзэлдэг гурван стратовулканы нэг ажээ. Аюул заналхийлэл нь зөвхөн пирокластик урсгалаас гадна галт уулын цочролоос үүдэлтэй цунами бөгөөд 1792 онд цунамигийн улмаас 14000 гаруй хүний ​​амийг авч одож байсан юм. Унзэн 1990 онд сэрэхэд Шимабара хотын ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, 2000 гаруй барилга сүйджээ. 

Японы Унзэн

7 Везувиус, Итали

Энэ бол Неаполийн булан дахь Апенниний хойг дахь стратоволкан юм. Түүний эхлэл нь 16000 орчим жилийн тэртээгээс эхэлсэн бөгөөд хамгийн идэвхтэй байдал нь 1631-1872 онуудад илэрч байжээ. Хамгийн сүүлчийн дэлбэрэлт 1944 оны 3-р сарын 13-нд болсон байна. Эрдэмтэд Везувийг 24 цагийн турш ажиглаж байгаа бөгөөд аюултай тохиолдолд бүх Неаполийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үүсч болох юм.

Везувиус, Итали

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()