Дэлхийн хамгийн халуухан цагдаа бүсгүй

Германы цагдаагийн газрын ахлах комиссар Адриенна Колежар олон жилийн турш залуусын сэтгэлийг татаж байгаа бөгөөд залуус түүнд баривчлагдахын тулд гэмт хэрэг хийхэд ч бэлэн байдаг гэнэ. Тэр саяхан найз залуугаасаа салсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Дэлхийн хамгийн халуухан цагдаа бүсгүй
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

2016 онд бүсгүй германы “хамгийн халуухан цагдаа” эмэгтэй болж, эрчүүдийн анхаарлын төвд орсон байна. Түүний "Instagram" хуудас 700 мянган дагагчтай бөгөөд энэ тоо өдөр ирэх тусам өсөж байгаа аж.

Гэхдээ бүсгүй өөрийн энэхүү аюултай ажлаасаа татгалзахыг хүссэнгүй.  Тэрээр одоог хүртэл гэнэтийн ослын дүгнэлт хийж, гудамжны зодоон, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоодог байна.

“Мэдээж, цагдаа бол хүнд мэргэжил. Заримдаа би хэний ч гэрч болохыг хүсэхгүй аймшигтай хэргийн гэрч болдог. Гэхдээ би өөрийн ажил, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн Колежар Инстаграм хуудаснаа хуваалцсан байна.

Гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна тэр спорт заланд 170кг жинтэй бэлтгэл хийдэг аж. Эмэгтэй хүн бүр сайхан өгзөгтэй болохыг хүсдэг бөгөөд Колежар ч тэдгээрийн нэг юм. Үүнээс гадна Адриенна зөв хооллолтыг дэмждэг. Тэр өндөгний цагаан болон овъёос идэх дуртай.

Энэ долоо хоногийн эхэнд бүсгүй 10 жилийн турш болзож байсан найз залуугаасаа салсан талаараа нийтлэл бичсэн байна.  Бүсгүйн дагагчид түүнийг сэтгэл санаагаар дэмжиж, ямар ч тохиолдолд уйтгарлахгүй, аз жаргалтай байхыг хүсчээ. Харин бүсгүйтэй болзохыг хүссэн залуус жижиг гэмт хэрэг хийж эхэлсэн гэнэ шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()