Жирийн хүмүүсээс гарсан итгэмээргүй чадварууд

Хүний биеийг эмч, эрдэмтэд, антропологчид, биологчид болон бусад мэргэжилтнүүд олон зуун жилийн турш судлаж байгаа билээ. Энэхүү судалгааны ачаар тэд бидний бие организмд байх гайхалтай чадваруудыг олж илрүүлсэн байна.

Жирийн хүмүүсээс гарсан итгэмээргүй чадварууд
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Автомашин өргөсөн нь

2012 онд 22 настай Лорен Корнаки ослын үеэр машины доор дарагдсан байсан эцгийнхээ амийг аварч чадсан байна. Тэрээр ганцаараа, нүцгэн гараараа BMW маркын автомашиныг өргөж, эцгийгээ 2 тонн жинтэй төмөр дороос гаргажээ.

Автомашин өргөсөн нь

2 Мөсөн хүн

Нидерландын тамирчин Вим Хоф 20 гаруй удаа дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Эдгээр амжилтуудын нэг нь тэр 2011 онд мөсөн доор 1 цаг 52 минут 42 секунд байж чадсан бөгөөд үүгээрээ "мөсөн хүн" хочийг авсан байна.

Мөсөн хүн

3 Нойргүйдэл

1964 онд Калифорни мужийн Сан-Диего хотын ахлах сургуулийн сурагч Рэнди Гарднер 264.4 цаг буюу 11 хоног 24 минутын турш унтахгүй байж, дэлхийн нойргүйдлийн рекордыг эвдсэн аж.  Хожим нь түүнд ямар нэгэн сэтгэл зүйн болон бие махбодийн асуудал илрээгүй байна.

Нойргүйдэл

4 Шумбагч

2016 оны 2 сарын 28-нд усанд шумбагч Алексис Сегура Вендрелл дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Тэрээр 24 минут 3.45 секундын турш усан доор суусан гэнэ.

Шумбагч

5 Хүн Аалз

Францын уулчин Ален Робер “Human Spider” хочоороо дэлхийд алдартай.  Тэрээр дэлхийн бараг бүхий л өндөр барилга руу ямар нэгэн хамгаалалтын хэрэгсэлгүйгээр авирсан байна. Үүнд: Бурж-Халифа, Эйфелийн цамхаг, Сиднейн дуурийн театр, Куала-Лумпур дахь ихэр цамхаг гэх мэт багтана.

Хүн Аалз

6 Аянга зайлуулагч

Рой Кливлед Салливан нь 1942-1977 оны хооронд нийт 7 удаа аянганд цохиулж байсан гэнэ.

Аянга зайлуулагч

7 Акробатчин

Гиннессийн номонд 9 удаа бичигдсэн Америкийн акробатчин, агаарын гимнастикч Николас Валленда нь Ниагарын хүрхрээ дээгүүр нарийн олсоор явсан анхны хүн болсон юм. Энэхүү үзүүлбэрийг үзүүлэхийн тулд тэр 2 жилийн турш бэлтгэл хийсэн байна. 

Акробатчин

8 Давлагааг эзлэгч

Америкийн мэргэжлийн серфингийн тамирчин Гарретт Макнамара 2013 оны 1-р сард 30 метр орчим өндөртэй давлагаанд гулгаж дэлхийн рекорд эвдсэн аж.

Давлагааг эзлэгч

9 Баатарлаг аврагч

Дэлхийн болон европын аварга болж байсан Арменийн усан спортын тамирчин Шаварш Карапетян нь 1976 онд 20 гаруй хүний амийг аварсан байна. Тэрээр зам тээврийн ослоор ус руу унасан троллейбуснаас 46 зорчигчийг гаргаж авсан аж. 

Баатарлаг аврагч

10 Өлсгөлөн

1979 оны 4-р сард Австрийн иргэн 18 настай Андреас Михавец шоронд 19 хоногийн турш хоолгүй, усгүй амьдарсан гэнэ. Цагдаа нар хүүгийн талаар мартаж орхисноос болж ийм зүйл болжээ.

Өлсгөлөн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()