Индонези бүсгүйн санал: "Байшинг маань худалдаж аваад бонусанд нь намайг эхнэрээ болгоорой!"

Хэрэв танд шинэ байшин худалдаж аваад, урамшуулалд нь "үнэгүй" эхнэртэй болох санал тавьсан бол зөвшөөрөх байсан уу? Ингээд та бүхэнд нэгэн сонирхолтой наймааны талаар мэдээлэл хүргэе.

Индонези бүсгүйн санал: "Байшинг маань худалдаж аваад бонусанд нь намайг эхнэрээ болгоорой!"
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

31 настай индонези бүсгүй Аюу Нови Астиана (Ayu Novi Astiana) нь ганцаараа 2 охиноо өсгөдөг өрх толгойлсон эмэгтэй юм. Тэрээр саяхан Ява муж дахь "Bandung Regency"-д байрлалтай 52 м.кв байшингаа 250 сая рупигээр (48 сая төгрөг) зарахаар болжээ. Гэхдээ худалдаж авах хүн түүний нөхөр, хоёр хүүхдийнх нь аав болох болзол тавьсан байна.

"Rachfeed" сайтад өгсөн ярилцлагандаа тэрээр байшингаа зарах гэж байгаагаа,  мөн худалдаж авсан хүн нь өөртэй нь таарч тохирвол гэр бүл болох боломжтой гэж бодсон тухайгаа ярьжээ. 

Энэ санааг түүний хөрш өгсөн бөгөөд анх сонсоод хачин санагдсан ч "яагаад болохгүй гэж, оролдоод үзье" гээд зар өгсөн гэжээ.

Түүний эхний гэрлэлт бүтэлгүйтэж, хэдэн сарын өмнө тус тусын замаа хөөхөөр болсон байна. 

52 м.кв байшин 250 сая рупи (48 сая төгрөг)-ээр зарах ба худалдаж авах хүн нь ганц бие, хариуцлагатай эр байх хэрэгтэй гэжээ. 

Хэд хэдэн хүн асууж ирсэн ч тэдний дундаас шийдвэр гаргасан нь хараахан байхгүй байгаа гэнэ. 

Эх сурвалж: elitereaders.com

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()