"Хөөсөн доторх жаал" - Ховор өвчтэй хүүгийн богинохон бөгөөд өрөвдмөөр амьдралын түүх

Энэ тохиолдол нь анагаах ухааны түүхэнд маш чухал ач холбогдолтой гэгддэг. Дэвид Филлип Веттер хэмээх хүүгийн гунигт хувь тавилангаас гадна түүнээс улбаалсан ёс суртахууны томоохон асуудал дээр өнөөг хүртэл маргаантай байдаг.

"Хөөсөн доторх жаал" - Ховор өвчтэй хүүгийн богинохон бөгөөд өрөвдмөөр амьдралын түүх
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Христийн шашинд гүн автсан Веттерийн гэр бүл удам дамжсан генийн асуудалдаа санаа зовдог байв. Тэдний ууган хүү Дэвид Жозеф Веттер III долоон сартайдаа таалал төгссөн байна. Үхлийн шалтгаан нь SCID буюу хүнд хэлбэрийн дархлалын олдмол хомсдол (SCID) байжээ.

Генетикийн согогоос болж тимус булчирхайн ажиллагаа тасалддаг энэ өвчин 100,000 нярай хүүхэд тутам 1 тохиолдох магадлалтай байдаг. Хэрэв эрэгтэй хүүхэд ийм эмгэгтэй төрсөн бол дараагийн хүү адил байх магадлал 50% байдаг ажээ.

Нярайн амь насыг аврах цорын ганц боломж бол чөмөг шилжүүлэн суулгах явдал юм. Веттерийн гэр бүлийн хувьд тэдний удалгүй төрөх охин донор болох боломжтой байсан аж. Үнэндээ ахынх нь амийг аврахын тулд л хатагтай Веттер дахин жирэмслэхээр шийдсэн байжээ.

Гэхдээ чөмөг шилжүүлэн суулгахаас өмнө хүүг заавал ариутгасан хайрцаг дотор амьдруулах ёстой гэж эмч нар үзжээ. Харамсалтай нь чөмөг таарахгүй бол юу болох талаар яагаад ч юм хэн ч бодоогүй байна.

Ингээд охин төрөхөд түүний ясны чөмөг ахад нь таарахгүй нь тодорхой болов. Улмаар хүүг ариутгасан "хөөсөнд" нь цаашид амьдруулахаар үлдээжээ. Тэрээр бараг нас барах хүртлээ, арван хэдэн жилийн турш гялгар хайрцагнаас гараагүй юм.

Хүүд өгөх ус,  хоол хүнс, живх, хувцас зэргийг нь "хөөс" рүү оруулахын өмнө сайтар ариутгадаг байжээ. Дэвид өөрөө хөөсний хананд суулгасан тусгай хуванцар бээлийгээр л бусадтай харьцдаг байв. Тоглоом, ном, бусад зүйлийг цавуу, шошгоны үлдэгдлээс цэвэрлэж, дараа нь этилений оксидоор дүүргэсэн камерт байрлуулж, дөрвөн цагийн турш 600С-ийн температурт байлгасны дараа 1-7 хоног агааржуулдаг байсан ажээ.

Хүү сэтгэлзүйн хувьд тогтворгүй, уур уцаартай, хямралд автсан байсан нь түүнийг ямар амьдрал хүлээж байгааг, жирийн хүмүүсээс юугаараа ялгаатай болохыг хурдан ойлгосонтой холбоотой юм. 

Эмч нар уг процессын ёс суртахууны талыг 1975 онд нэг л удаа хэлэлцсэн нь сонирхолтой юм. 

Дэвидийг зургаан настай байхад НАСА-ийн мэргэжилтнүүд түүнд туршилт хийхээр шийдэж, хүүд тусгай хувцас хийж өгчээ. Үнэн хэрэгтээ хүү удаан хугацаанд уг хувцсыг өмсөх чадваргүй байсан юм. Харин НАСА энэхүү явдлын талаар хүүхдийн сансрын хувцас бүтээсэн туршлага хэмээн дэлгэрэнгүй нийтлэл гаргажээ.

80-аад оны үе эхлэхэд АНУ-ын засгийн газар хэт үнэтэй (аль хэдийн $ 1.3 сая гаруй) туршилт болон Дэвид хяналтаас гарч, найдваргүй болсон талаар шуугиж эхэлжээ. Гэвч үүгээрээ засгийн газар юу санал болгохыг хүссэн нь хачирхалтай. Түүнийг үхүүлэх үү?

Томилогдсон шинэ эмч нар хүүг гамма глобулин, антибиотикоор эмчлэх санал тавьжээ. Эцэг эх нь бүрэн татгалзсан тул дараагийн гурван жилийн турш хүүд эгчээс нь ясны чөмөг шилжүүлэн суулгахыг ятгасны эцэст зөвшөөрүүлжээ.

Гэвч энэ мэс засал хүүгийн амийг авч одсон юм. Дэвидийн эгчийн ясны чөмөгт "Эпштейн-Барр" вирус байсан ажээ. Ирээдүйн Нобелийн шагналт Харальд зур Хаузен үүнийг мононуклеоз ба Буркиттын лимфома үүсгэдэг болохыг баталсан байжээ. 

Тэр үед ээж нь 12 жилийн дараа анх удаа хүүдээ хүрч, хүү тэр даруйдаа бүх амьдралынхаа турш мөрөөдөж байсан "Кока Кола"-г уухыг хүсчээ.

Хүүгийн булшны чулуу дээр "Тэр хэзээ ч дэлхийд хүрч байгаагүй, харин дэлхий түүнд хүрч байсан" хэмээн бичсэн байна.

Дэвидийн амьдралаас сэдэвлэн "Bubble Boy" инээдмийн киноны зураг авалтыг хийсэн бөгөөд уг кинонд бүх зүйл сайнаар төгссөнөөр хүүгийн амьдралыг дүрсэлжээ.

 

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()