Тайландын 2020 оны цэрэг татлагын үеэрх дүр зураг

Жил бүр Тайландын вант улсад 21 нас хүрсэн хэдэн зуун мянган залуус зарлан дуудах хуудас дээр заасны дагуу бүртгэлийн газар заавал очиж, цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэх эсэхээ шалгуулдаг. Цэрэг татлага дээрх идэр, чийрэг залуусын дунд хааяа даашинз өмссөн царайлаг "бүсгүйчүүд" нүд хужирлах нь хамгийн сонирхолтой.

Тайландын 2020 оны цэрэг татлагын үеэрх дүр зураг
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Тайланд улс нь "Ladyboy" буюу трансжендер бүсгүйчүүд, гоо сайхны мэс заслыг хамгийн сайн хийдэг эмнэлгүүдээрээ алдартайг та мэднэ. Тиймээс жил бүрийн цэрэг татлага дээр эмчийн үзлэгт орохоор жагссан нүцгэн залуусын дунд ганц нэг бүсгүй харагдах нь гайхмаар зүйл биш юм.

Эдгээр "Ladyboy" нарын гартаа барьсан цаасыг юу юм бол гэж гайхаж байж магадгүй. Тэдний үзүүлж буй цаас нь цэргийн албанаас чөлөөлөгдөх зөвшөөрлийн бичиг юм. 

Тайландын хуулиар бол трансжендерүүд тодорхой шаардлагад нийцсэн тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой.

Гэхдээ тэд цэрэг татлага бүр дээр заавал очиж, өөрийнх нь бие физиологийн онцлог бүрэн өөрчлөгдсөн болохыг баталсан эмчийн бичгийг заавал үзүүлэх ёстой байдаг байна.

Энэ жил л гэхэд Паттаяа хотод 21 трансжендер эмэгтэй цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()