Эрчүүдийн зүрх сэтгэлийг булаасан "Алтан гарт Сонька"-ийн бодит түүх

Алдарт луйварчин, дээрэмчин "Алтан гарт Сонька" нь аз сорьсон аливаа зүйлст дуртай, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн амьдардаг эмэгтэй байсан учир залилангийн хэргийг төгс зохион байгуулдаг байсан юм. Энэхүү чадвар нь түүнд бүх зүйлийг өгсөн ч эцэс төгсгөлд нь эргүүлэн бүгдийг авсан аж. Тэрээр чамин, үнэтэй гоёл чимэглэл болон сайхан залуучуудад маш их дуртай байсан бөгөөд залуу байхдаа тэр бүх зүйлийг өөрийн болгосон ч нас ахихын хэрээр энэ бүх зүйл нь үгүй болжээ.

Эрчүүдийн зүрх сэтгэлийг булаасан "Алтан гарт Сонька"-ийн бодит түүх
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Бүсгүй өөрийнхөө үйлдсэн хэргүүдийг нууцлахын тулд намтраа хүртэл өөрчилж байсан учраас түүний намтрын баттай үнэн, худлыг ялгах хэцүү. София Ивановна Блювштейн 19-р зууны дунд үед буюу 1846 онд төрсөн гэх боловч 1851 онд адислуулж төрсөн он нь 1851 болж өөрчлөгдсөн байна. Гэвч зарим баримтанд 1895 гэх нь ч бий. 

Цаашлаад түүнийг олон хүүхэдтэй еврей гэр бүл төрсөн гэх бөгөөд эцэг эх нь эрт нас барсан учир 12 насандаа тэр өргөмөл эцэг эхээсээ зугтаж, алдартай жүжигчин бүсгүйн гэрт ажиллах болсон гэдэг. Тиймээс ч тэр тансаг бүхэнд дуртай болж, тодорхой хүрээллийн хүмүүстэй хэрхэн харьцахаа мэдэх болжээ. Харин өөр нэгэн эх сурвалжийн дагуу тэр өндөр боловсрол эзэмшиж, гадаад хэл сурахдаа гарамгай, жүжиглэх авъяас сайтай гэжээ. Өөрийн авъяас чадварыг ямар чиглэлээр ашиглахыг хүн бүрийн өөрийн сонирхол мэднэ. Харин Сонъя залилан хийхэд ашиглаж, цуутай луйварчин болсон байна. 

Эрчүүд Соънягийн амьдралд асар том байр суурийг эзэлж байсан бөгөөд тэр нөхөртэй, нууц амрагтайгаас гадна бусдыг залилахдаа эрчүүдийг ашиглаж, дараа нь хаядаг байсан юм. Гэвч Сонъя  нэгэн залууд дурласнаар бүх зүйл орвонгоороо эргэсэн аж.

Хайр сэтгэл Сонъягийн амьдралд маш эртнээс орж ирсэн бөгөөд тэрээр өсвөр насандаа  грек залууг дагаж гэрээсээ зугатжээ. Гэвч тэдний хайр удаан үргэлжлээгүй байна. Ингээд Сонъя өөр нэгэн залуутай гэрлэж, охинтой болсон ч хүүхдээ нөхөртөө орхиж чинээлэг еврей эртэй хамт Петербургээс явсан байна. Ийнхүү явахдаа тэрээр нөхрөө юу ч үгүй хоосон үлдээсэн гэнэ.

Шинэхэн еврей нөхөр нь өндөр настай байсан бөгөөд Сонъя түүнийг нас барсны дараа эд хөрөнгийг нь өвлөж авах зорилготой байжээ. Гэвч еврей эр эрүүл саруул, урт насалж байсан учир Сонъягийн тэвчээр алдагдаж, тэр гэмт хэргийн ертөнцөд бүр мөсөн хөл тавьсан байна. Бүсгүй “Червонный валет” гэх дээрэм, залилан, хулгайн гэмт бүлгэмийш толгойлох болжээ.

Хожим нь Сонъя дахин гэрлэж, цагдаагийн байгууллагад Блювштейн нэрэн дор бүртгэгдэх болсон байна. Энэ удаад Сонъя алдартай төмөр замын дээрэмчинтэй гэрлэсэн учир нөхрийнх нь овгийг цагдаагийн байгууллага эртнээс мэддэг байсан гэнэ. Ингээд тэд 2 охинтой болсон ч Сонъяд эхнэр болон ээжийн үүрэг таалагдсангүй. Нөхөр нь Сонъягийн бүхий л зүйлийг тэвчиж байсан ч түүнийг араар тавьж, хуурч байсныг тэсвэрлэж чадахаа больсон аж.

Цаг хугацаа явахын хэрээр мэдээж Сонъя ч хөгширч, Одесса руу нүүх үедээ үзэсгэлэнт төрхөө алдсан юм. Гэхдээ тэр алдартай хулгайч, залилагч хэвээр байжээ. Одессад бүсгүй Володя Кочубчик гэх 18 настай залууд дурлаж, хайртынхаа төлөө илүү их мөнгө олохоор хичээх болсон аж. Харин залуу энэ байдлыг ашиглаж, түүнээс илүү их зүйлийг хүсэх болсон байна. Володягийн хувьд тэдний харилцаа “ээж-хүү” мэт байсан бол Сонъяг бухимдуулж байсан гэнэ. 

Володя Сонъягийн олж ирсэн бүх мөнгийг мөрийтэй тоглож алдаж байсан бол Сонъя илүү ихийг олохын тулд хичээх тусам улам их алдааг гаргах болжээ. Бүсгүй өөрөө ч энэ байдлаа мэдэж, бушуухан зугтах хэрэгтэйг ойлгож байсан ч залуу амрагаа орхиж чадахгүй байсан гэнэ. Энэхүү байдал нь алдартай залилагч бүсгүйг сүйрүүлж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг тэр тарчигхан өнгөрүүлэхэд хүргэсэн байна.

Хэрвээ тэр эрчүүдийг соронз мэт татдаггүй байсан бол түүний хулгайч, залилагчийн карьер тийм ч амжилттай болохгүй байсан биз. Гэхдээ түүнийг өвөрмөц, гоо үзэсгэлэнтэй байсан гэж хэлэхэд хэцүү. Тэр 1,50 метрийн өндөртэй, өргөн хамартай, нарийн уруултай, баруун хацар дээрээ том мэнгэтэй байжээ.

Гэхдээ өөртөө итгэлтэй байдал болон ямар ч дүрд хувирч чаддаг түүнд эрчүүд татагдахгүй байж чадаагүй юм. Үүнээс гадна тэр гайхалтай хөгжмийн чадвартай, олон гадаад хэл мэддэг байсан аж. Ийнхүү олон жижиг зүйлс нийлснээр тэр эрчүүдийн хүсэмжит бүсгүй болж байжээ.

Сонъягийн дүрийг бүтээсэн Марлен Дитрих

Тансаг, загварлаг хувцасласан бүсгүй ямар ч нөхцөл байдалд өөрийгөө зөв авч явдаг байсан бөгөөд өөрийгөө язгууртан хэмээн хэлэхэд бүгд л итгэж байсан юм. Тэр нүүр будалтыг гайхалтайгаар ашиглаж, хиймэл үс зүүж, сормуус нааж, маш олон хувцастай байсан. Гэхдээ бүх зүйл буруу тийш эргэх үед тэр зовох зүйлгүйгээр бүгдийг нь хаядаг байжээ.

Түүний луйврын нэг схем нь өөрийнх нь жүжиглэх авъяас болон бусдыг өөртөө татах чадварт нь суурилсан байсан гэнэ.  Тэрээр хэдэн хоногийн турш тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж, тухайн буудалд буудаллаж буй хүмүүсийг ажигладаг байжээ.  Харин маргааш өглөө нь үйлчлүүлэгчийг унтаж байх үед тэр  үйлчлүүлэгчийн өрөөнд орж боломжит бүх зүйлийг нь авч гардаг байсан аж. Мэдээж, энэ арга үргэлж бүтдэггүй байсан бөгөөд үйлчлүүлэгч сэрсэн тохиолдолд өрөө андуурсан мэт жүжиглэж байсан гэнэ.  Энэхүү дээрмийг тухайн үед “гутен морген” ажиллагаа хэмээн нэрлэж байжээ.

Түүний дүр дэлгэцнээ мөнхрөн үлджээ

Хамгийн алдартай луйварчин бүсгүйн талаар сонирхолтой баримтууд

- Нэгэн баримтаас харахад бүсгүйн эцэг эсвэл хойт эцэг нь хулгайн зүйлийг худалдан авч дамлан худалддаг байсан гэнэ.  Тиймээс бүсгүй хүүхэд байхаасаа эхлэж хулгайн ертөнцтэй холбогдсон бололтой. Үүнээс гадна Сонъягийн төрсөн эгч ч гэсэн хулгайч байсан гэх мэдээлэл бий.

- Сонъяг “Алтан гарт” гэж нэрлэх болсон хэд хэдэн баримт байдаг. Хүүхэд байхад нь сургуулийн багш Сонъяг бүх зүйлийг чаддаг хэмээн магтаж байсан учир ийнхүү “алтан гарт” болсон байх магадлалтай. Харин насанд хүрснийхээ дараа Сонъя урт хумсныхаа доор үнэт эдлэлийн дэлгүүрээс үнэт чулуу хулгайлж чадаж байсан гэнэ. Үүнээс гадна түүний даашинз дор нууц халаас байсан бөгөөд хулгайд эдээ нуудаг байсан гэнэ. 

- Төмөр замд бусдын ачааг хулгайлж байгаад баригдсан тэр тансаг купенд тасалбар худалдаж авах ёстойгоо ойлгосон байна. Ингээд Сонъя өөрийгөө мөн л язгууртан нэгэн мэтээр танилцуулж байжээ. Түүнийг тансаг хувцаслалт, биеэ авч яваа байдал зэрэг нь зорчигчдод итгэл төрүүлсэн ч шөнийн цагаар тэр бүх купег юу ч үгүй хоосон болтол нь цэвэрлэж байсан гэнэ.

- Сонъягийн жүжиглэх чадвар болон хаана хэрхэн биеэ авч явахаа мэддэг чадвар нь  түүнийг “Алтан гарт” болгож байсан юм. Жишээлбэл: Тэр язгууртны дүрд хувирч үнэт эдлэлийн дэлгүүрээс хүссэн зүйлээ авч гарч чаддаг байжээ. Би хэтэвчээ гадаа мартсан байна. Гадаа намайг эцэг болон хүүхэд маань хүлээж байгаа гэх мэт аргыг тэр ашигладаг байжээ. Харин гадаа хүлээж буй хүүхэд болон эцгээ бүсгүй дээрэм хийхийнхээ өмнөхөн түрээсэлж байсан гэнэ.

- Бас нэгэн алдартай тохиолдол нь тэр үнэт эдлэлийн дэлгүүрт ирж, тооцоог нь түүний алдартай сэтгэл зүйч нөхөрт нь илгээхийг хүссэн байна.  Харин өөрөө цаг хугацааг тооцоолж, сэтгэл судлаач дээр ирж, нөхөр нь түүнээс тогтмол гоёл чимэглэлийн мөнгө нэхдэг хэмээн гомдол мэдүүлж байжээ. 

- Олон хүмүүс яагаад түүнийг хорих ялаас зугтаж чадаагүй вэ гэдгийг гайхаж байсан гэнэ. Учир нь тэр өөрийн жүжиглэх авъяас чадварыг шоронгийн хамгаалагч нар дээр ч ашиглах боломжтой байсан шүү дээ. Гэвч энэ үед түүнийг бүгд сайн мэддэг болсон байсан учир маш их сэрэмжтэй харьцаж байжээ.

- Сүүлийн удаа тэр хэд хэдэн удаа цэргийн дүрд хувцаслаж зугтахыг оролдсон боловч баригдсан юм. Бүсгүйг  маш хэрцгийгээр ташуурдаж, улмаар 2 жилийн турш шоронгийн эмнэлэгт хорьсон байна. Энэ үед “Алтан гарт Сонъя”-г харахыг хүссэн хүн бүр түүний зургийг худалдаж авах болжээ.

- Хорих ангид Сонъягийн оронд өөр хүн байсан гэж үзэх хүмүүс ч байдаг гэнэ. Шарил дээрх чулууг луйвардсан мөнгөөр босгосон гэх бөгөөд чулуун дээр “ахан дүүсээс нь” хэмээн бичсэн байдаг аж.

Олон хүнийг өөртөө татах авъяастай хүмүүс бусдыг өөртөө итгүүлэх гайхалтай чадвартай байдаг бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()