Хоёрхон ширхэг гадилын тусламжтай ангижирч болох 7 асуудал

Өнөөдрөөс эхлээд 7 хоногийн туршид өдөрт 2 гадил идэх туршилтыг өөр дээрээ туршиж үзэхийг танд зөвлөж байна. Жишээлбэл өглөөний цайнаас өмнө нэг гадил идэж болох юм. Ийм туршилт хийхийн учир нь...

Хоёрхон ширхэг гадилын тусламжтай ангижирч болох 7 асуудал

1 Сэтгэл хямрал

Гадил жимс нь сэтгэл санаагаар унах, таагүй мэдрэмж төрөх болон өвлийн улиралд нарны энерги багасдагаас үүдэж  ядрах гэх мэт асуудлуудыг даван туулахад тусалдаг. 

Нэмж дурдахад гадил жимсэнд үл орлуулах амин хүчил триптофан агуулагддаг бөгөөд энэ нь аз жаргалын даавар болох серотонины нийлэгжилтийг идэвхжүүлдэг байна.

Сэтгэл хямрал

2 Цусны даралт

Гадил нь калийн өндөр агууламжтай тул цусны даралтыг тогтворжуулахад маш сайн нөлөөтэй бөгөөд зүрхний шигдээс болох, тархинд цус харвах эрсдэлийг бууруулдаг. Зүрхний архаг буюу хууч өвчтэй хүмүүсийн хувьд гадил бол юугаар ч орлуулшгүй жимс юм.

Цусны даралт

3 Цус багадалт

Гадил жимс нь алимтай адил төмрөөр маш баялаг. Хэрэв та цус багадалттай, эсвэл  уг асуудлаас өөрийгөө хамгаалахыг хүсэж байвал гадил жимс тус болох юм. Эдгээр нь гемоглобин, цусны улаан эсийн нийлэгжилтийг дэмжиж, бие махбод дахь цусыг бэхжүүлдэг ажээ.

Цус багадалт

4 Сэтгэл санааны тогтворгүй байдал

Дараагийн удаа та сэтгэлээр унаж, ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун биш байвал шууд л гадил идээрэй. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгож, В аминдэм нь таны мэдрэлийг тайвшруулна. Ингэснээр таны сэтгэл санаа богино хугацаанд тогтворжих болно. 
 

Сэтгэл санааны тогтворгүй байдал

5 Ходоодны шархлаа

Энэ өвчнөөр шаналж буй хүмүүс хоол тэжээлийн асуудлыг илүү сайн мэддэг бөгөөд тэдэнд их хэмжээгээр идэхийг хатуу хориглодог. Харин гадил нь ходоодны ханыг хүчлийн хортой нөлөөнөөс хамгаалах тусгай хальсаар бүрхэж өгдөг байна.

Ходоодны шархлаа

6 Цээж хорсох

Цээж хорсох цочмог үед гадил жимс нь шууд үйлчлэх чадвартай эмтэй адил үйлчилгээ үзүүлдэг байна. Идсэний дараа үр дүнг нь шууд мэдрэх болно .

Цээж хорсох

7 Эрч хүч

Гадил жимс бараг бүхэлдээ цэвэр нүүрс уснаас бүрддэг. Дасгал хийхийнхээ өмнө хэд хэдэн гадил жимс идвэл дасгал хийх эрч хүчээ авдаг байна. Харин эрчимтэй хөдөлгөөн хийсний дараагаар уг жимсийг идэх нь нүүрс-устөрөгчийн "цонхыг" хурдан бөгөөд амархан хаахад тусалдаг ажээ.

Эрч хүч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()