Хоолны дуршил дардаг 17 төрлийн хүнсний бүтээгдэхүүн

Заримдаа өлсөөгүй хэрнээ ямар нэг юм заавал идмээр санагдах тохиолдол байдаг.  Энэ шинж тэмдэг ялангуяа сарын тэмдгийн үеэр охидод илэрдэг томоохон асуудлуудын нэг юм. Тэгвэл ер нь үүнийг шийдвэрлэх боломжтой байдаг юм болов уу? Азаар уг асуудлыг хоолоо зохицуулснаар шийдэх боломжтой юм байна шүү. Ингээд бид танд хоолны дуршил дардаг 17  төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Хоолны дуршил дардаг 17 төрлийн хүнсний бүтээгдэхүүн
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Кофе болон ногоон цай

Кофе нь антиоксидант болон кофеиноор баялаг учир хоолны дуршлыг дардаг. Үүнээс гадна бодисын солилцоог сайжруулж, биеэс шингэнийг хөөх үйлчилгээтэй. Тиймээс бэлтгэл хийхийн өмнө уухад тохиромжтой. Гэхдээ өдөрт 2 аяга кофег л ууж болно. Хамгийн гол нь элсэн чихэр болон сүү хийх хэрэггүй. Харин ногоон цайны хувьд катехин гэх бодис агуулагдсан байдаг бөгөөд кофетой ижил үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна цусан дахь сахрын түвшинг бууруулдаг учир хоол идэх хүсэл буурдаг аж.

Кофе болон ногоон цай

2 Хар шоколад

70%-ийн какао агуулсан хар шоколад нь өлсөх мэдрэмжийг гайхалтай дардаг.  Үүнээс гадна буруу хоолонд, хэт их амттанд уруу татагдахаас сэргийлж чаддаг. Кофе уугаад хар шоколад идэхэд өлсөх мэдрэмжийг гайхалтай дарах чадвартай.

Хар шоколад

3 Цагаан гаа

Цагаан гааг хоол боловсруулах эрхтэнд тустай, дархлаа дэмждэг, эрч хүчээр цэнэглэдэг, жин хасахад эерэгээр нөлөөлдөг болохыг хүн бүр мэднэ. Харин ямар нэгэн смүүти болон бусад төрлийн шингэн зүйл, хоолонд амтлагчийн оронд хийж хэрэглэх тохиолдолд өлсөх мэдрэмжийг амархан дардаг аж. Үүнээс гадна цагаан гааг гэрийнхээ цонхны тавцан дээр өөрийн гараар тарьж ургуулах боломжтой .

Цагаан гаа

4 Амтлагч

Цагаан гаанаас гадна халуун чинжүү нь өлсөх мэдрэмжийг капсаицин болон капсиат бодисуудынхаа тусламжтайгаар дардаг байна. Эдгээр бодисууд нь өлсөх мэдрэмжийг дарахаас гадна, хоол идсэний дараа илүү их илчлэг шатаахад тусална. Бас нэгэн гайхалтай амтлагч бол шанцай юм. Та хүссэн зүйлдээ шанцайг нэмж, өлсөх мэдрэмжээ дарж, жингээ хасах боломжтой.

Амтлагч

5 Бүйлс болон маалингын үр

Бүйлс нь антиоксидант, Е амин дэм, магнигаар баялагаас гадна хоолны дуршил бууруулдаг болохыг 2006 онд эрдэмтэд баталсан байна. Самар нь цадсан мэдрэмжийг удаан хугацааны туршид төрүүлж, жингээ барихад тусалдаг. Тиймээс өлссөн үедээ өдөрт 10-15 ширхэг бүйлс идэж, жингээ барих боломжтой. Харин маалингын үр нь их хэмжээний эслэг болон тосон хүчлийн тусламжтайгаар өлсөх мэдрэмжийг бууруулна.  Хамгийн гол нь хэрэглэхийн өмнө маалингын үрээ сайн гэгч нь нунтаглаарай.

Бүйлс болон маалингын үр

6 Авокадо

Авокадо бол өөх тосоор баялаг орцтой жимс юм. Тиймээс өдөрт тал авокадо идэхэд л хангалттай.  Шим тэжээлийн агууламж өндөр ханаагүй өөх тос нь хоолны дуршил бууруулах үйлчилгээ үзүүлдэг байна.  Ходоод энэхүү тослогийг мэдэрч тархинд хангалттай гэсэн сигнал өгснөөр хоол идэх дур хүсэл үгүй болдог аж.

Авокадо

7 Алим

Яагаад ч юм заримдаа алим идэх үед хоолны дуршил улам их нэмэгдэж байгаа мэт санагддаг. Гэхдээ жинхэнэ өлсөлтийг хуурамч өлсөлттэй андуурч болохгүй. Хэрвээ та ходоодны хүчил ихтэй бол алим нь ходоодыг цочроох магадлалтай.  Тиймээс үүнийг өлсөх мэдрэмжтэй андуурч болох юм.  Үнэн хэрэгтээ алим нь их хэмжээний эслэг болон пектин гэх бодисын тусламжтайгаар өлсөх мэдрэмжийг дардаг байна.  Хамгийн гол нь алимаа маш сайн удаан зажилж идэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Алим

8 Өндөг

Өглөөний цайндаа 1-2 өндөг идэхэд урт хугацааны турш өлсөхгүй байх боломжтой болох нь судалгаагаар батлагдсан.  Өглөөний цайндаа өндөг иддэг хүмүүс бүтэн өдрийн турш 300-350 ккал-аар бага илчлэг хэрэглэдэг болох нь тогтоогджээ. 

Өндөг

9 Ногоотой хоол болон ногооны шүүс

Ногоотой хоол нь гайхалтай өл дардаг хэрнээ бусад хоолтой харьцуулахад хамгийн бага илчлэгтэй байдаг. Үүнээс гадна бэлтгэхэд ч төдийлөн их хугацаа шаардахгүй. Гэхдээ төмсөө аль болох бага хийгээрэй. Учир нь цардуул жин хасаж буй хүмүүст тохирохгүй. Харин хоол идэхийн өмнө ногооны шүүс  уух үед энгийн үеэс 135 ккал-аар бага илчлэг хэрэглэдэг байна.

Ногоотой хоол болон ногооны шүүс

10 Дүпү

Уургаар баялаг хүнс ерөнхийдөө хоолны дуршил бууруулах үйлчилгээтэй байдаг.  Дүпүний хувьд энэ үүргийг изофлан гэх бодис хариуцдаг бөгөөд илүү амархан цадах мэдрэмж өгдөг байна. Үүнээс гадна дүпү илчлэг багатай учир жин хасахад сайнаар нөлөөлнө.

Дүпү

11 Яргай загас

Омега-3-аар баялаг бүхий л хүнсний бүтээгдэхүүн хоолны дуршил бууруулдаг байна. Энэхүү бодисны тусламжтайгаар бие организм дахь өлсөх мэдрэмжийг дарах лептин дааврын түвшин нэмэгддэг аж. Тиймээс жин хасах гэж буй хүмүүст загасны мах хэрэглэхийг зөвлөдөг.

Яргай загас

12 Овъёос

Овъёос нь маш удаан шингэдэг учир дараагийн өлсөх мэдрэмж олон цагийн дараа төрдөг байна. Энэхүү бүтээгдэхүүн нь өлсөх мэдрэмжийг хариуцах грелин дааврын түвшинг бууруулдаг юм. Хамгийн гол нь та элсэн чихэр болон бусад төрлийн амттан хольж болохгүй бөгөөд өглөөний цайнд зориулсан найруулдаг овъёос бус харин цэвэр овъёос идэх хэрэгтэй шүү.

Овъёос

13 Навчит ногоо

Бүх төрлийн навчит ногоо хоолны дуршил дарах үйлчилгээтэй байдаг билээ. Үүнээс гадна энэ төрлийн бодис С амин дэм, кальцаар баялаг бөгөөд илчлэг тун багаагуулдаг.  Тиймээс ногоон салат идэх нь эрүүл мэндэд асар  их тустай.

Навчит ногоо

14 Тослоггүй сүү

Өдөрт нэг аяга тослоггүй сүү уух нь сарын тэмдгийн үеэр буруу хооллолтын горимд шилжих эрсдлийг бууруулдаг байна. Тиймээс сарын тэмдэг ирэхээс 7 хоногийн өмнө хүнсэндээ тослоггүй сүү хэрэглэж хэт их чихэр, амттан идэхээс сэргийлээрэй. Мөн бусад үед ч хэрэглэж болно.

Тослоггүй сүү

Үүнээс гадна:

Уураг — уургаар баялаг хүнс нь удаан хугацааны турш өлсөх мэдрэмжийг дардаг бөгөөд дараагийн хоолны үеэр бага хоол идэхэд туслана.

Эслэг — энэ нь ходоодыг дүүргэж, удаан хугацааны турш өлсөх мэдрэмжийг дарна.

Ус уух —  хоол идэхээс 30 минутын өмнө ус уух нь бага хоол идэхэд туслана.

Шингэний дэглэмээс татгалз — шингэн хоол, смүүти зэрэг нь энгийн хоол шиг цадах мэдрэмжийг өгч чаддаггүй.

Жижиг таваг, том сэрээ хэрэглэ  — хооллох тавагныхаа хэмжээг багасгах нь бага идэхэд туслана. Харин том сэрээний хувьд том сэрээгээр иддэг хүн жижиг сэрээгээр иддэг хүнээс 10% бага хоол иддэг болох нь тогтоогджээ.

Сайн унтаж амар — хэдий чинээ бага нойр авна, тухахй өдөртөө төдий чинээ их хоол иддэг гэнэ.  Дутуу унтах нь хоолны дуршлыг 25%-иар нэмэгдүүлнэ.

Стрессээс хол бай — стрессээс болж кортизол дааврын түвшин нэмэгдэж, амттан идэх хүсэл ихэсдэг аж.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()