"Занданаараа" нас барсан түүхэн алдартнууд

Хэдийгээр бэлгийн харилцаа гэдэг аз жаргалтай, урт удаан хамтын амьдралын нууц боловч зарим хүмүүс тодорхой нэг шалтгаанаар энэхүү зүйлээс татгалзахаар шийддэг аж. Ингээд амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл бэлгийн харилцаанд орж чадаагүй нас барсан гэгддэг алдартнуудтай танилцацгаая.

"Занданаараа" нас барсан түүхэн алдартнууд
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Иммануэл Кант (Immanuel Kant)

Германы философич Иммануэл Кант өөрийн судалгаа, туршилт, онолын тал дээр маш анхааралтай ажилладаг байсан учир түүнийг орчин үеийн философийн гол цөм гэхэд гайхах зүйл үгүй. Хэдийгээр Кант шашны номлолд итгэдэггүй байсан ч эцэг эх нь түүнийг Библийн сургаалаар өсгөсөн байна. Гэвч тэр эрдэмтэн болж, түүнд хувийн амьдралдаа анхаарал хандуулах цаг зав гараагүй учир тэр 70 насандаа “зандан” нас барсан аж. Тэр хэзээ ч эхнэртэй байгаагүй. Гэхдээ тэр эрдэмтэн, нийгмийн идэвхтэй гэдгээрээ дэлхий даяар алдартай байсан.

Иммануэл Кант (Immanuel Kant)

2 Хенри Жеймс (Henry James)

Уран зохиолын ертөнцөд анх удаа өгүүлэгчийн өнцгөөс роман бичиж хувьсал хийсэн хүн бол Хенри Жеймс юм.  Тэрээр гурван удаа уран зохиолын төрлөөр Нобелийн шагналд нэр дэвшиж байжээ. Гэхдээ Жеймсийг эмэгтэй хүнтэй ганц ч ойртоогүй нас барсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталдаг.

Тэдгээрийн хамгийн алдартай нь Хенри өөрийн үеэл Мэрид дурласан байсан тул бэлгийн харилцаанд орохоос айдаг байсан гэнэ.  Бас нэгэн ойлголтоор тэр  бэлгийн сулралтай ижил хүйстэн байсан байх магадлалтай аж. Гэхдээ л түүний талаар мэддэг хүн бүр Хенриг ямар ч хүйстний хүнтэй дотно харилцаанд орж байгаагүй хэмээн дурдсан байна.

Хенри Жеймс (Henry James)

3 Херберт Спенсер (Herbert Spencer)

Философич, биологич, нийгэм судлаач, антропологич Херберт Спенсер бүхий л талаараа шилдэг нь байсан юм. Гэхдээ хайр сэтгэлийн асуудлын хувьд төдийлөн ухаалаг биш байсан бололтой. Зарим хүмүүс түүнийг нурууны хүнд өвчтэй (сколиоз) байсан гэх бөгөөд энэ нь түүнд бэлгийн харилцаанд ороход саад болж байсан гэж үзэж байгаа юм. Харин өөр хэсэг бүлэг хүмүүсийн үзэж байгаагаар тэр амьдралынхаа сүүлийн мөчид сэтгэл гутралд орсон байснаас үүдэж дээрх байдалд хүрсэн байх магадлалтай гэнэ. Гэвч түүнийг нас ахих тусам итгэл үнэмшил нь улам бүр консерватив болж байсан бөгөөд эмэгтэйчүүдийг сонгуульд санал өгөхийг эрс эсэргүүцдэг байжээ.

Херберт Спенсер (Herbert Spencer)

4 Ханс Христиан Андерсен (Hans Christian Andersen)

Данийн зохиолч Ханс Христиан Андерсен “Лусын бяцхан дагина”, “Хааны шинэ хувцас” зэрэг алдартай хүүхдийн зохиолуудыг бичсэн билээ. Тэрээр сайн сайхныг бүхнээс хүчтэй гэдгийг харуулахыг зорьж байсан гэнэ. Хансыг бага байхад нь багш нь тохуурхаж, дорд үздэг байсан нь  тийнхүү зохиол бичихэд хүргэсэн байх магадлалтай юм. 

Өдрийн тэмдэглэлдээ тэр дотно харилцааны эсрэг үзэлтэй гэдгээ бичиж байсан. Үүнээс гадна тэр хэд хэдэн удаа дурлаж байсан ч бүсгүйчүүд түүний сэтгэлийг хүлээж аваагүй гэнэ. Ингээд л тэр хосын хайр гэгч юу болохыг мэдэж чадаагүй нас барсан аж.

Ханс Христиан Андерсен (Hans Christian Andersen)

5 Никола Тесла (Nikola Tesla)

Никола Тесла бол орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмжийн талаар бүхий л суурь ойлголтыг бидэнд өгсөн агуу зохион бүтээгч билээ. Гэхдээ энэ бүхэн түүний хувийн амьдралд багагүй хор уршиг авчирсан бололтой. Никола цэвэр ариун байх нь түүний оюун ухааныг удаан хугацаагаар эрүүл саруул байлгана гэж үздэг байсан учир өөрийн журмыг чандлан баримталдаг байжээ.

Никола Тесла (Nikola Tesla)

Амьдралынхаа ихэнх өдрүүдийг Нью-Йоркийн зочид буудлуудад өнгөрүүлж байсан тэр 20:10 минутанд оройн хоолоо иддэг байжээ. Үүнээс гадна шөнө бүр 100 удаа хөлийнхөө хурууг цочроож, тархиа сэргээдэг байсан гэнэ.

Хэдийгээр Николад дурласан бүсгүйчүүд байсан ч тэр шинжлэх ухааныг өөрийн амьдралын ханиа хэмээн үзэж тэдэнд анхаарал хандуулдаггүй  байсан аж.

6 Льюис Кэрролл (Lewis Carroll)

Зохиолч Льюис Кэрролл “Алиса гайхамшгийн оронд” зохиолоороо алдартай билээ. Цуу яриагаар бол түүнд насанд хүрэгчдийн харилцаа бус, зөвхөн хүүхдүүд таалагддаг байсан гэжээ. Тиймээс түүнийг хүүхэд сонирхдог гаж донтон байх магадлалтай гэж үзэж байсан хүмүүс ч бий. Намтарч Мортон Н. Коэн нэгэн удаа: “Кэрролл нүцгэлсэн хүүхдийн зургийг дарах, зурах их дуртай байсан. Гэхдээ тэр үүнийг зүгээр л гоо зүй, урлаг талаас нь гэж тайлбарлаж байсан юм. Гэвч түүний хүүхдэд хандах сэтгэлийг харахад тэр хүүхдүүдийг зөвхөн гоо зүй, уран зургийн талаар зурдаг байсан гэвэл худлаа. Магадгүй тэр өөрөө ч өөрийн энэхүү байдлыг хүлээн зөвшөөрөхөөс айдаг байсан болов уу." гэж бичсэн байна. 

Льюис Кэрролл (Lewis Carroll)

Үүнээс гадна тэр Алиса гэх охинд ухаангүй дурласан байсан учир бяцхан охин түүний зохиолын баатар болж үлгэрийн ертөнцөд амилсан гэх яриа ч бий. 

7 Исаак Ньютон (Isaac Newton)

Физикийн шинжлэх ухааны эцэг тэрээр дээр дурдсан эрдэмтдийн адил бүсгүйчүүдийг төдийлөн сонирхдоггүй байсан гэнэ. Олон хүмүүс түүнийг эмэгтэй хүнтэй огт ойртоогүй болохыг баталж байсан бөгөөд францын философич Вольтер (Voltaire) түүнийг сэрэл, мэдрэмжгүй гэж хүртэл бичиж байжээ. 

Түүнийг математикч Николас Фатио де Дуйе (Nicolas Fatio de Duillier)-тэй дотно харилцаатай байсан гэх яриа бий боловч үүнийг үнэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс Ньютоны зандан үхсэн эсэх асуудал одоог хүртэл эргэлзээтэй.

Исаак Ньютон (Isaac Newton)

8 Энди Уорхол (Andy Warhol)

Энди Уорхол орчин үеийн поп-арт урлагийн үүсгэн байгуулагч гэхэд болно. Тэрээр сурталчилгаа болон алдартнуудын соёлд ихээхэн анхаарал хандуулдаг байсан юм. Уран зураг, гэрэл зураг, баримал сонирхохоос гадна тэр эрсдэлд хүрэх хүртлээ кино зураг авалтанд оролцож байжээ.  Нэгэн зураг авалтын үеэр тэр амиа алдах шахсан бөгөөд энэ үеэс хойш зураг авалтанд оролцохоо больж, эрүүл мэндийн асуудалтай тулгарсан байна.

Энди өөрийнхөө талаар нээлттэй ярьдаг байсан бөгөөд өөрийгөө ижил хүйстэн, зандан залуу гэдэг байсан юм. Гэхдээ түүний ижил хүйстэн мөн эсэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурддаггүй байсан ч эмэгтэй хүнтэй ойртоогүй талаар нь ярьдаг байжээ. Өөр нэгэн мэдээллээр 1960-аад оны үед Уорхол БЗХӨ-ний эсрэг эмчилгээ хийж байсан гэх нь ч бий.

Энди Уорхол (Andy Warhol)

9 Бонус: Онгон хэвээр насыг барсан эмэгтэйчүүд

Тереза эх

Тереза эх өөрийн бүхий л амьдралыг ядуу гэр бүл, өнчин хүүхдүүдэд туслахад зориулсан гэдгийг хүн бүр мэднэ. Үүнээс гадна тэр католик шашны үзлийг хатуу баримталдаг байсан учир ийнхүү бэлгийн харилцаанд ордоггүй байжээ.

Бонус: Онгон хэвээр насыг барсан эмэгтэйчүүд

Түүний санаачилсан “Ром-Католикийн чуулган” нь “Нигүүлслийн номлогчид” гэх нэртэй байжээ.  Энэ чуулган 4000 гаруй эмэгтэйг нэгтгэж, ариун журмыг сахих, ядуурлаас ангижрах зэрэгт сургаж байв.  Үүнээс гадна бүсгүйчүүд нэн ядуу бүлэгт туслалцаа үзүүлэх учиртай байсан гэнэ. 

Тереза эхийн хүмүүнлэгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд Нобелийн энх тайвны шагнал олгож байжээ. 

Хатан хаан I Элизабет 

Хэдийгээр Хатан хаан Элизабет олон эр хүний сэтгэлийг булааж байсан ч тэр бүгдэд нь татгалзсан хариу өгсөн юм. Магадгүй тэр хувийн аз жаргалаа хөөхөөс илүүтэй, төрийн хэрэгт анхаарах шаардлагатай байсных биз ээ. 

Хатан хааныг хүүхэд байхад түүнийг хайрлан өсгөсөн хойд ээжийг нь хуульд харшилсан хэмээн цаазалсан байна. Хэдийгээр түүний төрсөн эх биш байсан ч энэ явдал бяцхан охины сэтгэлд хүнд цохилт болжээ. Энэ нь Элизабетийн сэтгэлд эрэгтэй хүнтэй амьдралаа холбох хэрэггүй гэх ойлголтыг төрүүлсэн байна. Үүнээс гадна нөхөрт гарах гэдэг нь нөхрөөсөө бүрэн  харъяалалтай болох эхлэл тавигддаг гэдгийг тэр ойлгожээ. Хатан хаан энэ бүхний эсрэг байсан бөгөөд хүүүхэд байхаасаа эхлэн гэрлэлтийн эсрэг байр суурьтай болсон аж.

Эрх чөлөөг хүсэмжлэгч, хатуу чанга сэтгэлтэй тэрээр чадварлаг улс төрч, удирдагч байсан бөгөөд эрэгтэй хүнтэй эрх мэдлээ хуваалцахыг огтхон ч хүсдэггүй байжээ.

Хатан хаан I Элизабетийн түүх одоог хүртэл эргэлзээтэй байгаа ч тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл эрэгтэй хүнтэй ганц ч ойртож байгаагүй хэмээн хэлсэн байна. Гэвч зарим эх сурвалж Хатан хаан I Элизабетийг Лестерийн 1-р гүн, Роберт Дадли (Robert Dudley)-тай нууцаар уулздаг байсан ба хамтдаа хүүтэй болоод хүүгээ хатан  хааны асрагчийн гэр бүлд өгсөн гэх яриа бий.  

Жанна д'Арк (Jeanne d'Arc)

Ромын католик шашны гэгээнтэн болсон Жанна д'Арк бэлгийн харилцаанд огт орж байгаагүй учир түүнийг “онгон-дайчин” хэмээн нэрлэдэг байсан нь оргүй зүйл биш.

Жанна 13 настай байхдаа өөрийгөө Франц, Английн олон зуун жилийн дайны асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор илгээгдсэн нэгэн хэмээн зүүдэлсэн байна. Тиймээс ч тэрээр өөрийн амьдралын ихэнх хугацааг дайн тэмцэлд зарцуулсан аж. Залуу дайчин 19 настайдаа цаазлуулж, амиа алдсан билээ.  

Дайн дууссаны дараа 1456 онд Жаннаг цагаатгаж, чандарыг нь Сена мөрөн руу цацжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()