Билли Айлиш "нэвсгэр" хувцаснаасаа салж, фэнүүдийнхээ нүдийг хужирлав

2020-10-14, 18:20
106,753

Билли Айлиш (Billie Eilish) олны өмнө гарахдаа үргэлж нэвсгэр, сул хувцас өмсдөг байсан тул яг тэр төрх нь бараг л түүний нэрийн хуудас болж байсан билээ. Тэгвэл залуу дуучин маань өөрийн "тухтай бүс"-ээсээ гарахаар шийдсэн бололтой. Тэрээр Лос Анжелес дахь гэрийнхээ ойролцоо бариу топ өмссөн явахдаа папарациудтай таарчээ. 

Билли Айлиш "нэвсгэр" хувцаснаасаа салж, фэнүүдийнхээ нүдийг хужирлав
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

Залуу дуучин хүмүүсийн нүдэнд өртөхгүй байхыг хичээсэн ч түүний олноос онцгой ногоон үс илчлээд өгөх нь тэр. 

18 настай уран бүтээлч өөрийн бие галбиртаа сэтгэл дундуур байдаг учир өдөр тутамдаа хэлхгэр, сул хувцас өмсдөг гэдгээ хэвлэл, мэдээлэлд нээлттэй хуваалцаж байсан юм. 

Харин одоо түүнийг байнга "томдсон" хувцас өмсдөг гэж шүүмжлэх хүн байхгүй болсон биз. 

Охин бариу камисол, сул шорт, Yeezy углааш өмссөн байжээ. Тэрээр хөл хүртлээ нэг төрлийн өнгөөр зохицуулан хувцасласан байна. 

"Грэмм"-ийн ёслолоос таван шагнал хүртсэн дуучны фэнүүд түүний энэхүү төрхийг нь харж байгаагүй юм. 

Тэрээр энэ оны эхэнд Майами хотод болсон тоглолтынхоо үеэр дуучин бүсгүй маань хагас нүцгэн биеэ олон нийтэд харуулжээ. Тоглолтын үеэр түүний сул хувцсаа тайлан, тачаангуй төрхөө харуулсан нэгэн бичлэг дэлгэцээр гарсан байна.

Тэрээр дотуур хувцастай, хагас нүцгэн бие дээрээ хар шингэн зүйл асгасан аж. Видео ямар нэг дуугүй байсан бөгөөд үүгээрээ дуучин маань өөрийнхөө хувцаслалт болон бие галбирын талаарх хандлага, үзэл бодлоо олон нийтэд илэрхийлжээ. 

Дуучин бүсгүй маань "Миний төрөлхийн бие галбир та нарын хүслээр байх ёстой юу? Та нар миний биеийг хараа ч үгүй хэрнээ намайг шүүмжилж байна" хэмээн үзэн ядагчиддаа хандаж хэлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()