Нуурын ёроолоос олдсон хамгийн хачирхалтай зүйлс

Далайн гүн гэдэг тааварлашгүй зүйлээр баялаг, нууцлаг газар гэдгийг хүн бүр мэднэ. Хэдий чинээ гүн байна, төдий чинээ судлан шинжлэх боломжгүй байдаг учир далайн гүнд олон нууцууд хэдэн зуун жилийн турш хадгалагдаж үлддэг байна. Гэтэл дэлхийн зарим нуурууд далайгаас ч дутахгүй гайхалтай нууцуудыг агуулдаг. Хэрэв нуурын ёроолд цэвэрлэгээ хийхээр шийдвэл ихэнх тохиолдолд их хэмжээний хог хаягдал олох ч зарим азтай хүмүүс үнэхээр сонирхолтой, хачирхалтай зүйлсийг олох магадлалтай байдаг гэнэ шүү. Ингээд нуурын гүнээс олдсон хачирхалтай олдворуудтай танилцацгаая.

Нуурын ёроолоос олдсон хамгийн хачирхалтай зүйлс
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Норман нуурын гүнээс олдсон онгоц

2013 онд Хойд Каролина дахь Норман нууранд нэгэн онгоц живсэн болохыг долгионы төхөөрөмжөөр олж мэджээ.  Гэвч тухайн бүс нутагт онгоцны осол болсон талаар ямар ч мэдээлэл байгаагүй тул энэ нь хүмүүсийг гайхшралд автуулжээ. Үүнээс гадна шумбагчид нуурын гүнээс ямар нэгэн цогцос олоогүй байна.

Хожим нь тэрхүү онгоц Барбара Андерсан гэх бүсгүйнх болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр олон жилийн турш онгоцоо хайж байжээ. Тодруулбал түүний онгоцны зөвлөх нисгэгч дугуйг нь түгжихээ мартсан байсан учир онгоц өнхөрч, улмаар нууранд живсэн аж.

Норман нуурын гүнээс олдсон онгоц

2 Фосс нууран дахь цогцостой машин

2013 оны 9-р сард Оклахома муж дахь Фосс нуурын ёроолоос 2 хуучны зэвэрсэн автомашиныг олсон бөгөөд дотроос нь 6 хүний цогцос олджээ.

Эхний машинд 16 настай Жимми Уильямс, 18 настай Леа Жонсон, 18 настай Томас Риоса нарын цогцос байв. Тэд 40-өөд жилийн өмнө буюу 1970 онд зугаалахаар яваад алга болсон байжээ.

Харин нөгөө машинаас 1969 онд сураггүй болсон 69 настай Жон Портер, 42 настай Клебурн Хэммак, 58 настай Нора Дункан нар байжээ. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тэдний живсэн шалтгаан нь авто замын осол байсан аж.

Фосс нууран дахь цогцостой машин

3 Алга болсон хиймэл хөл

2006 онд Миннесота мужийн Жермантауны хоёр залуу завиар явж байхдаа минжний далан дээр өрөөсөн хөл цухуйсан байхтай таарчээ. Эхлээд тэд үүнийг цогцос хэмээн бодож байсан ч удалгүй хиймэл хөл болохыг ойлгосон байна.

Интернетээр багагүй хайлт хийсний үр дүнд тэд 49 настай Марк Уорнер гэх залуу 20 хоногийн өмнө хиймэл хөлөө алдсан учир хайж байгаа гэх зар оруулсан болохыг харжээ. Залуус Уорнерт хиймэл хөлийг нь эргүүлэн өгч 50 долларын шагнал авсан байна.

Алга болсон хиймэл хөл

4 Мичиган нуураас олдсон Стоунхенж

2007 онд "Northwestern Michigan" их сургуулийн археологийн профессор Марк Холли нь Мичиган нуурын 12 метрийн гүнээс хэсэг бүлэг чулууг олсон байна. Тэдгээр чулууг километр гаруй зайд нямбайлан өрж, төгс тойргийг бүтээсэн байжээ. Судалгаагаар тэдгээр чулуунууд дор хаяж 10000 жилийн настайг тогтоожээ.

Чулуу бүрийг хоорондоо ижил зайтай байрлуулсны зэрэгцээ нэг чулуун дээр 10000 жилийн өмнө устаж үгүй болсон арслан зааны нэг төрөл Мастодоны дүрсийг зурсан байжээ.

Мичиган нуураас олдсон Стоунхенж

5 Мичиган нуурын ёроолоос олдсон Есүсийн баримал

Мичиган нуурны ёроолд 3 метрийн өндөртэй Есүс Христийн баримал одоо ч бий. Уг барималыг 1956 онд 15 настай хүүгээ золгүй явдлаар алдсан гэр бүлийн захиалгаар Италид хийсэн байна.

Харамсалтай нь баримал Италиас АНУ хүрэх замдаа гэмтсэн учир захиалагчид уг хөшөөг авахаас татгалзжээ. Ингээд энэхүү барималыг усан цэргүүд худалдан авч, нас барсан нөхдийнхөө дурсгалд зориулж нуурын гүн рүү шидсэн аж.

Мичиган нуурын ёроолоос олдсон Есүсийн баримал

6 Норвегийн нуураас олдсон нацистуудын цөмийн бодисууд

1944 онд Холбоотнуудын арми Норвегийн “Hydro” гэх уурын хөдөлгүүрт онгоцыг живүүлжээ. Тус хөлөг дотор нацистуудын цөмийн нууц хөтөлбөрт зориулан тээвэрлэж байсан “хүнд ус” байсан гэдэг.

“Хүнд ус” гэдэг нь өвөрмөц атомын тогтоцтой, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд заавал шаардлагатай байдаг усны нэг төрөл юм. 2005 онд хөлөг онгоц доторх савнуудын нэгийг шалгаж үзэхэд тэнд үнэхээр “хүнд ус” байсан болох нь тогтоогджээ.

Норвегийн нуураас олдсон нацистуудын цөмийн бодисууд

7 Якутын нууран доорх эртний “чөтгөр”-ийн цогцос

2013 онд Якутск-т байдаг Лабынкыр нуурын ёроолд шумбагчид анх удаа хүрч, тэндээс нэгэн хачирхалтай, том амьтны үлдэгдлийг олсон болохоо зарлажээ. Тэдний олсон эрүүний яс болон бусад хэсэг нь нутгийн оршин суугчдын 19-р зуунаас хойш ам дамжин яригдаж буй "чөтгөр"-ийнх мөн бололтой гэж тухайн үед үзэж байв.

Гэвч тэрхүү үлдэгдэл үнэхээр “чөтгөр”-ийн гэдгийг батлах баримтууд тэрхүү ясаар л хязгаарлагдах юм. Хэдийгээр энэ нь худал байсан ч Лабынкыр нуур нь тайлагдашгүй нууцаар баялаг бөгөөд жишээлбэл -25 хэмийн хүйтэнд ч нуурын ус хөлддөггүй байна. 

Якутын нууран доорх эртний “чөтгөр”-ийн цогцос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()