Түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн 10 хор

Эрт цагаас хойш өрсөлдөгчид болон үзэн яддаг хүмүүсийнхээ амь насыг төрөл бүрийн хорт бодисоор хороодог байсан билээ. Тухайн үед анагаах ухаан төдийлөн сайн хөгжөөгүй байсан учир хордож нас барсан хүнийг ихэнхдээ хоолны хордлогоор нас барсан гэж тодорхойлдог байжээ. Энэ үүднээс та бүхэнд хамгийн олон хүний амь насыг авч одсон аймшигт хорт бодисны тухай хүргэж байна.

Түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн 10 хор
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Гувай хатан

Гувай хатан жимсийг өөрөөр "галзуу жимс", "галзуу интоор" хэмээн нэрлэдэг байсан. Энэ нь хаа сайгүй ургадаг жижиг хар жимс юм. Өмнө нь бүсгүйчүүд нүдээ илүү тод, хурц харагдуулахын тулд нүдэндээ энэхүү жимсний шүүсийг дусааж байжээ. Үүнээс гадна уг жимсийг хар тамхи, мансууруулах зорилготойгоор ашиглаж байсан гэнэ.

Гувай хатан нь атропин гэх хорт бодисыг агуулдаг бөгөөд энэ нь үндсэнд нь ихээр агуулагдсан байдаг. Хүүхдийн хувьд 2-3 ширхэг гувай хатан идэхэд л үхэлд хүргэх магадлалтай гэнэ.

Гувай хатан

2 Хүнцэл

Дундад зууны үед энэ нь хаан, хатан болон бусад дайснуудын амийг хороох хамгийн шилдэг арга байжээ. Хүнцэл нь хагас металлын тоонд багтдаг. Хүнцлээр хордсон тохиолдолд юунаас болж хордсоныг нь тодорхойлоход хэцүү байсан учир тухайн үед бусдын амь насыг хорооход ихээхэн ашигладаг байсан гэнэ. Уг хорт бодисоор хордсон тохиолдолд шингэн алдах, дотор муухайрах гэх мэт шинж тэмдэг илэрч байсан нь тухайн үеийн цусан туулга, холер өвчний шинж тэмдэгтэй ижил байсан юм. Үүнээс гадна хүнцэлээр тэмбүү болон холер өвчнийг хүртэл анагааж байжээ.

Хүнцэл

3 1080

Энэ нь пестицид бөгөөд нэн түрүүнд ургамлын хорт бодистой тэмцэхэд ашигладаг. Уг хор нь үнэргүй, амтгүй, өнгөгүй.  Бие организмд орсон тохиолдолд тухайн хүн амиа алдаж, бүтэн жилийн турш хорт бодис ялгаруулдаг байна.

1080

4 Стрихнин

Уг бодис нь хархны хорын найрлаганд багтдаг. Александр Македонский, Роберт Жонсон гэх мэт алдартнууд стрихнин бодисоор хордож нас барсан байна. Хор маш богино хугацаанд үйлчлэлээ үзүүлдэг бөгөөд бие организмд орсны 30 минутын дараа л хордсон хүн нас бардаг аж. Хордсон тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг гэнэ. Бүх төрлийн хоол, шингэн зүйлэнд хийж болохоос гадна амьсгалын зам болон арьсаар хүний биед ордог байна.

Стрихнин

5 Мөнгөн ус

Сургуульд байхаас эхлэж л халууны шил хагалсан тохиолдолд тусгай хүмүүсийг дуудаж, хорт бодисыг цэвэрлүүлэх хэрэгтэй гэж бидэнд зааж өгдөг билээ .  Энэхүү мөнгөлөг шингэн нь хүний биед маш хортой бөгөөд нэн түрүүнд тархийг гэмтээдэг.  Ой санамжийг хэсэгчлэн алдагдуулж, бөөрний дутагдалд хүргэнэ. Арьсанд хүрсэн тохиолдолд арьс үхэждэг байна.

Мөнгөн ус

6 Церберийн хор

Энэхүү мод Мадагаскарын арал дээр ургадаг.  Нутгийн ард түмэн уг модыг "амиа хорлолтын мод" хэмээн нэрлэдэг байна. Дээр үед уг модны доор тусгай үйлйиг хийдэг байжээ. Гэмт хэрэгтнийг модны хорыг идүүлж хэрвээ амьд гарвал хэрэгтэн буруугүй,  харин нас барвал хэрэгтэнг буруутай гэж үзэж байсан гэнэ.  Уг аргыг 1850 он хүртэл ашиглаж байсан боловч жилд 3500 хүн нас барж байсан учир Мадагаскарын засгийн газраас хориглосон байна.

Церберийн хор

7 Диоксин

Энэхүү бодис нь цианист калигаас илүү хортой бөгөөд 50 микрограмм хэрэглэхэд л амь насанд халтай байдаг аж. Хордлогонд орсон тохиолдолд  хоолны дуршил муудах, нүүр бие хавагнах, ядрах, булчин ихээр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

 Цусны шинжилгээ хэвийн бус гарч, цагаан бөөмний тоо өөрчлөгдөнө. Диоксиноор хордсон тохиолдолд хорт хавдар үүснэ. Хэрвээ бага хэмжээний тунгаар хэрэглэсэн бол хордлого нь шууд илэрдэггүй бөгөөд бага багаар удаан илэрснээр амь насанд хүрдэг байна.

Диоксин

8 Аматоксин

Энэхүү хор нь хортой мөөгөнд агуулагддаг бөгөөд бага тунгаар хэрэглэхэд хортой байдаг.  Уламжлалт анагаах ухаанд хорт мөөгний хорыг эмчилгээнд ихэнхдээ гадуур хэрэглэж ашигладаг байна. Мөөгний хор бие организмд шууд нөлөөлдөггүй учир маш их аюултай. Хордлогонд орсон анхны шинж тэмдэг 8-10 цагийн дараа  дотор муухайрах, бөөлжих, уушги, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдах гэх мэт шинжээр илэрнэ.  Хэт орой хордлогын шинж илэрдэг учир өвчтөнийг аврах боломжгүй байдаг гэнэ.

Аматоксин

9 Цианид

Энэхүү бодис нь бүйлсний үнэртэйгээс гадна харахад элсэн чихэртэй ижил харагддаг. Өмнө нь цианидыг алимны үрээс гаргаж авч байсан. Уг бодисоор хордсон хүний толгой өвдөж, маш ихээр ядардаг бөгөөд хүчилтөрөгчийн хангамж дутагдсанаар үхэлд хүргэдэг аж. Харин орчин үед цианидыг хиймэл аргаар буюу калийн гидроксидыг хүчилтэй хольж гаргаж авдаг байна.

Насанд хүрсэн хүн ердөө 1 гр-ыг хэрэглэхэд  л амь насанд нь аюул учруулдаг.  Цианид нь алимны үр, тоорын үр, интоорын үр болон бүйлсэнд агуулагдана. Үрэнд цианист кали нь дангаараа бус харин өөр бодистой холилдсон байдаг учир алим эсвэл интоорын ясанд хордох боломжгүй.

Цианид

10 Тетродотоксин

Дэлхийн хамгийн аюултай фуга загсанд энэхүү хорт бодис агуулагдсан байдаг. Хүн бүр энэ загсаар хийсэн хоолыг амсахад бэлэн биш.  Хэрвээ хорыг нь гүйцэт гаргаж чадахүн хоргүй бол тухайн хүн хордож амь насаа алдах магадлалтай.

Тетродотоксин нь загасны маханд бус харин сэрвээ болон сүүнд нь агуулагддаг.  Тиймээс энэ төрлийн загасаар хоол хийхийн тулд тогооч нар тусгай сургалтанд сууж, гэрчилгээ авдаг аж. Нэн түрүүнд тэдэнд загасыг хэрхэн зөв цэвэрлэх талаар зааж өгнө. Хордсон тохиолдолд 30 минутын дотор бие организм мэдээгүй болж, нас бардаг аж. Одоогийн байдлаар энэхүү загасны хорны эсрэг бэлдмэлийг гаргаж аваагүй байгаа юм.

Тетродотоксин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()