Дархлаа сайжруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

ДЭМБ-ын мэдээлснээр жилд 23 сая гаруй хүн бохирдсон хоол идсэнээр өвчилдөг. Өөр нэг мэдээллээр бол тэнгэр дэх од шиг олон янзын вирус бидний эргэн тойронд оршдог тул бие махбодыг өвдөхгүйн тулд хамгийн зөв шийдэл нь дархлаагаа дотроос нь дэмжих явдал юм. Аз болоход, үүнийг хэрэгжүүлэхэд хялбар байдаг. Ингээд та бүхэнд дархлаагаа хоол хүнсээр хэрхэн дэмжих тухай мэдээллийг хүргэж байна. 

Дархлаа сайжруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд
НИЙСЛЭЛ SALE!
Хаах
Сурталчилгаа

1 Бүйлс

1/4 аяга сүүтэй ижил кальцийн агууламжтай буйлсны гайхалтай тэжээллэг чанарууд нь таны биеийг чийрэгжүүлэхэд тусална. Судлаачдын хэлснээр, бүйлс нь дархлаа дэмждэг ба ялангуяа вирусийн эсрэг дархлааны системийг нэмэгдүүлдэг байна. Е витамин, ислэгээр баялаг энэхүү самар нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах боломжтой ажээ.

Бүйлс

2 Наранцэцгийн үр

Амттай зууш болж өгдөг наранцэцэцгийн үр нь мөн дархлааг дэмждэг байна. Эдгээр нь Альцгеймер зэрэг янз бүрийн архаг өвчний эрсдэлийг бууруулж, зүрхийг эрүүл байлгаж, өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Энэ нь жирэмсэн эхчүүдэд гайхамшигтай үйлчилдэг бөгөөд ургийн эрүүл хөгжилд тусалдаг ажээ.

Наранцэцгийн үр

3 Папайя

Антиоксидантаар баялаг папайя жимс нь ихээхэн ашиг тусыг агуулсан амттай сонголт юм. Эдгээрийн заримд үрэвсэлтэй тэмцэх, хорт хавдрын эрсдлийг бууруулах, хоол боловсруулах чадварыг хэвийн хэмжээнд байлгах зэрэг орно.

Папайя

4 Киви

Витамин С, К, Е аминдэмээр баялаг киви нь астма өвчинд тустай бөгөөд дархлааг бэхжүүлдэг. Эдгээр нь ханиад, томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодогНэмж дурдахад киви нь хоол боловсруулахад тусалдаг бөгөөд алсын хараа муудахаас хамгаалдаг байна.

Киви

5 Цагаан гаа

Энэхүү амархан олддог амтлагч нь таны биед гайхамшигтай тустай ажээ. Энэ нь холестерины хэмжээг бууруулж, сарын тэмдгийн өвдөлтийг бууруулж, бие махбодын халдвар эсэргүүцэх чадварыг  ерөнхийд нь нэмэгдүүлдэг байна.

Цагаан гаа

6 Үхрийн нүд

Энэхүү жимс нь антиоксидантаар балаг тул ихэвчлэн янз бүрийн өвчнийг эмчлэхэд ашигладдаг байна. Эдгээр нил ягаан жимс нь стресстэй тэмцэж, дархлааны тогтолцооны дотоод байдлыг сайжруулж чаддаг ажээ.

Үхрийн нүд

7 Хясаа

Далайн бүтээгдэхүүнд дурлагчдын амтархан иддэг хясаа нь бага илчлэгтэй боловч тэжээллэг чанар нь хэмжээлшгүй их юм. Эдгээр нь омега-3 тосны хүчил ба уургийн гайхалтай эх үүсвэр ажээ. Хясаа хэрэглэх нь тэдгээрт агуулагдах цайрын ачаар таны дархлааг хэвийн байлгаж чадна. Мөн эдгээр нь чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг байна.

Хясаа

8 Бууцай

Бууцай нь эрүүл мэндэд тустай гэдэг нь нууц биш боловч энэ нь мөн дархлааг сайжруулахад маш сайн нөлөөтэй ажээ. Бууцай нь мэдрэлийн үйл ажиллагаа, эрүүл зүрх, цусны даралт, булчингийн хүчийг хадгалахад шаардлагатай магнийн гайхалтай эх үүсвэр юм. 

Бууцай

9 Тарвас

Тарвас нь таны арьс, үсийг эрүүл байлгахаас гадна таны хоол боловсруулах чадварыг сайжруулж, бие дэх үрэвслийг бууруулдаг байна.

Тарвас

10 С витаминаар баялаг жимс

Витамин С нь таны дархлааны системийг 20 арга замаар дэмжиж өгдөг! Эдгээрээс дурдвал таны цусны цагаан эсийг эрүүл байлгаж, муу эсийг устгаж, эсрэг биеийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх боломжтой байдаг байна.

С витаминаар баялаг жимс

Бонус: Бүйлс самрын ид шид

Дархлаа дэмжхээс гадна буйлс нь биед өөр олон зүйлээр тустай ажээЭдгээр нь холестерины хэмжээг бууруулж, антиоксидантыг цусны судсанд нэмж, жин хасахад тусалдаг бөгөөд нүдээ эрүүл байлгахад тусалдаг ажээ. Бүйлс нь таны арьсыг цэвэрхэн байлгаж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг байна.

Бонус: Бүйлс самрын ид шид

Эх сурвалж: brightside

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()