Дайны хамгийн аюултай шарх - "Их бууны шок" гэж юу вэ?

Орчин үеийн дайн тулаан нь хүмүүс нэгнээ устгах төрөл бүрийн боловсронгуй, шинэ зэвсгийг төрүүлснээс гадна цэргүүдийг зөвхөн бие физиологийн шархаар бус сэтгэлийн шархаар хөнөөх "үл үзэгдэгч зэвсэг"-ийг бий болгосон юм.

Дайны хамгийн аюултай шарх - "Их бууны шок" гэж юу вэ?
Хаах
Сурталчилгаа

Дайны үеэр зарим цэргүүдийн сэтгэл зүйн байдал нэг л хачирхалтай байгаа талаарх мэдээлэл анх АНУ-ын Иргэний дайны үед гарсан байна. Үүнээс улбаалж хүнд хэцүү нөхцөл нь цэргүүдийн бие махбодид төдийгүй сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг болох нь их дайны үеэр тодорхой болсон юм.

Орос-Японы дайны үеэр цэргүүдийн сэтгэц хачирхалтай байдлаар өөрчлөгдснийг сэтгэл судлаачид ажигласан байна. Тийнхүү эдгээр цэргүүдийг сэтгэл зүйн асуудалтай гэсэн дүгнэлт хийх хэрэгтэй гэж удирдлагуудад зөвлөж байсан аж. Эмч нар энэхүү сэтгэл зүйн өвчлөлийг “гэмтлийн невроз” хэмээн нэрлэж байсан бөгөөд 1904 оноос эхэлж дайны талбар дээр сэтгэцийн эмнэлэг нээгдэх болсон гэнэ.

Дэлхий даяар уг өвчлөлийг “Их бууны шок” буюу “Shell shock” хэмээн нэрлэдэг бөгөөд уг ойлголтыг Их Британийн сэтгэл судлаач Чарльз Майерс (Charles Myers) гаргасан байна. Энэхүү онолыг цэргийн анагаах ухаан удаан хугацааны турш хүлээж авахгүй байсан юм. Учир нь дайнтай огт холбоогүй сэтгэцийн асуудлыг энэ ойлголтод хамруулах боломжтой байжээ. Үүнээс гадна уг сэтгэцийн өвчнийг цэргүүдийн айдас, дайтахыг хүсэхгүй байгаатай холбож тулаанаас бултахын тулд ийнхүү жүжиглэж байна гэж ойлгох явдал ч их байв.

“Хатагтай Бромлид зориулсан захидал” хэмээх номондоо зохиолч Стефан Брийс (Stefan Brijs): “Би гэнэтхэн галзуурсан, дуу хоолойгоо алдсан, ямар ч зорилгогүй довтлох цэргүүдийн талаар сонсож байсан. Ихэнхдээ тэд гэртээ харихын тулд ийнхүү галзуу нэгэн мэт болж жүжиглэж байсан” гэжээ.

Гэвч “дайны шок”-д өртөж буй дайчдын тоо дэлхийн 1-р дайны үед эрчимтэй нэмэгдэж байсан бөгөөд Их Британийн түүхч Фион Рейд (Fiona Reid)-ийн тэмдэглэснээр Британийн баруун фронтод 80 мянган цэрэг, Германы армид 200 мянгаас 300 мянган  цэрэг,  Францын армид мөн германтай ойролцоо тооны цэргүүд бүртгэгдсэн байжээ.

Зүүн талд сууж буй гэмтэл авсан цэргийг анзаараарай. “Гэмтлийн невроз ”-ын үед илрэх шинж тэмдгийн нэг нь “нүд нь гөлийх” юм.

Харин Оросын армийн хувьд 1915 оны намраас сэтгэл зүйн өвчлөл ихээр нэмэгдэж байсан гэнэ.  Дайны эхний хагас гэхэд өвчлөгсдийн тоо 50 мянга байсан бөгөөд энэ нь дэлхий даяар нийт өвчлөгсдийн 0,5%-тай тэнцэж байсан юм. 1916 оны хүнд дайны үед энэ тоо ихээр нэмэгдсэн байна.

Цэргүүдийн хэлснээр дайны үед эргэн тойрноо харахад л сэтгэцийн хямрал, хүнд цохилтод орохоор байсан гэнэ.  Үүнээс гадна "зөвхөн эрүүл бус сэтгэхүйтэй хүн л дайтаж байна. Цэргүүдийг бууны сум бус харин сэтгэл зүйн байдал нь шархлуулсан" захидлууд, цэргүүд фронт дээр бөөнөөрөө галзуурч байгаа талаар мэдэгдэл ихээр ирэх болсон аж.

“Shellshock”-ийг харуулсан хамгийн алдартай зураг.

Францын арми хүн хүчний хомсдолтой байсан учир 1917 оны зун гэхэд сэтгэцийн асуудалтай болсон бүх цэргүүдийг эргэн дайнд татаж оруулахын тулд арми бүр фронтоос 25 км-ийн зайд орших 200 ортой сэтгэцийн эмнэлэг барьжээ. Асуудалтай байх магадлалтай бүх цэргүүдийг эмнэлэг рүү илгээж, эмчилгээг нэн даруй эхлүүлдэг байсан гэнэ. 

Сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн оноштой цэргүүдийг цаг алдалгүй цэргийн сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, эмгэг "хүндэрсэн" цэргүүдийг сэтгэц заслын эмнэлэгт шилжүүлэн эмчилдэг байжээ. Цаашлаад энэ өвчнөөр шаналж буй цэрэг бүрт тэтгэмж буюу тодорхой мөнгөн дүн хуваарилсан ч тэр нь бүхэлдээ эмнэлгийн үйлчилгээнд зарцуулагддаг учир тэднийг “амьд үхдлүүд” гэж нэрлэж байв Өвчтнүүдэд гуйвах, өчүүхэн жижиг зүйлээс айх, эсвэл бүжиглэх, чичирч салганах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд хэсэг хугацааны дараа шинж тэмдэг дарагддаг байсан аж.

Нэн түрүүнд “их бууны шок” нь артильерын буудлагаас үүдэлтэй гэнэ. Цэргүүд байнга бохир нуувчинд байрлаж, үхэл амьдралын заагт сэтгэцийн дарамттай байдаг нь тэдний сэтгэл зүйд ийнхүү нөлөөлж байжээ. Сүүлийн үеийн судалгаа, туршилтаас харахад энэ төрлийн өвчлөл нь дайны үед төдийгүй, стрессээ удаан хугацаанд хуримтлуулсан хүмүүст тохиолдох боломжтой гэж дүгнэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()