Кинон дээр л гардаг "улиг болсон", хэтрүүлэгтэй үйл явдлууд

Заримдаа кино бүтээгчид үзэгчдийн анхаарлыг татахын тулд бодит амьдрал дээр баймгүй, хэтрүүлэгтэй үг яриаг зохиолдоо зориудаар нэмдэг. Үүний жишээ болсон 18 хөгжилтэй явдлыг хамтдаа харцгаая. 

Кинон дээр л гардаг "улиг болсон", хэтрүүлэгтэй үйл явдлууд
Хаах
Сурталчилгаа

1. Сайн залуу буйдангийн араар ороход, муу залуус 1000 удаа уг буйдан руу буудах боловч хэн нь ч түүнийг онохгүй. Юугаар хийсэн буйдан болоод тэр вэ? 

2. Хэд хэдэн хүн оролцсон тулалдааны үзэгдэл. Тэд бүгд маш эелдэг бөгөөд тулаан эхлэхээс өмнө найзуудаа зодуулахыг эхлээд хүлээдэг. Үнэн хэрэгтээ ийм тохиолдолд хүн болгон нэг дор дайсан руугаа дайрна шүү дээ. 

3. "Надад төлөвлөгөө байна."
"Гайхалтай. Ямар? "
"Цаг алга. Надад итгээрэй. "

4. Эмнэлгийн байгууллагын эмч нар яагаад ч юм бүх зүйлийг өөрсдөө хийдэг. Өвчтөний зургийг авхуулах, дусал залгах, тархины MRI шинжилгээ​ авах гэх мэт. Сувилагч хаана байгаа юм?

5. Автомат зэвсэг, байлдааны нисдэг тэрэгтэй 10 сургагдсан цэрэг болон хэд хэдэн мэргэн буучид зугтаж буй баатруудыг бууддаг. Тэдний онож чадсан цорын ганц зүйл нь баатруудын хөл доорх газар байдаг.

6. 3-4 зэрлэг хүүхдүүд амьдардаг цэвэр, цэмцгэр байшин.

7. Латин Америк руу явцгаая. Шар "фильтер"-ийг хурдан тавь!

8. Хэн нэгэн толгойгоо цохиулж, ухаан алдах боловч хоёр минутын дараа юу ч болоогүй юм шиг босдог.

9. Түймрийн үеэр утаанд угаартаж үхсэн хүн байдаггүй. Баатрууд тэндээ ярилцаж, гайхамшигтайгаар зугтаж, гадаа гарч, бүх зүйл сайхан болдог! Нүүрн дээрээ тортог толботой болсныг эс тооцвол ямар ч хохиролгүй.

10. Цагдаагийн ажилтан хамгаалалтын камерын бүдэг дүрсийг харж байна.
Цагдаа: "Та зургийг тодруулж чадах уу?"
Компьютерын мэргэжилтэн: "Мэдээжийн хэрэг компьютер бүх зүйлийг хийх болно"
* дэлгэц дээр өндөр нягтаршилтай дүрс гарч ирнэ *.
Цагдаа: "Өө бурхан минь"

11. Кинонд тоглож байгаа бүх хүүхэд ямар нэгэн шалтгаанаар суут ухаантан байх ёстой. Тэд жирийн 10 настай хүүхдүүд байж болохгүй. Тэд бас үргэлж гартаа Рубик шоо барьдаг.

12. Гол баатрын машин ямар ч ноцтой осолд орсон явж л байдаг.

13. 1-р хүн: Хөөе, чи Х-ийн талаар сонссон уу?
2-р хүн: Үгүй ээ, энэ юу вэ?
1-р хүн: Бүх мэдээгээр энэ талаар шуугьж байна, би чамд үзүүлье.
(Ингээд зурагтаа асаахад бүх мэдээллийн сувгууд түүний ярьж байсан зүйлсийг үзүүлдэг).

14. Тулалдааны хэсэг дээрх үсээ задгайлсан эмэгтэйчүүдэд "Бүсгүй минь, үсээ хурдхан боочих. Үгүй бол юу ч харахгүй шүү дээ" гээд хэлчихмээр...

15. Хүмүүс клуб эсвэл чанга дуутай бааранд ямар ч асуудалгүй  хоорондоо ярилцаж, бие биенээ сонсож чаддаг.

16. Дөрвөн хүнийг зэрэг зодсон мөртлөө ямар ч ядарсан, гар нь өвдсөн шинж байхгүй.

17. "Та энэ супер аюулгүй серверийг хакердаж чадах уу?"
*компьютерийн гар дээрх ямар ч хамаагүй товчлууруудыг арван секунд дарав* *
"Болчихлоо" 

18. Жолоо барьж байхдаа ЗАМАА ХАРААРАЙ! Та зорчигчтойгоо ярьж байгаа ч гэсэн тэдэн рүү 5 секундийн турш ширтэж болохгүй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()