Ямар эмэгтэйчүүдэд төрөхөд илүү хүндрэлтэй байдаг вэ?

Төрөхдөө элдэв хүндрэлгүй, өвдөлт багатайгаар гэр бүлийн бяцхан гишүүнээ өлгийдөн авдаг бүсгүйчүүд байхад олон цагийн турш өвдөж, сульдан ёстой л "үгээ хэлж, үсээ зулгаан байж" төрдөг эмэгтэйчүүд ч бий. Тэгвэл хэрхэн өвдөлт багатай төрж болох талаар зөвлөгөөг эх баригч, эмэгтэйчүүдийн эмч зөвлөсөн байна. Төрөхийн өвдөлт, төрөх хугацаа нь умайн хүзүүн байдлаас шалтгаалах бөгөөд хэдий чинээ умайн хүзүү зөөлөн, нимгэн, богино болсон байна төдий чинээ төрөлт хялбар байдаг гэнэ. Тиймээс төрөхдөө бэлдэх нь нэн чухал юм. 

Ямар эмэгтэйчүүдэд төрөхөд илүү хүндрэлтэй байдаг вэ?
Хаах
Сурталчилгаа

Доорх хүчин зүйлс төрөлтийг өвдөлт ихтэй, хүндрэлтэй болгодог аж.

Дааврын өөрчлөлт, өндгөвчний поликистик хам шинж

Өндгөвчний поликистик хам шинж гэдэг нь нийт эмэгтэйчүүдийн 5-10 хувьд тохиолддог.  Энэ нь өндгөвчинд их хэмжээний ургацаг ургах явдал бөгөөд  эмэгтэйчүүдэд олон асуудлыг дагуулахаас гадна үргүйдэлд хүргэдэг байна. Аз тохиож үр тогтож чадсан ч төрөлтөнд сөргөөр нөлөөлдөг аж.  Дааврын өөрчлөлттэй бүсгүйчүүдийн хувьд ихэнхдээ умай зузаан байдаг.  Тиймээс энэ төрлийн бүсгүйчүүдийн төрөлтийг 36-37 дахь долоо хоногоос эхэлж бэлддэг байна.      

Аарцгийн хэмжээ

Төрж буй ээжийн аарцаг нарийн бол төрөлтийн үйл явц тодорхой хэмжээгээр удаашрах болно.  Учир нь ургийн толгой аарцгаар багтаж гарах нь хүндрэлтэй байдаг.

Ургийн жин 

Уран хэдий чинээ том байна  төдий чинээ төрөхөд хүндрэлтэй байдаг.  Ялангуяа нарийн аарцагтай эмэгтэй 3900 гр хүүхэд төрүүлж байвал төрөлт удаан, өвдөлт ихтэй байх болно.

Жирэмсний тээлтийн хугацаа 

Төрөлтийг ерөнхийд нь гүйцэт болон илүү тээлттэй гэж ангилж болдог.  Илүү тээлтийн үед хүүхдийн тархины яс бат бөх болсон байдаг учир энэ нь эх, урагт аюул дагуулна. Тиймээс орчин үед 40 долоо хоногоос өмнө төрүүлэхийг илүүд үздэг болсон.  Энэ үед хүүхдийн яс  төдийлөн сайн бэхжээгүй байдаг. Харин 42-оос дээш долоо хоногийн төрөлтийн үед нярайн яс харьцангуй бэхждэг аж.

Харин дутуу төрөлт бол тусдаа ойлголт бөгөөд энэ үед урагт эрсдэл үүсэх магадлалтай. Ээжүүдийн хувьд ургийн хэмжээ жижиг учир өвдөлт багатай төрдөг байна.

Хүүхдийн толгойны хэмжээ том үед хүндрэлтэй, удаан төрөх нь бий. Тиймээс хүүхэд тархины даралттай, саажилттай төрөх магадлал өндөр. Ихэнхдээ хүмүүс тархины саажилтыг төрөлхийн гажиг гэж үздэг боловч үнэн хэрэгтээ энэ нь буруу төрөлтөөс болдог аж. Ийм асуудал гаргахгүйн тулд жирэмсэн эмэгтэйн нас, аарцагны хэмжээ, ургийн хэмжээ, жирэмсний явц, архаг хууч өвчин зэргийг сайн гэгч нь судлах хэрэгтэй.  Үүнээс шалтгаалж эмэгтэйг төрөлтөд бэлтгэх шаардлагатай.

Болзошгүй эрсдэл

Аарцгийн хэмжээ болон ургийн жингээс гадна болзошгүй эрсдлийг ч хүндрэлтэй төрөх шалтгаанд тооцож болно. Жишээлбэл, жирэмсний сүүлийн 3 сарын үед цусны даралт ихсэх, уураг алдах, хавагнах гэх мэт шинж тэмдэг илрэх магадлалтай.  Заримдаа даралт ихсэх, хавагнах нь зэрэг ч илрэх тохиолдол бий. 

Даралт ихсэх үед хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орох, эхэс ховхрох аюул тулгарна.  Тиймээс даралтыг тогтмол хянах шаардлагататай. 

Эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсний хугацаанд үзүүлэлтийг тогтмол хянах хэрэгтэй.

  • Цусны даралт хянах;
  • Шээсний шинжилгээ тогтмол өгөх;
  • Биеийн жинд анхаарал хандуулах;
  • Ууж буй ус болон шээсний хэмжээ ижил байх;
  • Гар болон хөл хавангүй байх.

Үүнээс гадна зөв дүлэх, эх баригчийн үгийг сайн сонсох хэрэгтэй гэдгийг санаарай.  Хэрвээ эх баригч эмчээ анхааралтай сонсохгүй бол элдэв хүндрэл үүсэх аюултай. Мөн төрөхийн өмнө сэтгэл зүйн бэлтгэл маш сайн хийх хэрэгтэй.

Төрөлтийг аюулгүй хэвийн байлгахын тулд ээжийн биенд ямар нэгэн үрэвсэл байх ёсгүй бөгөөд ерөнхий шинжилгээ болон мазокын шинжилгээ заавал өгөх шаардлагатай. 

Төрөхийн хүндрэл хэнд ч хамаагүй тохиолдох магадлалтай бөгөөд хамгийн баян хүмүүс ч энэ асуудалтай тулгарна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()