Тулааны урлаг бүсгүйчүүдийн гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-10-17, 11:48
25,513

Эмэгтэй тамирчдын танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн дүр зургаас үзэхэд ширүүн тулаанд өршөөл байдаггүйг илэрхийлж байна. Танд дараах зургуудыг хараад холимог тулааны урлаг бол бүсгүй хүний оролдох спорт биш гэсэн бодол төрж болох юм. Гэхдээ ямар ч хүн  хүсэл, мөрөөдөлдөө хүрэх замдаа тулгарч буй асар олон саад, бэрхшээлийг үл ажран зүтгэдэг шүү дээ. Ингээд үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн нүүр царайнд хатуу спортын мөр хэрхэн үлдсэнийг харуулах хэдэн жишээг оруулав. 

Тулааны урлаг бүсгүйчүүдийн гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Пэйж Ванзант (Paige Vanzant)

Бүсгүй сүүлийн жилүүдэд UFC-ийн дур булаам тамирчдын нэг болж нийгмийн сүлжээ, телевизийн нэвтрүүлгүүдийг байлдан дагуулж ирсэн. Харамсалтай нь түүний спортын замнал алдар нэрийн түвшинтэй нь тэр бүр таардаггүй байв. 

Пэйж Ванзант (Paige Vanzant)

Гэвч модель мэт түүний гадаад төрх Роүз Намаюнас (Rose Namajunas)-тай хийсэн тулааны дараа ийнхүү нүд хальтрам болж хувирсан юм.

2 Анастасиа Янкова (Anastasia Yankova)

Тулааны ертөнцийн гоо үзэсгэлэн болсон Анастасиа Янкова гадаад төрхөөрөө ч, тамирчны чадвараараа ч дээгүүрт ордог. Бүсгүйг хэвлэл, мэдээллийн салбарт хөл тавьж эхлэхэд гайхах хүн байгаагүй юм. 

Анастасиа Янкова (Anastasia Yankova)

Үзэсгэлэн төгөлдөр байлаа ч тулаан гэмтэлгүй дуусна гэж үгүй. Вета Артега (Veta Arteaga)-тай UFC-ийн оноолт таарсан бөгөөд үр дүн нь энэ байлаа.

3 Каролина Ковалкевич (Karolina Kowalkiewicz)

2016 онд аваргын бүсийн төлөөх тэмцээнд Польшийн тамирчин Каролина Ковалкевичийн үзүүлэлтийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр энэ тулаанд ялагдсан ч эцсээ хүртэл цуцашгүй тэмцсэн юм. 

Каролина Ковалкевич (Karolina Kowalkiewicz)

Бүсгүй нүдэндээ хүнд гэмтэл авч, гоо сайхнаараа хохирол амссан. Энэ явдлаас үүдэж холимог тулааны карьерээ үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болж хувирсан байна. 

4 Йоанна Енжейчик (Joanna Jędrzejczyk)

Мөн Польшийн үзэсгэлэнт тамирчин Йоанна Енжейчик сүүлийн тулаанаасаа болж их шаналжээ. 

Йоанна Енжейчик (Joanna Jędrzejczyk)

Тамирчин Вейли Жан (Weili Zhang)-тай хийсэн тулааны үеэр нүүрэндээ хүнд бэртэл авч, танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байна.

5 Мишель Ватерсон (Michelle Waterson)

Тайланд гаралтай АНУ-ын тамирчин Мишель Ватерсонд моделийн карьер хөөх бүрэн боломж байв. Гэсэн ч тэр холимог тулааны спортын замналыг сонгосон юм. 

Мишель Ватерсон (Michelle Waterson)

Бүсгүйн дундаршгүй эрч хүч тулааны тавцанд гал гаргадаг ч заримдаа өөрийнхөө галд "түлэгдэх" тохиолдол ч бий. 

6 Ронда Роүзи (Rhonda Rosie)

Ронда Роүзи бол UFC-ийн анхны аварга эмэгтэй бөгөөд зодог тайлахдаа алдрын танхимд нэрээ мөнхөлсөн чансаатай тамирчин байв. Рози Октагонд ч, цаашлаад бөхийн тэмцээнүүдэд ч гялалзаж байсан юм. 

Ронда Роүзи (Rhonda Rosie)

Алддаггүй хүн гэж үгүйн нэгэн жишээгээр тэр анх удаа тулаандаа ялагдал хүлээж, аваргын бүсээ Холли Холм (Holly Holm)-д шилжүүлсэн байна.

7 Роүз Намаюнас (Rose Namajunas)

Дээр дурдагдсан тачирхан үстэй бүсгүй Роүз анхнаасаа ийм стильтэй байгаагүй юм. Тэр тамирчин хүнд хэт урт үс төвөгтэй гэж үзээд гоёмсог намирсан үсээ хандивлаж байжээ.  

Роүз Намаюнас (Rose Namajunas)

Тэрээр хатуухан тулааны төгсгөлд ч нугаршгүй, уян хатан чанараа алддаггүй гэдгээрээ алдартай. 

8 Яна Куницкаяа (Yana Kunitskaya)

Хэдэн жилийн өмнө Яна Куницкаяа тулааны тавцанг орхиж, гэр бүлдээ анхаарал хандуулах болсноор дасгалжуулагчийн ажил хийх болжээ. Энэ мөчөөс цаг хугацаа ч өнгөрч, бүсгүй спортын ертөнцөд тамирчны хувиар эргэн ирэв. 

Яна Куницкаяа (Yana Kunitskaya)

Тэр одоо халамжит гэрийн эзэгтэйгээр зогсохгүй холимог тулааны урлагийн домог юм.

9 Кейтлин Нейл (Kaytlin Neil)

Кейтлин Нейл жил гаруй тэмцээнд оролцоогүй ч одоог хүртэл хамгийн дур булаам тулаанчдын тоонд багтсаар байгаа. Түүний шүтэн бишрэгчид спортдоо эргэн ирэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа нь гарцаагүй. 

Кейтлин Нейл (Kaytlin Neil)

Гэсэн хэдий  ч түүнд ийм үр дагаврыг хүсэх нь юу л бол. 

10 Кей Хансен (Kay Hansen)

Энэ жил 21 нас хүрсэн Кей Хансен бол UFC-ийн хамгийн залуу эмэгтэй тамирчин. Тэр мөн хамгийн "гэмгүй" төрхтэй тулаанч ч байж болох юм.

Кей Хансен (Kay Hansen)

Чухамдаа Хансен нүүрэндээ гэмтэл авсан ч  өрсөлдөгчдөө илүүрхэн буулган авах чадвартай юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()