Моника Беллучигийн алдар нэрд хүрэхийн өмнөх ховор зургууд (30+ фото)

2020-10-19, 17:00
12,693

Беллучи анх загвар өмсөгч хийж карьераа эхлүүлснээр түүний урлагийн ертөнц дэх алдрын зам зурайсан юм. Тэрээр нас бол тоо гэдэг үгийн жинхэнэ утгыг харуулж яваа жүжигчин билээ. Моника Беллучи нас ахих тусмаа улам бүр өөрийгөө ил тод илэрхийлэх хурц дүр төрхтэй болжээ. Энэ онд Монника Беллучи 56 нас хүрч байгаа боловч одоо хэр нь хараа булаам үзэсгэлэнтэй хэвээр ажээ. Харин одоо бид түүний залуу насыг дурсах болно. 

Моника Беллучигийн алдар нэрд хүрэхийн өмнөх ховор зургууд (30+ фото)
Хаах
Сурталчилгаа

Моника  Италийн Читта-ди-Кастелло гэх газар төрсөн бөгөөд бага наснаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан байна. Салбарынхан түүнийг олзуурхан сайшааж, хамтран ажиллах олон санал авдаг байжээ. 30 настайдаа Моника олон сэтгүүлийг байлдан дагуулж чадсан бөгөөд түүний гэрэл зургууд Elle, Vogue, Grazia-ийн нүүрэнд гарав. 

Түүнийх шиг үзэсгэлэн төгөлдөр төрхөнд энэ зэргийн амжилт хангалттай байсангүй. Олон олон загвар өмсөгчид кино жүжигчин болохыг хүсдэг ч дийлэнх нь бүтэлгүйтдэг гэдгийг бид сайн мэднэ. 

Моника энэ тал дээр аз од нь гийсэн эмэгтэй байлаа. Тэр олонд хэдийнээ танигдсан, нэр хүнд сайтай байсан учир кино найруулагчдаас дүрийн санал зогсолтгүй ирж байжээ. Зарим шүүмжлэгчдийнхээр найруулагчид түүний нүүр царайг ашиглан кинонд ердөө л чимэг болгон  оруулдаг ч гэж үздэг байна. 

Та түүнийг авьяаслаг жүжигчин биш гэж маргаж чадах ч дэлгэцэнд гайхалтай харагддагийг нь шүүмжилж чадахгүй. Бид түүний киног үздэг, баясдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()