Ганцхан тусгай хоолоор дэлхийд алдаршсан 12 ресторан

Үйлчлүүлэгчид нь хэдэн долоо хоногийн өмнө урьдчилан захиалгаа өгдөг, эсвэл хэдэн зуун километрыг туулсаар зорин очдог ресторанууд бий. Үйлчилгээний газрын үзэмж, дотоод орчин сайтай бол үйлчлүүлэгчид илүү их сэтгэл ханамж авч илүү их мөнгө төлөхөд ч бэлэн байдаг гэнэ. Рестораны шүүмжлэгчдийн санал бодол, өөрсдийн туршлага дээр үндэслэн танд алдартай ресторануудын хамгийн эрэлттэй хоолыг танилцуулахаар бэлдлээ. 

Ганцхан тусгай хоолоор дэлхийд алдаршсан 12 ресторан
Хаах
Сурталчилгаа

1 Японы “Инуа” рестораны мөөг

Японы Инуа ресторан Майтайкийн мөөгийг 5 хоногийн турш исгэж, дараа нь интоорын модон дээр утаад Мисонд болгож, давсанд дарсан Сакура дэлбээн хамтаар зочдодоо барьдаг байна. Герман гаралтай тогооч Томас Фребелийн (Thomas Frebel)  ачаар тус ресторан нээгдээд 2 жилийн дараа 2 Michelin одтой болжээ.

Японы “Инуа” рестораны мөөг

2 Испанийн “Мугариц” рестораны комбуча

Цэцэгтэй Комбуча нь дэлхийн шилдэг ресторануудын 7-д ордог "Mugaritz" гэх Испани рестораны хоолнуудын нэг юм. Энэхүү амттаныг хүмүүсийн сонирхлыг татахуйц, бусад өвөрмөц хоолнуудын хамтаар санал болгодог байна. Үүн дотор сам хорхойтой хар гадил болон хясаатай зайрмаг зэрэг багтдаг ажээ. 

Испанийн “Мугариц” рестораны комбуча

3 Мексикийн “Фрида” рестораны тако

Дэлхийн хамгийн үнэтэй тако нь сам хорхой, кобе үхрийн мах , албино хусо түрс, хар трюфельтэй Бри бяслагаас бүрддэг байна. Энэхүү хоолыг Мексикийн "Grand Velas Los Cabos" амралтын газарт байрлах “Фрида” ресторан санал болгодог ажээ.

Мексикийн “Фрида” рестораны тако

4 Сингапурын шар буурцагны соустай тахиа

Michelin-ий од хүртсэн хамгийн хямд рестораныг "Хонг Конг шар буурцгийн соустай тахиа" гэж нэрлэдэг. Энэ нь ердөө 2.20 долларын үнэтэй цагаан будаа болон шар буурцгийн соустай тахиагаараа алдартай болсон юм. Michelin шагналыг авсны дараа ресторанд 2 цаг гаруй үргэлжлэх урт дараалал үүсдэг болжээ. Гэхдээ эзэн Чан  хоолныхоо үнийг нэмэх бодолгүй байгаа бөгөөд шагнал авсныхаа төлөө үнээ нэмбэл ёс зүйгүй хэрэг болно гэж үзсэн байна. 

Сингапурын шар буурцагны соустай тахиа

5 Техасын нэгэн зоогийн газрын 2 кг жинтэй стейк

Texas ресторан нь ойролцоогоор 2 кг жинтэй үхрийн махан стейкийг 1 цагийн дотор идсэн хүнээс хоолны үнийг авдаггүй ажээ.  Ялагч нь стейкийн  зардлыг буюу 72 доллар төлөх шаардлагагүй болно гэсэн үг юм.

Техасын нэгэн зоогийн газрын 2 кг жинтэй стейк

6 Испанийн “Мугаритц” рестораны жимс, хүрэн манжингийн амттан

Боловсорч гүйцсэн жимс, хүрэн манжингаас бүтсэн эдгээр том бөмбөлгүүдийг бий болгохын тулд тогооч Андони Луис Адуриз (Andoni Luis Aduriz) нэг жил туршиж үзсэн байна. 

Испанийн “Мугаритц” рестораны жимс, хүрэн манжингийн амттан

7 Францын “Bras” зоогийн газрын “Gargouillou” салат

Францад байрладаг “ Bras ” ресторан нь нэг хоолонд дэлбээ, ногоо, цэцэг, үр гэх мэт 60 хүртэл орцыг ашигладаг. Бүрэлдэхүүн хэсгүүд нь улирлаас хамаарч өөрчлөгддөг байна. Жишээлбэл, рокамбулын сармис, хошоонгор, цэцэгт байцааны иш, вандуй, ягаан улаан лууван, улаан лооль, хаврын сонгино гэх мэт.

Францын “Bras” зоогийн газрын “Gargouillou” салат

8 Санкт-Петербург хотын “Mickey & Monkeys” рестораны амттан

Аварга том коктейл нь энэ рестораны нэрийн хуудас бөгөөд өдрийн аль ч цагт энэхүү ресторанд үнэгүй ширээ олоход хэцүү байдаг байна. “Mickey & Monkeys” -т зочлох гэж байгаа бол  900 орчим ккал агуулсан асар том амттанаас өнгө үзэмжийн төдийгүй амтлах таашаал авахын тулд ходоод хоосон ирэх хэрэгтэй гэнэ. 

Санкт-Петербург хотын “Mickey & Monkeys” рестораны амттан

9 Австралийн "лууван" аягатай кофе

Энэхүү Австралийн ресторан нь хамгийн ер бусын аяганд хийсэн кофегоор үйлчилдэг онцлогтой гэнэ . Луувангаас гадна алим, авокадо аяганд бас хийдэг байна.        

Австралийн "лууван" аягатай кофе

10 Данийн “AOC” рестораны зэрлэг мөөгтэй давсалсан сонгино

Энэхүү Скандинавын орчин үеийн хоол нь орон нутгийн, улирлын чанартай бүтээгдэхүүн ашиглахад суурилдаг. Michelin-ий одтой (2 одтой) Копенгагенд байрладаг ресторан нь зочдод сонгино дотор хийж, цагаан дарсаар амталсан зэрлэг мөөг санал болгодог байна. 

Данийн “AOC” рестораны зэрлэг мөөгтэй давсалсан сонгино

11 Бразилийн “DOM” зоогийн газрын кокос, хавчтай Тапиока

Michelin-ий 2 одтой “DOM” рестораны тогооч Алекс Атала (Alex Atala) хавч, тапиока, кокос зэргийг ашиглан энэхүү ер бусын хоолыг бүтээжээ. Алекс Амазоны ширэнгэн ойг хамгаалж, уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцэж байснаараа алдартай. Рестораны цэсэнд Банива овгийн уламжлалт орц болох Амазоны шоргоолж багтсан болно.

Бразилийн “DOM” зоогийн газрын кокос, хавчтай Тапиока

12 Сан Франциско дахь “Кой” рестораны дун

2-Michelin одтой “Coi” ресторан нь ихэнх ресторануудын дунгаар үйлчилдэг уламжлалт арга барилаас зайлсхийдэг. Каннолисыг гахайн мах, яншуй, сармис, нимбэгээр амталдаг ажээ.

Сан Франциско дахь “Кой” рестораны дун

13 Нью Холланд арал дээрх Санкт-Петербург хотын алдарт “ Cоcоcо ” ресторан

Тэдний "Миний ээжийн дуртай цэцэг" хэмээх гайхалтай амттан нь ингэж харагддаг байна.

Нью Холланд арал дээрх Санкт-Петербург хотын алдарт “ Cоcоcо ” ресторан

Эх сурвалж: brightside

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()