"Хятадын Эскобар" - Дорно дахины хар тамхины хаан Кун Са-ийн түүх

2020-10-21, 15:50
22,876

Хар тамхины наймаачид хөрөнгөө хэрхэн зарцуулдаг тухай олон жишээ байдаг. Ихэнх хүмүүс үнэтэй машин, тансаг орд харш, дээд зэрэглэлийн үнэт эдлэл зэрэгт хөрөнгөө зардаг бол Кун Са мөнгөө өөрөөр ашигласан байна. Тэрээр Мьянмар, Лаос, Тайландын хил дээр өөрийн вант улсыг байгуулж, "Алтан гурвалжин"-гийн титэмгүй хаан болж байжээ.

"Хятадын Эскобар" - Дорно дахины хар тамхины хаан Кун Са-ийн түүх
Хаах
Сурталчилгаа

"Хар тамхины хаан" гэгддэг Жан Шифү (Zhang Qifu)  Хятад-Мьянмар  гаралтай тариачдын гэр бүлд төрж өссөн ба аавынхаа Кун Са (Khun Sa) нэрийг хожим залгамжлан авчээ. Бага боловсрол эзэмшсэнийхээ дараа тэрээр Гоминданий үндэсний армид элссэн ч тэр хугацаандаа Мьянмарт эзэмшиж болох хамгийн үнэт баялаг бол хар тамхи гэж үзэх болсон байна. Улмаар туршлага хуримтлуулж, үнэнч хүмүүсийг эргэн тойрондоо цуглуулснаар Жан Гоминданаас гарч, хар тамхины наймаа эрхэлж эхэлсэн аж.

1 Дайны үед өссөн нь

Засгийн газрын дэмжлэгтэйгээр тэр Гоминдан ба Мьянмарын салан тусгаарлагчидтай хоёулантай нь тэмцэж эхэлжээ. Улмаар засгийн газрын итгэлийг хүлээсэн Жан чөлөөлсөн газрууддаа хар тамхи тариалах болов. Бирм (одоогийн Мьянмар), Лаос, Вьетнам хоёрын хооронд бүрэн хууль бус үйл ажиллагаа явуулдаг бүс "Алтан гурвалжин" -г ингэж бүрдүүлсэн юм.

Жаны хар тамхины эзэнт гүрэн өргөжин тэлэхийн хэрээр засгийн газар түүнд улам бүр итгэл алдарч байсан аж. Удалгүй түүнийг салан тусгаарлагчидтай хуйвалдсан гэж сэжиглэж эрх баригчид түүнийг шоронд хийжээ. Гэсэн хэдий ч таван жилийн дараа түүний нөхөд нь Зөвлөлтийн хоёр эмчийг барьцаалж командлагчаа шоронгоос суллаж чаджээ.

Дайны үед өссөн нь

2 Чинээлэг ханхүү

Жан шоронгоос гараад нэрээ Кун Са болгон өөрчилсөн нь "чинээлэг хунтайж" гэсэн утгатай байжээ. Тэрээр Мьянмарын салан тусгаарлагч Шан мужтай холбоотон байв. Тэрээр өөрийн эрхшээлд хорин мянга гаруй Шан партизаныг хүлээн авсны дараа бизнес нь улам бүр өргөжсөн байна.  Удалгүй тэрээр "Алтан гурвалжин"-аас гаралтай нийт героины тал хувийг үйлдвэрлэх болжээ. 

Түүний хяналтан доорх үйлдвэрлэлийн хэмжээ нь дэлхийд байр сууриараа Афганистантай өрсөлдөж байлаа. НҮБ-ын тайланд дурдагдсанаар "Алтан гурвалжин" дахь хар тамхины тариалан, үйлдвэрлэл, аюулгүй байдал, тээврийн үйл ажиллагаанд нийт 50 мянга гаруй хүн оролцож байсан аж.

Бирмийн засгийн газар "Хар тамхины хаан" -ын мэдэлд байсан нутаг дэвсгэрт бараг нэвтрэх эрхгүй байсан тул Шан муж өөрийн дүрмээр амьдарч эхэлжээ.

Чинээлэг ханхүү

1966 оны 12-р сарын 15-нд Шан мужийн хөл бөмбөгийн шигшээ баг Ленинградын Зенит багт 0: 5-аар хожигдсон

Хар тамхинаас олсон мөнгөөр ​​Кун Са нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж, босогчдын армийг зэвсэглэж байв. Тэр жуулчдад, ялангуяа сэтгүүлчдэд ээлтэй  байсан бөгөөд дуртайяа ярилцлага өгч, баримтат кино бичихийг зөвшөөрдөг байв. Кун Са The Associated Press-т өгсөн ярилцлагадаа Бирм дахь хүмүүс хүссэндээ хар тамхи тариалдаггүй, гэр бүлээ тэжээхийн тулд энэ ажлыг хийдэг гэжээ. 

АНУ-ын эрх баригчид түүнийг "Үхлийн ханхүү" хэмээн нэрлэж, толгойг нь 2 сая ам.доллараар үнэлж байжээ. Гэсэн хэдий ч Бирмд түүнтэй сөргөлдөх хүн байгаагүй юм.  Кун Са өөрийгөө "Би хэний ч хайж олохыг хүсдэггүй хамгийн их эрэлттэй хүн" гэж хошигнодог байв.

3 Эзэнт гүрний уналт

90-ээд оны эхэн үе хүртэл Кун Са хар тамхины хаант улсынхаа жолоог чанга атгаж байв. 1994 онд Засгийн газар салан тусгаарлагчдын хүчийг дарах шинэ ажиллагаа эхлүүлэхэд нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Үүний хариуд тэрээр Шаний парламентыг хуралдуулж, бие даасан Шан улс байгуулснаа зарлаж, ерөнхийлөгчийн албан тушаалд өөрөө өөрийгөө томилсон байна. Гэсэн хэдий ч туршлагатай хар тамхины наймаачин эргэн тойрныхоо хүмүүсийг нэгтгэж чадаагүй гэнэ.  Шан армийн нэг хэсэг нь шинэхэн ерөнхийлөгчийг хар тамхины бизнесээ далдлахын тулд тэдний үндсэрхэг үзлийг ашиглаж байна хэмээн эсэргүүцсэн байна.

Эзэнт гүрний уналт

Куны дайснуудын тоо өдөр бүр нэмэгдэж, түүний бий болгосон тогтолцоо нуран унав. Түүнийг хүндэлж, биширч байсан хүмүүс удалгүй үхлийг нь хүлээж эхэлжээ. Нэмж дурдахад Америкийн тагнуулын алба "Үхлийн ханхүү"-гийн учрыг олоход хэзээд бэлэн байсан гэнэ. Энэ үед Кун Са эрх баригчдад сайн дураараа бууж өгөхөөр шийдсэн байна. Хариуд нь өөрийг нь АНУ-д шилжүүлэн өгөхгүй, мужийн шоронд хорихгүй гэсэн ам өчиг шаардав. Хорин жилийн сөргөлдөөнд туйлдсан Засгийн газар уг шаардлагыг хүлээн авчээ.

Түүнд тээврийн компани, бадмааргийн уурхай зэрэг зарим хууль ёсны бизнесээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн нь чин үнэнчээр дутагдах, гачигдах зүйлгүй амьдрах боломж үлдээжээ. 1996 онд түүнд оноосон гол ялуудыг цуцалсны дараа Кун Са алга болжээ. Түүнийг явсны дараа "Алтан гурвалжин" -гийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн хар тамхины хэмжээ 15 дахин буурсан байна. Хамгийн аюултай хар тамхины наймаачдын нэг болох Кун Са 72 насандаа чихрийн шижин өвчнөөр нас баржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()