Женнифер Энистон "Хайрын гурвалжин"-гийнхаа тухай бүгдийг дэлгэнэ

2020-10-21, 15:28
2,841

Жүжигчин Женнифер Энистон 2008 оноос эхлэж өөрийн дурсамжаа шүтэн бишригчидтэйгээ хуваалцан гэж амласан билээ. Тэгвэл тэр энэ удаад амлалтаа биелүүлэх хугацаа нь болсон гэж бодсон бололтой өөрийн намтрын тухай ном бичиж байгаа аж. Энэ нь кино найруулагчдын анхаарлыг маш ихээр татаж байгаа гэнэ. Уг намтрын багагүй хэсэг нь Брэд Питт, Анжелина Жоли нарын талаар байх нь тодорхой биз.

Женнифер Энистон "Хайрын гурвалжин"-гийнхаа тухай бүгдийг дэлгэнэ

Женнифер бүхий л амьдралынхаа туршид өдрийн тэмдэглэл хөтлөж байгаа учир түүний намтар нэлээд зузаан болох бололтой. Үүнээс гадна тэрээр өөрийн амьдралаас юуг ч нуухгүй номондоо бичих гэнэ.

Жүжигчин бүсгүй номондоо карьераа эхэлсэн гараанаасаа эхлээд Холливудад хэрхэн хөл тавьсан, кино ертөнцөөс бараг л гарах шахсан аймшигтай үйл явдлынхаа талаар хүртэл дурьдана. Саяхны нэг ярилцлагынхаа үеэр Энистон заримдаа ажил нь түүний "бүх шүүсийг шахдаг" байсан талаар хэлжээ.

Энистоны нэгэн найз түүний номны талаар ийнхүү хэлжээ:

“Эцсийн эцэст Эннистон маш олон зүйлийг даван туулж, өөрийгөө хувь хүн талаас нь хөгжүүлж чадсан.  Тэрээр нэг чулуу нэг газраа зогсдоггүй болохыг харуулсан юм.  Өөрийн намтрыг бичих нь түүний хувьд өөрийнхөө бүх зүйлийг гаргаж буй хэрэг”.

Мэдээж, номынхоо нэлээд хэсэгт тэрээр өөрийн дурлалт залуусын талаар бичих болно. Хамгийн гол зүйл нь Брэд Питт болон Анжелина Жоли нартай үүсгэсэн хайрын гурвалжин байх болов уу.

Брэд Питтээс гадна тэр Тэйт Донован, Жерард Батлер, Винс Вон, Жастин Теру нартай хайр сэтгэлийн  холбоотой байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()