Ганц бие эрийн байшинг мэргэжлийн хүмүүс 50 цаг цэвэрлэсний дараах үр дүн

Их цэвэрлэгээ хийсний дараа гэр цэвэрхэн болохоос илүү тааламжтай зүйл юу байх вэ?  Их Британийн "My Kind Of Clean" байгууллагынхан хэдэн жилийн турш цэвэрлээгүй, орхигдсон байшинг цэвэрлэн, сэргээн завсарлажээ. Хог шороог цэвэрлэж, шинэчлэн өөрчлөлт хийх явцад  6 хүний хөдөлмөр, 50 цаг шаардсан байна. 

Ганц бие эрийн байшинг мэргэжлийн хүмүүс 50 цаг цэвэрлэсний дараах үр дүн
Хаах
Сурталчилгаа

Хэдэн жил цэвэрлээгүй байшин ийм харагдаж байв.

“My Kind Of Clean” цэвэрлэгээний үйлчилгээ нь Их Британийн Кэмбриа мужийн нэгэн байшинг авч, цэвэр цэмцгэрийн загвар болгожээ. Удаан хугацааны турш энэ байшинг хэн ч цэвэрлээгүй гэнэ. Байшинд гоонь эр амьдардаг бөгөөд эхнэрийг нь нас барсны дараагаас энэ гэрийг анхаарах хүн үгүй болсон байна.  Түүний байр байдалд санаа зовсон найз нөхөд нь цэвэрлэгээний байгууллага дуудсан гэж DailyMail-д мэдээлжээ. 

Гэрийн эзэгтэй хэдэн жилийн өмнө нас барсан үеэс эхлэн хэн ч байшинг цэвэрлээгүй.

Цэвэрлэгээний байгууллагын хамгийн хүнд ажлуудын нэг бол энэ байшин байсан гэнэ.

Цэвэр цэмцгэр, тав тухтай болгон өөрчлөхийн тулд ажилчид ханцуй шамлан орсон байна.

Гоонь эрийн найз нөхөд цэвэрлэгээний компани дуудсанаар "авралгүй" гэмээр байшин өнгө оржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()