Диснейн гүнжийн дүрийн бодит төрх болсон 5 жүжигчин

Диснейн хүүхэлдэйн киноны баатруудыг хүн бүр мэддэг - ямар ч хүүхэд нэрээр нь жагсааж, гадаад төрхийг нь тодорхойлж өгөх байх. Гэхдээ тэдний зарим нь хүүхэлдэйн киноны гүнж нарт зөвхөн дуу хоолойгоо төдийгүй гаднах төрх, нүүрний хувирлаа өгдөг жинхэнэ эх загвартай байсан гэдгийг цөөхөн хүн мэддэг. Ингээд та бүхэнд хүүхэлдэйн киноны гүнжүүдийн бодит биелэл бүхий жүжигчдийн тухай мэдээллийг хүргэж байна.

Диснейн гүнжийн дүрийн бодит төрх болсон 5 жүжигчин
Хаах
Сурталчилгаа

1 Марж Чемпион (Marge Champion) - Цасан гоо

"Цасангоо ба долоон одой" бол Диснейн анхны бүрэн хэмжээний, гараар бүтээсэн хүүхэлдэйн кино байсан бөгөөд үүнээс өмнө тэд богино хэмжээний хүүхэлдэйн кино л хийдэг байжээ. 1930-аад оны эхээр энэ төслийг "Диснейн солиорол" гэж хэвлэлээр нэрлэж байсан - Их хямралын үеэр студиуд дампуурч, ар араасаа хаагдахад анимейшн дээр бүрэн хэмжээний туршилт хийх санаа хүн бүхэнд цөхрөлтэй, эрсдэлтэй алхам мэт санагдаж байв

Марж Чемпион (Marge Champion) - Цасан гоо

Цасангоог Маржори Белчерээс сэдэвлэсэн байна. Тэрбээр дүрийнхээ адил урт даашинзаар гоёж, түүний бүх хөдөлгөөнийг хийх ёстой байжээ. Марж төсөөллөө ашиглан дүрд тоглож, уран бүтээлчид түүний хөдөлгөөнийг дахин зурж байсан юм. Марж дурсахдаа “Цасангоо ой дундуур гүйх хэсэгт тэд олсоор дүүжлэхээр тавцангууд байрлуулсан бөгөөд би үүнийг ой гэж төсөөлөх ёстой байв. Тэд намайг маш их айсан юм шиг аашлахыг хүссэн. Энэ бол цэвэр бэлдээгүй үзэгдэл байсан." Марж энэхүү дүр дээр 3 жил ажиллаж байжээ.

Энэхүү туршилт нь үнэхээр амжилттай болсон бөгөөд хүүхэлдэйн киноны бүх дээд амжилтыг эвдэж, студид 8 сая ам.долларын орлого авчирсан аж. 11 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Волт Дисней "Цасангоо ба долоон одой" бүтээлээрээ тусгай шагналыг хүртсэн байна.

2 Хелен Стэнли (Helen Stanley) - Үнсгэлжин

Цасангоо-гийн дараа Дисней бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинон дээр үргэлжлүүлэн ажиллахаар шийджээ. Өөрийн үзэсгэлэнт гадаад төрхөө үнсгэлжинд жүжигчин Хелен Стэнли өгчээ. 

Хелен Стэнли (Helen Stanley) - Үнсгэлжин

Хелен бусад жүжигчдийн хамт зураглаачдын ажлыг хөнгөвчлөх үүднээс камерын урд бүхэл бүтэн зураг авалтыг дүрслэн үзүүлжээ. Хелен Стэнли хожим нь "101 Далматиан"-ы Анита болон "Нойрсож буй гоо үзэсгэлэн" хүүхэлдэйн киноны Аврора-гийн анхны загвар болж байсан юм. 

3 Кэтрин Бомонт (Kathryn Beaumont) - Алиса

"Алиса гайхамшгийн оронд" хүүхэлдэйн киноны гол дүрийг 10 настай Кэтрин Бомонтоос сэдэвлэж байжээ. Волт Дисней түүнийг нэгэн киноноос үзсэний дараа биечлэн сонгосон байна. Кэтрин "Питер Пэн" хүүхэлдэйн киноны Алис, Венди нарт хоёуланд нь дуу оруулж байсан юм. Хэдийгээр залуу насандаа хэд хэдэн кинонд тоглож байсан боловч хожим нь Кэтрин жүжигчний мэргэжлийг орхиод 35 гаруй жил багшаар ажиллажээ.

Кэтрин Бомонт (Kathryn Beaumont) - Алиса

4 Алисса Милано (Alyssa Bilano) - Бяцхан лусын дагина Ариэль

Бяцхан лусын дагина хүүхэлдэйн киног Волт Диснейг нас барсны дараа бүтээжээ. Эхэндээ компанийн удирдлага түүнийг Андерсений бичсэнээр шаргал үстэйгээр дүрсэлсэн билээ. Гэвч зохиолчид гол дүр нь дэггүй, эерэг байх ёстой гэж үзсэний улмаас улаан өнгийг сонгосон байна. Тэд хэд хэдэн залуу жүжигчний гэрэл зургуудыг харж, хамгийн гол нь 16 настай Алиса Миланогийн сэргэлэн цовоо нүднээс урам зориг авсан ажээ. 

Алисса Милано (Alyssa Bilano) - Бяцхан лусын дагина Ариэль

Гаднаас нь харахад Ариэль Алисса Миланотой тун төстэй байсан боловч түүний хөдөлгөөний уян хатан чанарыг Шерри Стоунераас "хуулбарласан" байна.

5 Женнифер Коннелли (Jennifer Connelly) - Жасмин

Жасмины гүнжийн дүр төрх нь гурван эмэгтэйн шинж чанарыг хослуулсан байв. Аниматор Марк Хенний хэлснээр  тэрбээр Диснейлэндэд байхдаа нэгэн хар урт үстэй маш үзэсгэлэнтэй бүсгүйг олж харсан нь Жасминий дүр төрхийг бий болгоход түлхэц болсон байна. Харин хүүхэлдэйн баатрын царайг дүү Бетээсээ хуулбарласан бол жүжигчин Женнифер Коннеллигээс Жасминий бусад шинж чанарыг гарган авчээ. 

Женнифер Коннелли (Jennifer Connelly) - Жасмин

Эх сурвалж: kulturologia

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()