Алдарт "Шоушенкаас оргосон нь" киноны талаар сонирхолтой 25 баримт

Фрэнк Дарабантын бүтээл “The Shawshank Redemption” кино 1994 онд дэлгэцийн бүтээл болж үзэгчдийг байлдан дагуулсан билээ.  Киноны гол дүрд жүжигчин Тим Роббинс болон Морган Фримен нар тоглосон.  Ингээд уг алдарт киноны талаар сонирхолтой 25 баримтыг танд хүргэе.

Алдарт "Шоушенкаас оргосон нь" киноны талаар сонирхолтой 25 баримт
Хаах
Сурталчилгаа

1. Шоронгийн үүдэнд Энди Ред хоёр анх удаа таардаг үзэгдэл болон Ред бэйсболын бөмбөг шиддэг хэсгийн зураг авалтыг 9 цагийн турш хийсэн байна.  Морган Фриман 9 цагийн турш ямар ч гомдол хэлэхгүйгээр бейсболын бөмбөг шидсээр л байжээ. Харин маргааш нь тэр боолттой гартай зураг авалтын талбай дээр ирсэн аж.

2. Кинон дээр Эндиг Брүүксийн туслахаар томилж, тэр номын санд очдог. Гэвч Брүүксийн тэжээдэг хэрээг дасгалжуулах боломжгүй тул хэрэгтэй үед гуагалж өгөхгүй байжээ. Ингээд Роббинс шувууг маш сайн судалж, гуаглах үед нь гайхалтай тохируулж өөрийн үгийг хэлснээр Фрэнк Дарабонтын магтаалын үг сонссон гэнэ.

3. Уг кино кинотеатруудад төдийлөн амжилт гаргаагүй ч, кино түрээсийн хувьд хамгийн их эрэлттэй кино болжээ.

4. Өршөөл хүсэх өргөдөл дээрх Редийн залуугийн зураг нь Морган Фримен бус харин түүний бага хүү Альфонсо юм. Үүнээс гадна Альфонсо “Шинэхэн загас байна, Шинэхэн загас аваарай.” хэмээн хашхирч буй хоригдлын дүрийг бүтээсэн. “Шоушенкаас оргосон нь” кинонд тоглосны жилийн дараа Альфонсо нь Морган Фримений хамтаар “Seven” кинонд хурууны хээний мэргэжилтний дүрд тоглосон аж.  

5.  Зохиол дээр Брүүкс покер тоглоод хожигдсоныхоо дараа эхнэр хүүхдийнхээ амь насыг хороосон хэргээр хоригдсон болохыг өгүүлдэг бол кинон дээр энэ талаар гардаггүй.

6. Стивен Кинг “The Shawshank Redemption” зохиолоо дэлгэцийн бүтээл болгох зөвшөөрлийг 5000 доллараар зарсан ч чекээ бэлэн мөнгө болгоогүй аж. Харин зохиол дэлгэцийн бүтээл болсноос жилийн дараа чекээ жаазалж, Фрэнк Дарабонтад эргүүлэн илгээсэн бөгөөд “Чамд мөнгө хэрэг болвол хэрэглээрэй. Стив” гэсэн захидлын хамт явуулжээ. 

7. Энди Дюфрейны дүрд Том Хэнкс, Кевин Костнер, Том Круз, Николас Кейж, Жонни Депп болон Чарли Шин нар өрсөлдсөн юм. Хэнкс “Forrest Gump” (1994) кинонд тоглосноор Эндигийн дүрээс татгалзсан бол Костнерт кино маш ихээр таалагдсан байна. Гэхдээ хожим нь тэр “Waterworld” (1995) кинонд тоглосон аж. 

Америкийн зохиолч Стивен Кинг

8. Харин Редийн дүрд Клинт Иствүүд, Харрисон Форд, Пол Ньюман болон Роберт Редфорд нар тоглох боломжтой байжээ. Зохиолын дагуу бол Ред бууралтаж буй шаргал үстэй, дунд эргэм насны эр байдаг. Гэвч Фрэнк Дарабонт энэхүү дүрд өөрийн зан араншин, дуу хоолойгоороо Морган Фрименийг тохирно гэж үзсэн байна.  

9. Жүжигчин Роб Райнерт кино зохиол маш ихээр таалагдсан учир тэр киног найруулах эрхийг 2.5 сая доллараар авахыг хүсжээ. Дарабонт Робын саналыг удаан бодсон ч эцэст нь өөрөө найруулахаар шийдсэн байна.  Райнер Редийн дүрд Харрисон Форд, Эндигийн дүрд Том Крузыг тоглуулах бодолтой байсан аж.

10. Хамгийн анхны орлого болох 18 сая доллар нь зардлыг гүйцэт нөхөж чадаагүй. “Оскар”-ын шагналд нэр дэвшсэний дараа тэд дахин 10 сая долларын орлого олсон боловч уг кино ашиг багатай киноны жагсаалтанд багтжээ.

11. Клэнси Браун (Байрон Хедлигийн дүрийг бүтээсэн) хэлэхдээ хорих ангийн жинхэнэ ажилчид дүрийг нь илүү бодит болгохын тулд түүнд туслахыг санал болгосон гэнэ. Гэвч Хедли эсрэг дүр байсан учир  энэ саналаас татгалзаж, шоронгийн ажилчдыг бодит байдал дээр муу хүмүүс мэт ойлголт төрүүлэхийг хүсээгүй байна.

12. Кино найруулагчид Стивен Кингийн зохиолын “Rita Hayworth and Shawshank Redemption” гэх нэрийг ашиглаагүй учир нь Холливуд уг киног жүжигчин Рита Хейвортын талаар гэж ойлгох байх гэж болгоомжилсонтой холбоотой аж.

13. Кино алдартай болсны дараа Тед Тернер (хэд хэдэн телевиз болон кино компанийн үүсгэн байгуулагч)  киног шууд дамжуулах эрхийг TNT сувагт нэлээд хямд зарсан учир энэхүү сувгаар тогтмол гаргах болжээ.

14. Америкийн амьтан хамгааллын холбооныхон Брүүксийн тэжээдэг Жэйк хэмээх хэрээтэй хэсгийн зураг авалтыг хяналтандаа авч байсан гэнэ. Шувууг хооллох зураг авалтын үеэр амьтан хамгааллын ажилчид амьд өтөөр хооллох нь бүдүүлэг гэж үзэж үхсэн байгалийн жамаар үхсэн өтөөр хооллох ёстой гэсэн байна. 

15. Редийг хэрхэн Шоушенкт орсон талаар асуухад: “Би аллага хийсэн” хэмээн хариулдаг байна. Үнэндээ Ред 3 удаагийн давтан хэргээр насаараа хоригдох ял авсан юм. Энэ нь эхнэр, хүүхэд болон хөршийнхөө амь насыг хороосон хэрэг аж. 

16.  Буу цэнэглэж буй Эндигийн гар бол бодит амьдрал дээр Фрэнк Дарабонтын гар аж. Мөн камерийн өрөөний ханан дээр нэрээ сийлж буй Эндигийн гар мөн л Дарабонтын гар гэнэ. Өөрөөр хэлбэл, Эндигийн гар томоор гарч буй хоёр хэсэг хоёул найруулагч Дарабонтын гар юм байна.

17. Байгалийн зураг авалтыг өдгөө татан буугдсан Охайо дахь Мэнсфилдийн хорих ангид хийсэн аж. Шоронгийн байдал үнэхээр таагүй байсан учир зураг авалтын өмнө бага зэрэг засвар хийсэн ч ихэнх зураг авалтыг кино зураг авалтанд зориулсан дуу бичлэгийн студид хийжээ. Энэ бүх ажил шоронд засвар хийхээс хямд туссан гэнэ.

18.  Хорих анги Охайогийн C-130 Геркулес 179 үндэсний агаарын замд байрлаж байсан учир дуу чимээ асуудал үүсгэж байжээ.

19. Хэдийгээр оршин суугчид зураг авалтанд оролцохыг хүсэж байсан ч тэд ажлын өдөр ихэнх нь завгүй байсан учир шоронгийн зураг авалтыг удаашруулж байсан юм.  Тиймээс олны хэсэгт тоглох жүжигчдийг Мэнсфилдийн нийтийн байрнаас авчирсан гэнэ. Тэдний зарим нь бодит амьдрал дээр ял эдэлж байсан гэнэ шүү.

20. Кино театртаас олсон орлого нь хангалттай биш байсан ч Warner Brothers компанийхан АНУ-д 320 мянган хуурцаг прокатанд зарсан байна.

21. Энди Дюфрейний чанга яригчаар тоглуулж буй дуурийн дуу нь В. А. Моцартын “The Marriage of Figaro” дуурийн "Canzonetta sull’aria" дуу юм.

22. Ред “The Marriage of Figaro” дуунд юуны талаар дуулагддаг талаар огт мэддэггүй гэнэ. Бодит байдал дээр эмэгтэйчүүд нэгнийхээ нөхрийн үнэнч эсэхийг шалгахын тулд өөр нэгэн эмэгтэйгээс түүнд зориулж захидал бичиж, болзоонд урьдаг байна.

 23. Автобусанд Жил Беллоуз (Томми Уильямс)-ын ард сууж буй залуу бол Деннис Бейкер бөгөөд тэрээр зураг авалт хийгдсэн Охайогийн шоронгийн дарга байсан ажээ.

24. Шоушенкийн шорон бол тухайн үеийн Стивен Кингийн ихэнх зохиолд гардаг. Хэдийгээр энэхүү хорих ангийн талаар зөвхөн зохиолд л яригдах ч тус шоронгийн тухай бусад зохиолд уг хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн талаар гардаг юм. Үүнээс гадна “Dolores Claiborne” кинонд Долорес (Кэти Бейтс) нөхөр рүүгээ түүнийг Шоушенкийн хорих ангид орох болно хэмээн орилдог.

25. Тайванд уг кино "1995: Фантастик" нэрээр гарсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()