"Африкийн ядуусын хорооллоос Харвардын ширээ рүү..." - Камерун залуугийн бахархам түүх

2020-10-21, 16:41
2,549

Твиттерийн жиргээчид өмнө ба одоо сэдэвт зургийн давалгаа өрнүүлж, өөрсдийн түүхээ хуваалцаж байгаа бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн бахархууштай нэгэн залуугийн түүхийг бид та бүхэнд онцолж байна.  Десмонд Жумбам (Desmond Jumbam) Камерун улсын ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд өдгөө дөнгөж 27 настай тэрээр асар их хичээл зүтгэл,  хатуужил гарган хүсэл мөрөөдлийнхөө араас шаргуу зүтгэснээрээ олон залууст итгэл найдвар бэлэглэжээ. 

"Африкийн ядуусын хорооллоос Харвардын ширээ рүү..." - Камерун залуугийн бахархам түүх

Десмонд одоо АНУ-ын Виржини дэх "Operation Smile" төрийн бус байгууллагад эрүүл мэндийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг байна.

Тэрээр Малайзын Tейлор их сургуульд биологийн шинжлэх ухаанаар бакалаврын зэрэг хамгаалж, дараа нь Францын Нотр-Дамын их сургуульд дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухаанаар магистрын зэрэг авчээ. Үүгээр ч барахгүй, Десмонд Жумбам судлаач оюутан, эрүүл мэндийн бодлогын зөвлөх хийж байсан ба дэлхийн шилдэг их сургуулийн нэг Харвардын "Нийгмийн өөрчлөлт" төсөлд чиглүүлэгчээр ажилласан зэрэг арвин туршлага хуримтлуулж амжсан гэнэ. 

Бага залуу насандаа энэ их зүйлийг хийж бүтээнэ гэдэг түүнээс хэчнээн хэмжээний хичээл зүтгэл, сахилга бат, сэтгэлийн тэнхээ шаардсан нь илэрхий юм. 

Тэр жиргээндээ өөрийн төрсөн гэр болох ядруухан байшингийн зургийг Харвардын үнэмлэхний зурагтай хавсаргаж нийтэлсэн байлаа. 

Түүний ээж өрх толгойлсон, ганц бие эмэгтэй байсан ба цэвэрлэгч, тогооч зэрэг байж болох бүхий л цагийн ажлуудыг хийж хүүгээ боловсролтой хүн болгохын тулд өөрийгөө умартан байж түүнийг өсгөсөн гэнэ. 

Десмонд Ladbible-д өгсөн ярилцлагадаа өөрийн амьдралын тухай: 

"Надад ээж, хойд аав хоёрыгоо залуу нас, эрүүл мэндээ золиослон байж миний төлөө өдөр шөнөгүй хөлсөө дуслуулан ажиллаж байгааг харах сайхан байгаагүй. Тэд 2010 онд маш их мөнгөөр зээл авч, АНУ дахь коллежийн маань нэг семестрийн төлбөрийг өгч явуулж байсан юм." гэж хуваалцсан нь олон хүний сэтгэлд хүрчээ. 

Ийнхүү олон хүний итгэл найдварыг үүрсэн хүүд бууж өгөх сонголт үлдээгүй учир бүх чадлаараа хичээсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()