Үхлийн тухай санаанд оромгүй 15 баримт

Үхэл бол хүн төрөлхтний хамгийн агуу нууцуудын нэг. Ирээдүйд бид гэрлийн хурдыг ялан дийлж, олон тэрбум хүнийг эрчим хүчээр хангаж, бүх өвчнийг анагаах боломжтой боловч үхлийн нууцыг тайлж чадахгүй хэвээр байх болов уу. Ингээд та бүхэнд энэхүү тайлагдашгүй зүйлийн талаар хачирхалтай 15 баримтыг хүргэж байна. 

Үхлийн тухай санаанд оромгүй 15 баримт
Хаах
Сурталчилгаа

1 Толгой авах нь хамгийн амар үхэл биш

Өмнө нь энэхүү аргыг гэмт хэрэгтний хувьд хамгийн хүмүүнлэг цаазын ял  гэж үздэг байжээ. Учир нь толгойгоо таслуулснаар тархи хүчтэй цочролоос болж шууд "унтардаг". Гэвч хожим судлаачид толгой тасарсны дараа дахиад 20 секундийн турш эргэн тойрныхоо зүйлсийг мэдэрсээр байдгийг олж мэдсэн бөгөөд энэ нь үхэж буй тархины хувьд асар удаан хугацаа ажээ.

Толгой авах нь хамгийн амар үхэл биш

2 Үхсэний дараа бие өөрийгөө боловсруулж эхэлдэг

Илүү тодорхой авч үзвэл бие махбод бус харин фермент ба бактериуд нь үүнийг хийдэг юм. Үхсэнээс хойш гурав хоногийн турш хоол боловсруулах тогтолцооны ферментүүд нойр булчирхай, гэдэс, ходоод гэдэсний замын бусад хэсгийг устгаж эхэлдэг бөгөөд дараа нь гэдэсний бактериуд энэ ажлыг "хүлээн авч", биеийг дотроос нь үргэлжлүүлэн задалж эхэлдэг.

Үхсэний дараа бие өөрийгөө боловсруулж эхэлдэг

3 Сонсох чадвар байсаар байдаг

Хүн үхэх үед эрхтэн нь ээлж дараалан ажиллагаагүй болж эхэлдэг гэж үздэг. Гэвч эдгээрээс хүний сонсох чадвар хамгийн сүүлд үгүй болдог ажээ. 

Сонсох чадвар байсаар байдаг

4 Хөгшрөлтөөс болж хэн ч үхдэггүй

Нас өндөр болсны улмаас өнгөрсөн гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ хүмүүс насжилттай холбоотой өөрчлөлтөөс үүдэлтэй өвчнөөр нас барж байгаа юм. Олон жилийн дунджаас үзвэл хөгшин хүмүүс ихэвчлэн зүрхний титэм судасны өвчин, цус харвалтаас болж нас бардаг. Тиймээс "тэр зүгээр л хөгширснөөсөө болж нойрондоо амгалан нас барсан" гэдэг нь буруу ойлголт ажээ.

Хөгшрөлтөөс болж хэн ч үхдэггүй

5 Цогцос бөмбөлөг болж хувирдаг

Хүний нас барсны дараа бие доторх бактери нь амьд үлдэж, гэдэс дотрыг, ялангуяа ходоод, гэдсийг боловсруулж эхэлдэг бөгөөд үүнээс болж бие хөөж, хурц үнэртэй хий, хаягдал бодисуудыг ялгаруулдаг гэж бид дээр дурдсан. Хэрэв хүн живж үхвэл цогцос нь усан дотор дөрөв дахин хурдан задардаг бөгөөд үүнээс болж хэвлийн хөндий дотроо хуримтлагдсан хийнээс болж дэлбэрэх магадлалтай болдог.

Цогцос бөмбөлөг болж хувирдаг

6 Хуруунууд аймшигтай болдог

Үхлийн дараа гар, хөлийн хурууны эргэн тойрон дахь арьс задарч, хатаж, агшдаг. Үүнээс болоод үхсэн хүний хумс ургаж байгаа юм шиг санагддаг байна. 

Хуруунууд аймшигтай болдог

7 Хайхрамжгүй эмч таныг алж магадгүй

АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академийн Анагаах ухааны хүрээлэнгийн мэдээллээр долоон мянга гаруй хүн эмчийн гаргацгүй бичгээс болж буруу эм ууж, эсвэл тунг нь хэтрүүлж амиа алдсан ажээ. 2006 оны судалгаагаар жилд үүнээс болж ойролцоогоор 1000 хүн амиа алдсан бол хагас сая хүн гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. 

Хайхрамжгүй эмч таныг алж магадгүй

8 Нас барсны дараа нүдний алим хавтгайрдаг

Үүнийг наранд удаан байснаас хатсан усан үзэмтэй зүйрлэж болох юм. Авсанд хэвтэж буй нас барсан хүний нүдийг аймшигтай харагдуулахгүйн тулд оршуулах ёслолын үеэр нүдэн дотор нь тусгай зүйл хийж өгдөг байна. 

Нас барсны дараа нүдний алим хавтгайрдаг

9 Та ус ууснаас болж үхэж болно

Биеийн жингийн килограмм тутамд 30-40 грамм ус байх нь хэвийн хэмжээ бөгөөд үүнээс хэтрүүлвэл та үхэж ч болно. Хүн өдөрт 2.5 литр ус хэрэглэх шаардлагатай байдаг үздэг ч энэ нь хоолон доторх шингэнийг оруулсан тоо юм. 

Хэрэв энэ нормыг олон удаа давсан бол "гипонатриеми" буюу цусны сийвэн дэх натрийн ионы концентрац буурах нөхцөл байдал үүсэж болох юм. Энэ нь зүрхний дутагдал, бага дааврын шүүрэл, элэгний хатуурал, нефроз үүсгэдэг. 2007 онд нэг эмэгтэй гурван цагийн дотор зургаан литр ус ууснаас болж бөөлжиж эхэлсэн ба хэдэн цагийн дараа үхжээ. 

Та ус ууснаас болж үхэж болно

10 Тодорхой нөхцөлд өөхөн лав бие дээр гарч ирдэг

Цогцсыг чийглэг, агаар багатай эсвэл агааргүй орчинд байлгавал арьсан дээр нь савантай төстэй өөхөн бүрхүүл үүсдэг. Энэ нь агааргүй орчинд тэсвэртэй бактерийн гидролизтэй холбоотой юм. Ийм давхрагатай болсон цогцос бие, үснийхээ хэлбэрийг хадгалдаг байна.

Тодорхой нөхцөлд өөхөн лав бие дээр гарч ирдэг

11 Үхсний дараа бие хоосордог

Кинон дээр хүн үхэхдээ их "цэвэрхэн" байдаг. Бодит байдалд, тархи үхэх үед биеийн хяналтгүй үйлийг зохицуулдаг хэсэг нь мөн ажиллагаагүй болох бөгөөд улмаар сүвүүдийн булчин ажиллахаа болино. Тиймээс нас барснаас хойш хэсэг хугацааны дараа биеийн сүв суларч, шээс, ялгадас шууд гадагшилдаг ажээ. 

Үхсний дараа бие хоосордог

12 Эмэгтэйчүүд үхсний дараа ч төрөх боломжтой хэвээр байдаг

Үүнийг "үхлийн дараах агшилт" гэж нэрлэдэг бөгөөд нас барсан жирэмсэн эмэгтэйн хэвлийн хэсэгт хий хуримтлагдаж, байгалийн замаар ураг биеэс гардаг байна. 

Эмэгтэйчүүд үхсний дараа ч төрөх боломжтой хэвээр байдаг

13 Бие нь үхлийн дараа хэсэг хугацаанд хөдөлж чаддаг

Цогцост 12 цагийн дотор үхлийн дараах булчингийн агшилт ажиглагдаж болох ба энэ нь рефлексийн үйлдэл, арьс агших, зовхи татах гэх мэтээр илэрдэг. 

Бие нь үхлийн дараа хэсэг хугацаанд хөдөлж чаддаг

14 Цогцос "ёолж" чаддаг

Энэ бол зомбинуудын тухай биш харин физиологийн ойлгомжтой нөлөө юм. Аманд хий хуримтлагдсанаар хоолойг удирддаг булчингууд хөдөлж улмаар нас барсан хүн ёолох дуу гаргадаг ажээ. Зарим эмч, сувилагч нар амьсгалахтай төстэй дуу чимээг хүртэл тэмдэглэжээ.

Цогцос "ёолж" чаддаг

15 Үхэшгүй мөнх амьтад байдаг

Хүн бүр хөрөнгө, шашин шүтлэг, бусад зүйлээс үл хамааран үхэх нь гарцаагүй байхад харин "Turritopsis Dohrnii " гэх далайн мөгөөрсний төрөл нь дэлхий дээрх цорын ганц үхэшгүй амьтан юм. 

Үхэшгүй мөнх амьтад байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()