"Хаммер" жийп цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн ирж байна (20 фото)

2020-10-21, 18:43
7,598

"Женерал Моторс" (GMC) компани 2010 оноос эхлэн үйлдвэрлэхээ зогсоосон "Hummer" загвартаа хэд хэдэн томоохон шинэчлэлт хийж, хамгийн анхны цахилгаан хөдөлгүүрт "Pickup Hummer EV 2020" загвараа танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь "Tesla", "Rivian", "Ford" зэрэг цахилгаан машины салбарт тэргүүлэгчидтэй өрсөлдөхүйц шилдэг төмөр хүлэг байх болно гэж авто мэргэжилтнүүд таамаглаж байна.

"Хаммер" жийп цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн ирж байна (20 фото)
Хаах
Сурталчилгаа

Том хэмжээтэй, бензин их иддэг, CO2-ын ялгаруулалт өндөр гэж их шүүмжлүүлсэн тул "Женерал Моторс"-оос 2010 онд "Хаммер" жийпний үйлдвэрлэлээ зогсоож байв. Харин 10 жилийн дараа алдарт жийпийг байгальд сөрөг нөлөөгүй, хэмнэлттэй, ачаа ачих "пикап" загвартай, өмнөх загваруудаасаа илүү туулах чадвар сайтай болгон эргүүлж авчирч байгаа нь энэ аж.

Хэрэглэгчид одоо 1000 морины хүчтэй гурвалсан хөдөлгүүрт "Edition 1" моделийг захиалж болох бөгөөд зах зээлд 112,595 ам.долларын үнэлгээтэйгээр худалдаанд гарах аж.

Цаашдаа уг машины гурван өөр "трим" буюу ялгаатай тоноглол бүхий загварыг худалдаалах бөгөөд хамгийн хямд нь 80 мянган доллар байх гэнэ.

Батерейгаар ажилладаг уг машиныг энэ сарын 20-нд танилцуулахаар төлөвлөж байсан боловч цар тахал үүнийг таван сараар хойшлуулсан байна.

Hummer EV нь бартаат замын урьд өмнө байгаагүй чадвартай "супер машин" -нд тооцогдох гэнэ. 

Энэ онд гарч буй "Edition-1" загвар нь дөрвөн дугуйнд хүч дамжуулах гурван мотортой бөгөөд нэг дүүрэн цэнэглэлтээр 563 км явна. 10 минут цэнэглээд л 160 км явах боломжтой болох аж.

Түүнчлэн 1000 морины хүчээр 0-60 км/цагийн хурдыг 3 секундэд авна гэж тооцоолсон байна.

Хамгийн гайхалтай тоног нь "хавч алхалт" буюу дөрвөн дугуйг зэрэг залж, диагональ чигт явах боломжтой аж.

Мөн хэцүү нөхцөлд машины их биеийг 15 сентиметрээр өргөх "extract mode" сонголт бас бий.

Бусад нэмэлтүүд нь гэвэл гадаргын нөхцөл байдалд дасан зохицдог амортизатор, батерейг хамгаалах ган бүрхэвч, доод камер зэрэг ажээ.

Зөвхөн "Edition 1" загвар нь хэсэг хэсгээр нь хаадаг тунгалаг люктэй байх юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()