Машинаас өөрийгөө хордуулалгүйгээр бензин авах хялбар арга

Жолооч бүр автомашинаас шланкаар түлш авах чадвартай байх хэрэгтэй. Магадгүй таны бензин гэнэт дуусч, өөр машинаас яаралтай авах хэрэг гарах ч юм билүү. Гэхдээ ийнхүү бензин юүлэхэд тодорхой хэмжээний чадвар хэрэгтэй байдаг.  Эс тэгвээс та их хэмжээний бензин залгих магадлалтай.

Машинаас өөрийгөө хордуулалгүйгээр бензин авах хялбар арга

Танд хэрэг болох зүйлс: хуванцар сав, шланк буюу хоолой, халуун цавуу

Бензин үнэрлэх, амандаа балгах гэдэг тийм ч таатай зүйл биш. Харамсалтай нь, 10 хүн тутмын 9 нь машины банкнаас түлш авахдаа буруу техник хэрэглэснээс болж өөрийгөө хордуулдаг.

Харин доорх арга нь маш хялбар, үр дүнтэй бөгөөд хамгийн гол нь жолоочийн ам огт оролцохгүй давуу талтай. Үүний тулд танд 1.5 литрийн хуванцар сав, энгийн тунгалаг шланк, халуун цавуу л хэрэг болно.

Хуванцар савныхаа ёроолд хоолой багтах нүх гаргана.  Харин дараа нь хоолойгоо хоёр тэнцүү хэсэгт хувааж халуун цавууны тусламжтайгаар хуванцар савны амсарт болон ёроолд тогтоох юм. Мэдээж та ямар нэгэн зай гаргахгүйгээр тогтоож чадаж байвал заавал халуун цавуу шаардлагагүй.

Хоолойн нэг талыг гараараа барьж, харин нөгөө талыг нь банк руу хийнэ. Дараа нь ундааны саваа бага зэрэг шахахад түлш сорогдон өөрөө урсаж эхлэх болно. 

Зөвлөгөөг видео хэлбэрээр хүргэе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()