Өндгөвчний хорт хавдрын улмаас 40 кг гэдэстэй болсон эмэгтэй аврагджээ

2020-10-23, 16:20
31,443

Хоёр хүүхдийн ээж, 36 настай Хуан гэх хятад эмэгтэйн гэдэс сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс томорч, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд маш хүндрэлтэй болжээ. Түүний бие махбодийн энэ шинж өндгөвчний хорт хавдраас үүдэж ийнхүү өөрчлөгдөж, гэдэс шингэн болон цулцангаар дүүрч 40 кг орчим болсон гэнэ. 

Өндгөвчний хорт хавдрын улмаас 40 кг гэдэстэй болсон эмэгтэй аврагджээ
Хаах
Сурталчилгаа

Хагалгааг өнгөрсөн мягмар гарагт буюу энэ сарын 20-нд хийсэн бөгөөд 15 эмчийн бүрэлдэхүүнтэй 8 цаг үргэлжилсэн байна. 

Түүний гэдэс хүүхдүүдээ асарч халамжлах, алхах, тэр бүү хэл унтахад ч хэцүү болгож байгаагаа бичиж, өнгөрсөн 8-р сард олон нийтийн сүлжээнд хүмүүсээс тусламж эрэлхийлэн нийтэлсэн ажээ.  

Ийнхүү түүнийг эмнэлэгт очиход өндгөвчний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон байна гэх онош тогтоосон байна. Эмч нар түүнд хавдрын эс саванд нь  тархаж улмаар гэдэс томроход нөлөөлсөн ба эмчилгээ хийх боломжгүй байсан гэв. 

Эмч нар түүнд тэр дор нь хагалгаа хийвэл хэт эрсдэлтэй гэж үзэж зөвшөөрсөнгүй. Эхлээд шингэнийг биеэс нь хөөж гаргаад өвчтөний савыг илүү дордуулахгүйн тулд биеийн байдлыг хянаж эхэлсэн байна. 

Гэсэн ч энэ сарын эхээр Хуаны бие эрс муудаж эрсдлийг туршиж хагалгаа товлохоос өөр аргагүй болжээ. 

Ингээд хагалгааны үеэр эмч нар 10 кг гаруй шингэн, цулцанг гаргаж хаясан байна. Хэрэв үүнийг  хагалгааны өмнөх биеэс нь хөөж гаргасан шингэн дээр нэмбэл хавдрын массын нийт эзэлхүүн нь 40 кг болох гэнэ.
 

Хуаны эмчилгээний зардал нийт 150 мянган юан (63 cая 800 мянган төгрөг) болсон бөгөөд төлбөрийг нь төр даасан байна. 

Тэрээр телевизийн сурвалжлагчтай ярилцаж байхдаа өөр шиг нь энгийн, хөдөөний тариачин хүнд олон нийтээрээ анхаарсанд талархаж байгаагаа нулимс дуслуулсан хэлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()