Зөвхөн өлссөн үедээ идэх нь яагаад хортой байдаг вэ?

Өлсөх мэдрэмж нь бидний бодисын солилцоо болон бие махбод зөв ажиллаж байгаагийн нэгэн илрэл юм. Хэдийгээр энэ нь бидний мэдрэх ёстой зүйл ч хэт их өлсөх нь муу байдаг ажээ. Ингээд та бүхэнд өлсөж болохгүй хэд хэдэн шалтгааныг хүргэж байна. 

Зөвхөн өлссөн үедээ идэх нь яагаад хортой байдаг вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Хэт өлсөх нь хэт их идэхэд хүргэдэг

Хоолоо алгасдаг эсвэл жигд бус хооллодог хүмүүс ихэнхдээ орхисон хоолныхоо зайг нөхөхийн тулд хэт их иддэг. Хүний биед 3-4 цаг тутамд бодисын солилцоо явагдаж хоол тэжээлийн шаардлага үүсдэг байнаХоолгүй удаан байх тусам цусан дахь сахарын хэмжээ буурч, хоолоороо үүнийгээ олж авах шаардлага гардаг ажээ. 

Хэт өлсөх нь хэт их идэхэд хүргэдэг

2 Та эрүүл хооллолтын сонголт хийх магадлал багатай

Сникерсийн ухаалаг зар дээр “Та өлсөхдөө та биш” гэж хэлсэн байдаг. Мөн өлсөж байхдаа зууш гэхээсээ илүүтэй чихэрт мөнгөө үрэх нь илүү байдаг. Цусан дахь сахарын хэмжээ буурахад хүмүүс юуг ч хамаагүй идэх хандлагатай болдог. 

Та эрүүл хооллолтын сонголт хийх магадлал багатай

3 Та заримдаа яг өлссөн эсэхээ мэддэггүй

Хоолны дуршилд хамааралтай грелин, лептин гэх 2 төрлийн даавар байдаг. Грелин нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг бол лептин нь эсрэгээрээ дарж өгдөг байна. Тодорхой хугацаанд юм идээгүй бол грелины хэмжээ ихэсдэг. Харин юм идсэний дараа лептин таны биед дүүрсэн гэж мэдэгддэг ажээ. 

Заримдаа, ялангуяа хоолны чанга дэглэм барьсны дараа хүмүүс бие махбодь нь тэдэнд юу хэлэх гээд байгааг ойлгож чаддаггүй. Хүний тархи өлсгөлөн мэдрэмжийг тэсвэрлэж сурдаг ажээ. 

Та заримдаа яг өлссөн эсэхээ мэддэггүй

4 Өлсгөлөн нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг

Өлсгөлөн байдал нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс эхлээд архаг өвчний эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй юм. Хүн гэнэт өлсөх үед тааламжгүй мэдрэмж төрдөг. Өлсөхөд үүсдэг зарим шинж тэмдэг нь:

  • анхаарал муудна
  • гэдэс дугарна
  • сулбайна
  • толгой эргэнэ
  • дотор муухайрна
  • эмзэг болно
  • толгой өвдөнө
  • унтах гэж байгаа бол нойргүйднэ гэх мэт. 

Өлсгөлөн нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг

5 Өлсөж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Эрдэмтэд бие махбодын, сэтгэлзүйн, оппортунист гэсэн 3 өөр төрлийн өлсөх мэдрэмжийг тодорхойлжээ. Бие махбодын өлсгөлөн бол ходоодонд хангалттай хоол хүнс байхгүй үед төрөх идэх хүсэл юм. Эсрэгээрээ сэтгэлзүйн өлсгөлөн нь сэтгэл хөдлөлд хөтлөгддөг бөгөөд энэ нь үндсэндээ хоол хүнснээс өөр зүйлээр дутагдах явдал ажээ.

Эцэст нь оппортунист өлсгөлөн гэж мөн байдаг байна. Таны эргэн тойронд хоол байвал өөрийн мэдэлгүй идэж эхэлдэг. Энэ нь жинхэнэ өлсгөлөнтэй ямар ч холбоогүй ажээ. 

Өлсөж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Эх сурвалж: brightside

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()