Туслахуудаа хамгийн их зовоодог, шаардлага өндөртэй алдартнууд

2020-10-31, 14:32
16,050

Алдартнуудын сонин зан араншин тэдний нэрийн хуудас, пиар болох нь элбэг. Гэвч хэрээс хэтэрсэн шаардлага тавьж, туслахууд, хамтрагчдаа зовоодог одод бас бий. 

Туслахуудаа хамгийн их зовоодог, шаардлага өндөртэй алдартнууд
Хаах
Сурталчилгаа

1 Бейонсе

Дуучин бүсгүй өөрийнх нь зочид буудлын өрөөний ариун цэврийн цаас ямар өнгөтэй байх ёстойг хүртэл зааварчилдаг ажээ. Тэр нь ягаан өнгөтэй байх ёстой бөгөөд нойл нь заавал шинэ суултууртай байх шаардлагатай байдаг байна. Эхэндээ Бейонсе бүр хэний ч ашиглаагүй, шинэ ариун цэврийн өрөө хүсдэг байжээ. 

Ширээн дээр нь өрөөний температуртай шүлтлэг ус, тусгай жороор амталсан тахианы мах заавал байх ёстой. 

Бейонсе

2 Робби Вильямс

Робби Вильямс тоглолтоор явахдаа асар том баг дагуулж явдаг тул түүний шаардлагуудын жагсаалт урт байх нь ойлгомжтой.

Жагсаалт нь хачирхалтай зүйлсээр дүүрэн бөгөөд жишээлбэл яагаад ч юм 50 өндөг, нэг кг мөөг хэрэгтэй. Багийнхан бараг 300 алчуур, гал унтраагч, Британийн сонингууд хаана ч явсан олох ёстой. Дээр нь нэмэгдээд 30 буйдан, 3 хувцас солих өрөө, 5 ажлын өрөө гэх мэт.

Робби Вильямс

3 Мэрайя Кэри

Бүсгүй ердийн амьдралдаа төдийгүй аялан тоглолтын үеэр ч тансаг амьдралдаа дасчээ. Жишээлбэл аялан тоглолтынхоо туршид түүнд гурван шил шампанск хэрэгтэй. Тэдгээр нь тус бүр хагас мянган долларын үнэтэй байдаг. Нойлын суултуур нь цоо шинэ, цорго нь алтадсан байх ёстой гэх мэт.

Өрөөнд олон цэцэг байх ёстой бөгөөд дуучин бүсгүйд рашаан усаар дүүргэсэн ванн хэрэгтэй болдог ажээ. Дашрамд хэлэхэд түүний нохойнд 200 алчуур, тоглоом гэх мэт зүйлс хэрэгтэй байдаг байна.

Мэрайя Кэри

4 Леди Гага

Алдарт дуучны шүтэн бишрэгчдийн анзаарснаар Леди Гага амттай хоолноос хэзээ ч буцдаггүй ажээ. Ингээд түүний шаардлагууд бараг л хоолны цэс шиг байдаг байна. Түүнд холигч, тусгай төрлийн бяслагтай хотдог, хязгааргүй их бяслаг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг багтана.

Мөн дуучин бүсгүйд нам гүм байдал юунаас ч илүү хэрэгтэй. Түүний хоолны дуршил чимээ шуугиантай үед алга болдог бололтой. 

Леди Гага

5 Том Круз

Том хамт кинонд тоглосон жүжигчид болон бусад арын албаныхныхаа уур уцаарыг ихээхэн хүргэдэг ажээ. Жишээлбэл, тэр ханын цаасны оронд өөрийнхөө тухай нийтлэл бүхий сонины хайчилбартай байхыг илүүд үздэг. 

Жүжигчин ор дэрний хэрэгслийн тал дээр маш нямбай бөгөөд тодорхой даавуу, дор хаяж 50 иж бүрдэл байхыг хүсдэг ажээ. 

Том Круз

6 Филипп Киркоров

Тэрбээр өдөр тутмын асуудлаас илүүтэйгээр техникийн хэсэгт илүү их шаардлага тавьдаг ажээ. 

Одоо Филип илүүдэл жинтэй болох хандлагатай болсон тул үе үе хоол хүнсээ хязгаарладаг боловч өрөөндөө түргэн хоол, шоколад, кола гуйх нь элбэг тохиолддог ажээ. Түүнд дор хаяж 20 багц хувцас, том толь, цэцэг болон том хэмжээтэй шкаф хэрэгтэй болдог байна. 

Филипп Киркоров

7 Мадонна

Дуучны баг бараг 200 хүнтэй бөгөөд бүгд тохилог нөхцөлд байх ёстой тул Мадоннаг урилгаар дуулуулах нь маш үнэтэй бөгөөд маш их хөдөлмөр шаарддаг ажээ. Заавал биелүүлэх шаардлагуудаас Израилийн булгаас авсан ус, Сөнөсөн тэнгисийн давс зэрэг багтдаг байна.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь дуучныг явсны дараа түүний байрласан өрөөнд багийнхнаас нь хэдэн хүн үлддэг. Тэдний үүрэг бол Мадоннагийн биеэс үлдсэн аливаа биологийн материалыг  (үс, хумс гэх мэт) устгах Нэмж дурдахад өдрийн цагаар хэн ч түүний өрөөнд орох ёсгүй. Мадонна өөрийнх нь биоматериалаас авсан ДНХ-гтуршилт хийхэд, эсвэл хувилж болно гэдгээс айдаг байна. 

Мадонна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()