30 жил цагдаагаас зугтаж амьдарсан эр эцэст нь хэн ч түүнийг хайгаагүй гэдгийг мэджээ

2020-10-24, 14:45
99,990

Жоу овогтой нэгэн хятад эр өөрийг нь эрэн сурвалжилж байгаа гэж бодон 30 жилийн турш хуулиас гадуур амьдарчээ. Эцэст нь тэрээр өөрөө цагдаагийн газар дээр очиж хэргээ хүлээх гэтэл түүний нэр эрэн сурвалжлагын бүртгэлд байсангүй.

30 жил цагдаагаас зугтаж амьдарсан эр эцэст нь хэн ч түүнийг хайгаагүй гэдгийг мэджээ
Хаах
Сурталчилгаа

Тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ итгэж, оргодол шиг амьдарсаар 30 жилийг дэмий зүйлд үрсэн аж. Тэгвэл саяхан тэр энэ амьдралаасаа залхаж цагдаагийн газарт өөрөө очтол албан хаагчид түүнийг гайхшран хүлээж авсан байна. Сайн дурын сэжигтэн маань үнэндээ ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байжээ.

Жоу овогтой тэрээр 1990 онд томоохон зодоонд оролцсон бөгөөд тус зодооны улмаас нэлээн хэдэн хүн амиа алдсан байна. Шуугиан тарьсан хүн амины хэрэг учраас цагдаа нар удаан хугацааны турш шалгалт, мөрдөн байцаалт явуулжээ.

Харин манай "гол баатар" маань том хэрэг үйлдчихлээ гэж ихээхэн айсан тул цаашдаа нуугдаж амьдрахаар шийджээ.

Жоу гэрээсээ зугтаж, мөрдөгчдийг будилуулахын тулд муж дамжин нүүдлийн амьдралаар амьдарч эхэлсэн байна. Түүнээс хойш тэрээр жирийн хөдөлмөр огт хийгээгүй, эхнэртэй болж гэр бүл зохиогоогүйн зэрэгцээ хамаатан саднаа ч дахиж хараагүй байна.

Өлсөж үхэхгүйн тулд тэрээр зөвшөөрөлгүй далд уурхайд ажиллаж, бусад үед хог түүн амьдарсан байна. 

2020 он гараад Жоу нуугдаж амьдрахаас залхсан тул хамгийн ойр орших цагдаагийн газарт очиж хэргээ хүлээхээр шийдсэн нь энэ аж. Гэтэл цагдаа нар сэжигтэй этгээдүүдийн бүхий л баримт бичгийг шүүж үзээд түүний нэр байхгүй байгааг харуулжээ. 

Энэ мэдээг сонсоод Жоу цагдаа нарын өмнө тэвчилгүй "сад тавьсан" бөгөөд амьдралынхаа сүүлийн 30 жилийн төлөө гашуудан халагласан аж. 

Түүнийг нуугдаж байх хойгуур эцэг эх нь нас барсан гэдгийг дурдах хэрэгтэй. Цаашдаа Жоу яаж амьдрах болохоо хэлээгүй ч ядаж сэтгэл амар байх нь тодорхой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()