Өөрийн суут бүтээлээ үзэн яддаг байсан 9 зохиолч

Энэ дэлхий дээр арван хуруу тэгш, өөгүй зүйл гэж хаа ч үгүй. Бид бүгд өөрийн гэсэн давуу болон сул талуудтай бөгөөд энэ нь ч биднийг дахин давтагдашгүй болгож өгдөг. Харин ямарваа нэгэн шалтгаанаар аливааг өөчилж, доройтуулах гэдэг хамгийн энгийн дайсагнал шүү дээ. Элдэв бүхний үнэлэмжид нийцэх гэж хичээсээр эцэст нь хэн ч биш болж хувирсан хүмүүсийн талаар олон түүх бий. "Та л өөрийгөө үгүйсгэж, шүүмжлээгүй тохиолдолд хэн ч таныг тэгж зүрхлэхгүй."

Өөрийн суут бүтээлээ үзэн яддаг байсан 9 зохиолч
Хаах
Сурталчилгаа

1 Жон Р.Р. Толкиен - "Бөгжний эзэн"

"Хожим хойно үр дагаврыг нь хараад би өөрийн гараар гамшиг туурвиснаа ухаарлаа. Миний оюун санаанаас гарсан бүтээл хүүхэд багачуудад тохирохгүй юм байна."

Жон Р.Р. Толкиен - "Бөгжний эзэн"

2 Лев Толстой - "Дайн ба энх"

"Би хэзээ ч "Дайн ба Энх" шиг утгагүй олон үгстэй роман бичихгүй болсондоо их баяртай байна."

Толстой 1871 онд Фетэд бичсэн захидалдаа өөрийн бүтээлээ ийн дүгнэжээ. Мөн 1908 онд тэрээр тэмдэглэлдээ: "Хүмүүс намайг маш чухал гэж үздэг, "Дайн ба Энх" гэх мэт өчүүхэн зүйлсээр намайг хайрладаг." гэсэн байжээ.

Лев Толстой - "Дайн ба энх"

3 Федор Достоевский - "Маанаг"

"Би үнэндээ зохиолоороо хүмүүст юу хүргэх гэснээ огт ойлгохгүй байна. Энэ бүтээл тийм  ой гутам муу биш ч, гайхалтай зүйл ч мөн биш юм байна."

Федор Достоевский - "Маанаг"

4 Антон Чехов - "Цахлай"

"Би жүжгээ дуусгалаа. Цахлай гэсэн нэртэй. Тийм ч сайн болж чадсангүй. Ер нь ч би сайн жүжгийн зохиолч биш шүү дээ."

1896 онд Александрийскийн театрт "Цахлай" жүжгийг үзсэн үзэгчид ч сэтгэл дундуур байсан гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Чеховын бүтээл нь 1898 онд Москвагийн Урлагийн Театрт тавигдсанаар үзэгчдэд үнэлэгдсэн юм.

Антон Чехов - "Цахлай"

5 Александр Пушкин - "Цыганууд"

"Өнөөдөр би Цыганууд шүлгээ дуусгалаа. Юу ч хэлмээр юм дээ."

Александр Пушкин - "Цыганууд"

6 Николай Гоголь - "Байцаагч түшмэл"

"Байцаагч түшмэл"-ийг өнөөдөр тайзан дээр тавьсан. Харин миний сэтгэл санаа маш хачин байна... Миний бүтээл жигшмээр, зэрлэг, огт минийх биш юм шиг санагдаж байна."

Николай Гоголь - "Байцаагч түшмэл"

7 Максим Горький - "Буржуа"

"Жүжиг маань хэт чанга, шаналгаатай болчихож. Хов хоосон мэдрэмж төрж, уйтгартай санагдаж байна. Надад үнэхээр таалагдахгүй нь. Би өвөл өөрөөр бичих болно."

Максим Горький - "Буржуа"

8 Сергей Довлатов - "Пушкиний толгод"

"Та бүхэнд "Пушкиний толгод" зохиолоо багагүй айдсын хамт илгээж байна. Урьдын л адилаар үр дүндээ сэтгэл дундуур байна. Ямар ч өрнөл, санаа байхгүй, хэл нь ч энгийн."

Сергей Довлатов - "Пушкиний толгод"

9 Милош Форман - "Хөхөөний үүрэн дээгүүр ниссэн нь "

"Заримдаа би бүтээж болох хамгийн сайн киногоо хийсэн юм шиг санагддаг, гэхдээ хормын дараа ширээн дээрээс миний харсан бүхэн надад маш энгийн, уйтгартай, хоосон мэт санагдсан. Яг л аварга махчин загаснууд намайг тас татах гэж байгаа юм шиг л."

Милош Форман - "Хөхөөний үүрэн дээгүүр ниссэн нь "

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()