Үхлийг бизнес болгосон Фред Лейхтерийн амьдралын түүх

Та өмнө нь хэрэгтнийг цаазлах багаж хэрэгслийг хаанаас авдаг бол гэж бодож байсан уу? Тэгвэл бид танд Фред Атур Лейхтер (Fred Artur Leuchter) гэх эрийн талаар сонирхолтой мэдээг зориулж байна. Хачирхалтай нь тэрээр цаазын ялын төхөөрөмж нийлүүлдэг гэмт хэрэгтэн юм. 

Үхлийг бизнес болгосон Фред Лейхтерийн амьдралын түүх
Хаах
Сурталчилгаа

Фред Артур Лейхтер нь 1943 онд Массачусетсийн Малден хотод төрсөн бөгөөд түүний эцэг мужийн засан хүмүүжүүлэх газрын тээврийн хэсэгт ажилладаг байсан учир АНУ-ын хорих ангиудаар ихээхэн зочилдог байсан гэнэ. Заримдаа тэр хүүгээ авч явж, шоронгийн амьдралыг харуулдаг байжээ. 

Лейхтерийн анхаарлыг илүү татаж байсан нь цаазын ялыг хэрэгжүүлдэг өрөө байв. Хүү дүүжлүүр, хийн камер болон цахилгаан сандлыг ихэд сонирхонгуй харж байсан аж. Энэ үед Фред өөрийнхөө сонирхлыг таньж мэдсэн байна. 

Лейхтер Бостонд түүхийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан боловч мэргэжлээрээ ажиллаагүй аж. Ингээд тэрээр 1978 онд өөрийн сонирхолд нийцсэн ажлаа хийх болж, цахилгаан секстант хийх эрхийг авчээ.

Гэхдээ Лейхтерийн орлогын эх үүсвэр нь "Fred Leuchter Associates" компани байсан бөгөөд уг компани цаазын ялыг хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг байсан гэнэ. Инженерийн бүтээлийг хийхийн тулд нэн түрүүнд техникийн мэргэжилтэй болох хэрэгтэй байсан ч Фред өөртөө хуурамчаар диплом гаргаж, цахилгааны инженер болсон байна.

Лейхтерийн компани чанартай бүтээгдэхүүнийг цөөн тоогоор үйлдвэрлэдэг байсан бөгөөд үүнд цахилгаан сандал, дүүжлүүр, үхлийн тун тарих аппарат, хийн камер зэргийг хийж байжээ. Ярилцлагын үеэр Фред өөрийгөө сайн үйл хийж байгаа хэмээн ярьж байсан аж.

Энэ бол цагаа олсон шийдвэр байсан бөгөөд тухайн үед цаазын ялтай холбоотой маргаан АНУ даяар газар авч байсан юм. АНУ-ын хорих ангид ашиглаж байсан цаазын тоног төхөөрөмж нь чанаргүй байсан учир хоригдлууд нас барахынхаа өмнө маш их тарчилж байжээ. Жишээлбэл: Нэг хоригдол тогонд цохиулж 17 минутын турш зовж нас барсан байна. 

Өөрийнхөө шинэ салбарт мэргэшсэн Лейхтер маш хурдан амжилтанд хүрч цаазын ял гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг хэд хэдэн мужид нийлүүлж, баталгаат хугацаа өгч, засвар үйлчилгээгээ өөрсдөө хариуцаж байсан гэнэ. 

Лейхтерийн тоног төхөөрөмж бусад өрсөлдөгч байгууллагаас хямд хэрнээ чанартай байсан нь "Fred Leuchter Associates" компанийн орлого, нэр хүндэд сайнаар нөлөөлж байсан юм. Цахилгаан сандлыг 35 мянган доллар, үхлийн тунгийн аппаратыг 30 мянган доллар, дүүжлүүрийг 85 мянган доллараар худалдаж авах боломжтой байжээ. Харин хамгийн үнэтэй нь хийн камер байсан бөгөөд энэ нь 200 мянган доллар хүрч байсан гэнэ.

Лейхтерийн бизнесийн бас нэг онцлог нь тэрээр ачааны автомашин дотор цаазын ялыг биелүүлэх боломжийг олгодог байсан бөгөөд хэрэглэгч 100 мянган доллараар үхлийн тун хийх аппарат бүхий ачааны машиныг түрээслэх боломжтой байжээ.  Үүнээс гадна эмч болон гэрч нарт зориулсан камер ч бий.

Гэвч бүх зүйл тийм ч дардан байсангүй. 1990 онд Фредийг залилангийн хэрэгт буруутгасан байна. Ялтан үхлийн тунгийн нөлөөнд автсанаар хялбар нас барах бус харин тарианд агуулагдах хорны улмаас мэдээ алддаг байсан гэжээ.

Лейхтерийн амьдралдаа хийсэн хамгийн том алдаа нь Эрнст Цюнделтэй нөхөрлөсөн явдал юм. Эрнст нь нацистууд олон хүнийг бөөнөөр нь хороосон явдлыг зохиомол зүйл гэж батлахыг зорьдог байжээ.

Мэргэжилтний үзэл бодлыг сонсохын тулд Цюндель нь Лейхтерт хандсан бөгөөд тэр ч туслахад бэлэн байжээ. Фред зөвхөн онолын талаар яриад зогсохгүй Польш явж, Аушвицын камерны хананаас дээж авсан байна. Хананаас авсан дээжийн шинжилгээгээр хананд “Циклон Б” хий байхгүй байсан нь Цюнделийг гайхшруулж, түүний үзлийг үнэн болохыг батлахад хүргэсэн юм.

Хэдийгээр Лейхтер нь Эрнст Цюнделийн үзлийн эсрэг байсан ч тэр энэ онолыг баталсан юм. Ингээд тэр “Лейхтерийн дүгнэлт” гэх 4 бүлэг номыг өөрийн "Samisdat Publishers" хэвлэлийн газар 1988 онд  хэвлүүлсэн бөгөөд энэ нь цаазын ялын талаар үл ойлголцлыг үгүй хийх ёстой байжээ. Үүнээс гадна тэд хэд хэдэн шинжлэх ухааны нийтлэл бичиж, Фредийн Польш руу аялсан талаар кино хүртэл хийсэн байна.

Өөрийн судалгааны дараа Лейхтер АНУ-ын мужуудад лекц орох болсон ч амжилтанд хүрээгүй аж. Хэдийгээр судалгааны дүгнэлт зөв гарсан ч буруу газраас авсан болох нь тогтоогдсон байна. Зузаан хананы доороос гаргаж авсан дээжинд цианид агуулагдах боломжгүй байсан гэнэ. Цианид нь аливаа бодисны гүнд нэвтэрч чаддаггүй аж.

Техник болон химийн мэдлэг муу байсан нь “Fred Leuchter Associates” компанийн эзний амьдралыг сүйрүүлсэн байна. Бүх хүн Лейхтерээс нүүрээ бууруулж, еврейчүүдэд тохиолдсон гунигт явдлыг үгүйсгэгч хэмээн цоллож, түүний компанид антисемит болон неонацистууд ажилладаг хэмээн цуу яриа тархах болжээ.

Зовлон ганцаараа ирдэггүйн адилаар уг зохион бүтээгчийг төрөөс шалгахад Лейхтер мэргэжлийн боловсролгүй нь ил болж, эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэх хориотой болсон гэнэ. Компанийн бүх гэрээг цуцалж, компанид өртэй байсан байгууллагууд буцаан төлөхөөс татгалзсан байна.

Лейхтерийн шүүх хурал болсон ч азаар тэр батлан даалтаар суллагдсан аж. Ядуу амьдрал, өс хонзонг тэсвэрлэж чадаагүй Лейхтерийн эхнэр шүүх хурлын дараа түүнээс салсан байна. Нэр төр нь шороонд арчигдсан Лейхтер Их Британи руу зугтсан боловч баригдаж АНУ руу эргэн хөөгджээ.

Харин өнөөдөр 76 настай Фред Артур Лейхтер энгийн нэгэн америкийн тэтгэвэрийн хүн юм.  1999 онд Лейхтерийн талаар “Mr. Death: The Rise and Fall of Fred A. Leuchter, Jr” баримтат киног хийсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()