20 м.кв газар 5 давхар байшин барьсан Солонгосын архитектор

Насаараа түрээсийн байранд амьдрахгүйн тулд хүмүүс бүхий л боломжит арга замыг эрэлхийлж, өөрийн гэсэн байртай болохыг хүсдэг.  Орчин үед орон сууцны асуудал дэлхий даяар тархсан ч дансандаа ахиухан мөнгөгүй л бол энэ асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн төвөгтэй болсон цаг үе билээ.  Тэгвэл Солонгосын архитектор 20 м.кв газар 5  давхар орон сууцыг сүндэрлүүлсэн байна.

20 м.кв газар 5 давхар байшин барьсан Солонгосын архитектор
Хаах
Сурталчилгаа

Эгэл жирийн залуу хосын хувьд хотын төвд хувийн орон сууцтай болно гэдэг бараг л бүтэшгүй зүйл. Хүн ам ихтэй Солонгос улсад орон сууцны үнэ бүү хэл, газрын үнэ ч тэнгэрт хадсан байдаг тул иргэд шинэлэг зүйлийг хайх хэрэгтэй болдог байна.  Харин дараах хос ийнхүү шийдэл олжээ.

"Лего" зарчмын дагуу барьсан 5 давхар барилга

Залуу хос хүрээлэн буй орчин сайтай хэсэгт 20 м.кв газар худалдаж авахаар шийджээ . Сөүл хотын энэ бүсэд дэд бүтэц, зам тээврийн төлөвлөлт сайн учир давуу тал болсон байна.   Үүнээс гадна залуу  нь архитектор учир мэргэжлийн хүний нүдээр энэ газарт гайхалтай барилга барих боломжийг олж харсан гэнэ. 

Энэхүү модны хажууд хоосон талбай байсан аж.

Газрын үзэмж нь жижиг талбайг үнэ цэнэтэй болгосон байна

Ингээд тухайн газрыг худалдаж авсны дараа бүтээлч залуус өөрийн "Seroro House" төслийг хэрэгжүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ.

Барилга бараг л замын хажууд оршихоос гадна эргэн тойронд нь маш олон өндөр барилга байсан учир ирээдүйн барилгын цонх, булан зэргийг маш нарийн тооцоолох хэрэгтэй болсон гэнэ.  Үүний үр дүнд Seroro барилгын цонх урд болон баруун зүг рүү харах шийдэл тусгаж өгсөн байна. 

5 давхар босоо барилгын зураг төсөл "Seroro House"

Нөгөө талаас хөршүүдийн цонхтой бараг л нүүр тулах учраас зүүн ба хойд зүг рүү харсан цонхыг боломжит хэмжээгээр багасгасан ажээ. 

Таван давхар байшингийн нэг давхарт автомашины зогсоол байрлах бөгөөд бусад 4 давхар нь “Лего” маягаар боссон амины сууц байх болно.  

2-р давхарт ажлын өрөө байрлана.

Барилгын талбай жижиг учир нэг давхарт 16 кв.м  л оногдсон байна.  Гэсэн ч хосууд ингээд өөрсдийн гэртэй болсондоо тун баяртай байгаа гэнэ. Тэд хамтдаа ярилцаж, байрныхаа зураг төсөл, хэв маягийг гаргажээ. 

Гэвч уг барилгын нийт талбай 64 м.кв болжээ

Гал тогооны өрөөнд хоолны ширээ төдийгүй романтик болзоо хийх жижиг талбай ч бий

Ингээд дээд гуравдугаар давхарт нь гал тогоо, 4-р давхарт нь унтлагын өрөө, 5-р давхарт нь ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, хувцасны өрөө хамтдаа байрлаж байгаа гэнэ.  

Хосуудын унтлагын өрөө үнэхээр гэгээлэг байгаа биз.

Хосууд удаан хугацааны турш тав тухтай угаалгын өрөөтэй болохыг хүсэж байсан учир өөрийн гэсэн тохилог угаалгын өрөөг бүтээж чаджээ. Угаалгын өрөөнд цонх шийдэж өгсөн учир  усанд оронгоо байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэх боломжтой.  Үүнээс гадна 5–р давхарт жижиг тагт байрлах ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()