Жилийн ямар үед хамгийн их хүүхдүүд төрдөг болохыг тогтоожээ

Жилийн аль улиралд хамгийн их хүүхэд төрдөг гэж та бодож байна? Эрдэмтэд 1994-2014 оны хооронд 20 жилийн турш судалгаа хийж, энэхүү асуултын хариултыг олсон байна. Бяцхан мэдээллийг урьдчилан задлахад хүн амын өсөлт, хүүхдийн төрөлтөд нийтээр амардаг баярын өдрүүд хамаатай байдаг ажээ. 

Жилийн ямар үед хамгийн их хүүхдүүд төрдөг болохыг тогтоожээ
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

Судалгаанаас харахад 9-р сарын дунд үед хамгийн их хүүхэд төрж байсан гэнэ.  Жишээлбэл: 9-р сарын 9-ний өдөр АНУ-д дунджаар 12300 хүүхэд, 9 сарын 12-ны өдөр 12200 хүүхэд төрсөн байна.  Бас нэг нийтлэг тохиох өдөр нь 7-р сарын 7 байсан бөгөөд энэ өдөр  12100 хүүхэд төрсөн аж. Харин өвөл болон хаврын улирал тийм ч олон хүүхэд төрөөгүй байна.  Гэхдээ 12-р сарын 20 –ны өдөр дунджаар 120 мянган хүүхэд төрдөг.

Эрдэмтэд үүнийг баяр ёслолтой холбож үзэж байна. Учир нь нь шинэ жил болон зул сарын амралтын үеэр дийлэнх хосууд нэг нэгэндээ илүү их цаг хугацаа зориулдаг гэнэ.  Тиймээс 9 сарын дараа буюу 9-р сард хүүхэд төрөх нь элбэг.

Үүнээс гадна өөрөөрөө төрөх боломжгүй бүсгүйчүүд төрөх өдрөө сонгодог билээ. Мэдээж, энэ нь өөрийнхөө боломжийн хүрээнд сонгох бөгөөд 2-р сарын 14-нд буюу "Гэгээн хайр"-ын баярын өдрөөр төрж буй хүүхдийн тоо их байдаг гэнэ. Энэ нь хайртдаа барьж буй томоохон бэлгийн тоонд багтана шүү дээ.

Харин 7 –р сарын их төрөлтийг эрдэмтэд тайлбарлаж чадсангүй. Учир нь энэ тохиолдолд 10 –р сарын үед үр тогтсон байх бөгөөд энэ үед ямар ч баяр, наадам болдоггүй нь хачирхалтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()