“Сүнсний баяр”-ын уур амьсгалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх 10 аймшгийн кино

2020-10-28, 14:34
1,571

Аравдугаар сарын 31-ны өдөр тохиодог "Сүнсний баяр"-аар хүүхдүүд энэ баяраар цагийг их зугаатай өнгөрүүлдэг бол томчууд гэртээ аймшгийн кино үзэх гэх мэтээр уур амьсгалыг нь мэдэрдэг. Тэгвэл танд нэгэн сайхан мэдээ дуулгахад уг баяртай холбогдуулан Юнивишний видео санд аймшиг, адал явдлаар дүүрэн кинонуудтай "HALLOWEEN" цэс шинээр нэмэгдсэн байна. Та бүхэн 10-р сарын 21-ээс 11-р сарын 1-ний өдөр дуустал тус цэсний шилдэг кинонуудыг үзээд гайхалтай бэлгийн эзэн болох боломжтой. Супер бэлгийн эзэн нэг хэрэглэгч "Samsung" брэндийн 50 инчийн ухаалаг ТВ болон Юнивишнийн бүтэн жилийн эрхийг авах юм.

“Сүнсний баяр”-ын уур амьсгалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх 10 аймшгийн кино
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

Ингээд та бүхэнд Юнивишний "HALLOWEEN" цэсэнд багтсан шилдэг 10 киног танилцуулж байна.

 

1 Ready or Not (2019)

Грэйс хэмээх бүсгүй мөрөөдлийнхөө залуутай гэрлэж, түүний гэр бүлийн тансаг байшинд нь хамт амьдрах болсондоо туйлын баяртай байлаа. Гэхдээ нэг болзолтой - хадмууд нь түүнийг шөнө бүр төрөл бүрийн зэвсэг ашиглан хөнөөхийг оролдох бөгөөд бүсгүй үүр цайтал амьд гарахын төлөө тэмцэж шөнийг өнгөрүүлэх хэрэгтэй болно.

Өнгөрсөн оны 8-р сард дэлгэцнээ гарч, 28 сая долларын ашиг олсон энэхүү киног Мэтт Беттинелли-Олпин, Тайлер Жиллетт нар найруулжээ. Гол дүрүүдэд Самара Уивинг, Адам Броди, Марк О'брайн нар тоглосон байна.

Ready or Not (2019)

2 Us (2019)

Аделайд Уилсон хэмээх бүсгүй нөхөр, хоёр хүүхдийн хамт хүүхэд насаа өнгөрүүлсэн далайн эргийн байшиндаа амрахаар ирнэ. Гэвч тэнд байх хугацаанд бүсгүйд нэг л муу совин төрөөд байсан нь ёсоор болж, нэг шөнө баг зүүсэн, үл таних 4 хүн ирж гэр бүлийнхний амьдралыг там болгоно...

Сүүлийн үед аймшгийн кинонуудаараа багагүй амжилт олоод буй инээдмийн жүжигчин, найруулагч Жорпан Пилийн ээлжит бүтээл бол "Us" юм. Түүний анхны аймшгийн кино "Get Out" нь дэлхий даяар хит болж, Оскарын 4 төрөл, "Алтан бөмбөрцөг" наадмын нэг төрөлд нэр дэвшиж байсан билээ.

Us (2019)

3 The Conjuring 2 (2016)

1977 онд далдын хүч шинжээч Эди хэмээх эр Хойд Лондонд амьдардаг, 4 хүүхэдтэй ганц бие ээж Пегги Хожсоны гэрт очих хэрэгтэй болно. Тэрээр бага охинд нь чөтгөр шүгэлсэн гэдэгт итгэлтэй байлаа...

2013 онд гарснаасаа хойш орчин үеийн шилдэг аймшгийн кинонуудын тоонд багтах болсон "The Conjuring" киноны үргэлжлэл болох энэхүү бүтээлийг Жэймс Ван найруулж олны хүртээл болгожээ. Кино дэлхий даяар 102.5 сая долларын ашиг олж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

The Conjuring 2 (2016)

4 The Nun (2018)

Румын улсын нэгэн сүмд залуухан гэлэнмаа амиа хорлосны дараа Ватиканаас тус хэргийг мөрдүүлэхээр ихийг үзэж туулсан нэгэн санваартанг туслахтай нь хамт илгээнэ. Гэхдээ тэр хоёрыг санаанд ч буумгүй далдын хүч хүлээж байлаа...

Найруулагч Корин Хардигийн энэхүү бүтээл нь 2018 онд дэлгэцнээ гарч, 117 сая долларын ашиг олсон юм. Киноны гол дүрд Демиан Бичир, Таисса Фармига нар тогложээ.

The Nun (2018)

5 The Invisible Man (2020)

Сесилия хэмээх бүсгүйг хуучин найз залуу нь үргэлж хүчирхийлдэг байжээ. Тэгтэл экс найз залуу нь гэнэт амиа хорлосны дараа Сесилиаг нүдэнд үл үзэгдэх "сүнс" дагаж амьдралыг нь орвонгоор нь эргүүлнэ. Харамсалтай нь түүнд тохиолдож байгаа явдалд хэн ч итгэхгүй байх бөгөөд Сесилиа хуучин найз залуу нь үнэхээр амиа егүүтгэсэн эсэхэд эргэлзэж эхэлнэ.

Энэ онд гарсан цөөхөн аймшгийн кинонуудын нэг бол найруулагч Лэй Ваннел(Leigh Whannell)-ын The Invisible Man бөгөөд хөл хориог үл харгалзан дэлхий даяар нийт 134.7 сая ам.долларын орлого олжээ.

The Invisible Man (2020)

6 It Chapter Two (2019)

Аймшгийн бүтээлүүдээрээ дэлхий дахинаа алдаршсан Степен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кино нь 2017 онд дэлхийг байлдан дагуулж байсан "It" киноны үргэлжлэл юм.

Гол дүр болох алиалагч Пэннивайс  Мэйн хотод эргэн ирж гэмгүй хүмүүсийг ангуучилж эхэлнэ. Олон жилийн өмнө түүнийг дийлж байсан "Азгүй амьтдын клуб"-ийн хүүхдүүд өдгөө насанд хүрсэн бөгөөд Пэннивайсийг дахин гарч ирснийг мэдээд төрөлх хотдоо эргэн ирж түүнийг нэг мөсөн зүйл дуусгахаар шийднэ.

It Chapter Two (2019)

7 Halloween (2018)

Тэртээ 40 жилийн өмнө хоригдсон алуурчин Майк Майерс сэтгэц мэдрэлийн эмнэлгээс оргох бөгөөд цорын ганц хөнөөж чадаагүй хүн болох Лаури бүсгүйг ангуучилж эхэлнэ. Лаури түүний гарт гэр бүлээ алдсанаас хойш үргэлж өөрийгөө хамгаалахад бэлтгэж ирсэн учраас энэ удаад Майк Майерстай нүүр тулахаар шийднэ.

1978 онд анх гарч эхэлсэн "Halloween" цувралын сүүлийн анги нь эхний киноны шууд үргэлжлэл болжээ. 2018 оны Хэллоуины баяраар гарсан уг кино нь найруулагч Дэвид Гордон Гриний бүтээл бөгөөд нийт 255 сая долларын ашиг олжээ.

Halloween (2018)

8 "Doctor Sleep" (2019)

Архинд донтох өвчтэй болсон Дэн Торранс хүүхэд ахуй цагтаа аймшигт явдлын гэрч болсноор насан туршдаа шаналж яваа нэгэн. Амар амгалан амьдралыг хүсдэг түүний хувьд өсвөр насны Абратай уулзсанаар амьдралд нь эгэл жирийн байхаасаа өнгөрнө. Тэд хамтдаа үхэшгүй мөнх, аливаад дийлдэшгүй болохын тулд гэм буруугүй хүмүүсийг хайр найргүй золиосолж эхэлнэ.

Зохиолч Стивен Кингийн шилдэг бүтээл дээр сэдэвлэсэн, алдарт жүжигчин Юэн Макгрегорын гол дүрд нь тоглосон энэхүү өвөрмөц зураглал, өнгө аяс бүхий аймшгийн кино нь 31.6 сая ам.долларын ашиг олсон бөгөөд шүүмжлэгчдээс хангалттай үнэлгээ авчээ.

"Doctor Sleep" (2019)

9 Annabelle Comes Home (2019)

Чөтгөр шүглэсэн Аннабелл хүүхэлдэйг паранормал мөрдөгчид болох Эд, Лоррайн нар байшингийн мухарт хорино. Улмаар хүүхэлдэйн биеийг ад зэтгэр эзэмдэж нэгэн гэр бүлийн 10 настай охин болон залуухан хүүхэд асрагчид нь жигтэй явдлууд тохиолдож эхэлнэ...

Аннабеллийн тухай цувралын гурав дахь кино болох энэхүү бүтээлийг Гэри Дауберман найруулж, Макенна Грэйс, Мэдисон Айсман нар гол дүрд нь тогложээ.

Annabelle Comes Home (2019)

10 Happy Death Day 2U (2019)

Коллежид сурдаг Три Гельбмэн ухаан орохдоо зэрэгцээ ертөнцөд гацсан байв. Энд түүний най з залуу Картер өөр хүнтэй уулзах ба найзууд нь ч түүний мэддэг хүмүүс биш байх нь тэр. Три найз залуугийнхаа өрөөний хамтрагчийг цаг хугацаа өөрчлөх чадвартайг олж мэдэх ба баг зүүсэн алуурчны дараагийн бай өөрөө байх болно гэдгийг мөн ухаарна. Сэтгэцийн өвчтэй алуурчин түүнийг үхлийн гинжин холбоонд оруулж, Три хүмүүсийг аврахын тулд ахин дахин амиа алдах болно.

Өнгөрсөн жил багагүй шуугиан тарьж байсан энэхүү киног Кристофер Ландон найруулсан бөгөөд нийт 28 сая ам.долларын ашиг олжээ.

Happy Death Day 2U (2019)

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.