Энэтхэг эрчүүдийн толгойдоо зүүдэг алчуур ямар учиртай вэ?

Энэтхэгт бүх хүмүүс толгойн гоёл өмсдөг мөн энэ нь тэдгээр ард түмний салшгүй хэсэг юм шиг танд санагдаж магадгүй юм. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Үүний учир болон энэхүү "турбан" хэмээх толгойн гоёлын түүх, үүнтэй холбоотой итгэл үнэмшлийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Энэтхэг эрчүүдийн толгойдоо зүүдэг алчуур ямар учиртай вэ?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Толгойн гоёлыг Энэтхэгийн томоохон шашин болох сикхизмийн дагагчид зүүдэг байна.

Анх сикхизм үүсэж байхад буюу XV-XVIII зуунд уг толгойн гоёлыг зөвхөн шашны дээд давхаргад хамаарах хүмүүс л зүүдэг байсан бол дараа нь бүх итгэгчдэд хамаарах болжээ.

Сикх шашны дагуу гишүүд нь үсэндээ хүрэлгүй байгалиар нь байлгах ёстой гэнэ. 

Үс ургаж, үүний хэрээр толгой дээрх "уул" ч улам өндөр болсоор байдаг.

Энэ бол малгай бус урт даавуу бөгөөд гадагшаа гарах тоолондоо шинээр ороох шаардлагатай ажээ. 

Мөн дотор нь алтан үнэт эдлэл, бичиг баримт зэрэг үнэ цэнтэй зүйлсээ хадгалдаг байжээ.

Уг толгойн гоёлын шашны холбогдолтой гол зориулалт нь эзнийхээ 3 дахь нүд буюу зулайг нүгэлт хүмүүсээс хамгаалах явдал юм.

Толгойн гоёлын даавууны өнгө, даавууг ороох дараалал, бүүр унжиж буй хэсэг хүртэл маш чухал байдаг.

Байсакхи нар хаврын баяраар улбар шар өнгийн турбан зүүдэг.

Өөрийнхөө болон нөхдийнхөө хуриманд ягаан өнгийн турбан зүүдэг.

Цэргийн хүмүүс завсрын өнгөтэй турбан зүүдэг бол улаан, ногоон болон шар өнгүүд нь өдөр тутмын хэрэглээ ажээ.

Ихэнх тохиолдолд турбан нь 3-5 метр даавуунаас бүтэх ч бүх зүйл эзнийх нь гэгээрэл, мэргэн ухааны зэрэг, мөн бусдаас ялгарах хүсэл эрмэлзлээс хамаарна.

Автар Сингх Мауни толгойн гоёлын рекордыг тогтоосон ба түүний турбан 650 метр урт, 45 кг жинтэй даавуунаас бүтсэн байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()