Гэмт хэрэгтнийг анх удаа дрон ашиглан баривчилжээ

2020-10-28, 16:19
6,615

Бидний урьд өмнө нь зөвхөн уран сайхны, зөгнөлт киноноос л хардаг байсан шиг цагдаагийн ажилтнуудын өндөр технологи бүхий тоног төхөөрөмж хаалгаар нисэн орж гэмт хэрэгтнийг аргагүй байдалд оруулан баривчлах явдал одоо бодит амьдрал дээр ч биелэлээ олжээ. 

Гэмт хэрэгтнийг анх удаа дрон ашиглан баривчилжээ

АНУ-ын Атлантагийн цагдаагийн хэлтэс аллагын сэжигтнийг дрон ашиглан баривчилж буй бичлэгээ өөрсдийн хуудсанд байршуулжээ. 

Цагдаагийн ажилтнууд мөрдлөгийг уламжлалт аргаар явуулсан бөгөөд гэрчээс мэдээлэл авч нотлох баримт цуглуулан төлөвлөгөө боловсруулсан байна. Ингэхдээ тэд хууль сахиулагчдыг эрсдэлд оруулахгүйн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайчлахаас зайлсхийж, сэжигтнийг дроноор илрүүлэн баривчлах болжээ. 

Эхлээд цагдаа нар сэжигтний байгаа газрын хаалгыг эвдэж, спикер суулгасан дроноо дотогш оруулсан байна. Ийнхүү байшин дахь бүх зүйл гарын алган дээр мэт харагдах болсон ба мухрын өрөөн нуугдах сэжигтэнг буулган авч чаджээ. 

Цагдаа нар сэжигтнийг бүслэгдсэн болохыг мэдэгдээд гараа өргөн бууж өгөхийг шаардсан байна. Тэрээр эсэргүүцэл үзүүлэлгүй, албаны ажилтны тушаалыг биелүүлсэн бөгөөд гарч ирсэн даруйд нь баривчилсан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()