"Их хааны хараал" - Доголон Төмөрийн бунхантай холбоотой домог ба түүхэн баримтууд

Узбекистан улсын Самарканд хот дахь хамгийн том түүхэн дурсгалт газар бол "доголон" хэмээн түүхэнд мөнхөрсөн Төмөр хааны бунхан юм. Тамерлан нэрээрээ дэлхийд алдаршсан агуу удирдагч болон түүний гэр бүлийн гишүүдийн шарилыг агуулдаг энэ байгууламж нь Төв Азийн уран барилгын нөлөө бүхий дурсгалуудын нэг ажээ. Булшны тухай олон домог яриа байдаг бөгөөд тэдгээрийн ихэнхийг нутгийн хөтчөөс сонсох боломжтой.

"Их хааны хараал" - Доголон Төмөрийн бунхантай холбоотой домог ба түүхэн баримтууд

1 Бунхантай танилцацгаая

Орох тасалбарын үнэ гадаадын жуулчинд  дотоодын иргэнээс 6 дахин үнэтэй. Тус газрын үүдэнд хөтөч нар зогсож, үйлчилгээгээ санал болгож аяллын хугацаа, мэдээллийн хэмжээг тохиролцож болдог байна.

Бунхантай танилцацгаая

1403 онд Төмөр хааны өөрийнх нь тушаалаар өнөөгийн бунхант цогцолборыг барьж эхэлсэн байна. Эхэндээ Исламын шашны боловсролын төв байгуулахаар төлөвлөж байсан энэ газар хоёр барилгаас бүрдэнэ.  Эхнийх нь Мадраса (Исламын шашны сүсэг бишрэлийн сургууль) харин нөгөө нь Самарканд хотод ирсэн худалдаачид, аялагчид байрладаг Хонако бөгөөд хожим энэ хэсэг нь оршуулгын цогцолбор болжээ. 1405 онд Төмөр хаан Хятад руу дайтахаар явах замдаа Казахстаны газар нутагт 69 насандаа таалал төгссөн байна. Түүний шарилыг Самарканд руу хүргэж энэ бунханд оршуулжээ. Тэр үеэс хойш бунхныг Гүр-Эмир гэж нэрлэдэг болсон юм. Дараа нь Төмөрийн удмынхныг энд оршуулж  эхэлжээ.

Бунхан руу орох хаалганы урд талд Төмөр хааны чулуун сэнтийн үлдэгдэл, цэргүүд нь их тулааныг урьтаж анар жимсний шүүс ууж байсан чулуун тогоо байдаг. Домогт өгүүлснээр анарын шүүс тэдэнд гайхамшигтай хүч чадал өгсөн гэнэ. Бунханыг зорин ирсэн бүх хүмүүсийг "Төмөр хааныг энд оршуулсан" гэсэн бичигтэй сайхан хавтан угтдаг байсан ба өдгөө энэ хавтан Эрмитажид хадгалагддаг ажээ. 

Бунхан руу ороход бид Төмөрийн хөрөг, түүний байгуулсан гүрний газрын зургийг харах болно.  Түүний удирдсан дайн тулааны үр дүнд 35 жилийн хугацаанд Ижил мөрнөөс Ганга мөрөн хүртэл үргэлжилсэн асар том эзэнт гүрэн бий болжээ. 

Төмөр хаан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том улсуудын нэгийг байгуулж, "Хүн төрөлхтөнд нэг л хаан байх ёстой" хэмээн Чингис хааны эзэнт гүрнийг сэргээхийг эрмэлзэж байсан юм. Төв Азиас эхлээд алс холын Хятад, Энэтхэг хүртэл Төмөр хааны сургаар айдас түгшүүрт автаж, түүний сүр хүч, үлгэр домгийн мэт алдар нэр нь Европт хүрчээ.

Энэ бол түүний хөрөг бөгөөд дүр төрхийг нь Герасимов гэх антропологч Самарканд дахь бунханд байдаг Төмөрийн гавлын яснаас сэргээн бүтээжээ.

Гэхдээ Төмөр хааныг монгол хүн гэдгийг хэн бүхэн мэддэг байсан ч түүний царай европ төрхтэй байсан юм. Энэ байдал нь эрдэмтэд, түүхчдийн дунд маргаан, эргэлзээг төрүүлж байв. 

Бунхны хана нь үсэг, алтан бүрээстэй хавтангаар хучигдсан байдаг. Гэрэл нь сийлсэн цонхоор танхимд орж, бөмбөгөр гэрлээр гэрэлтүүлнэ.

Яг голд нь байрлах хар ногоон хаш чулуугаар хийсэн хааны бунхан зочдын нүдийг шууд татдаг бөгөөд үүнээс гадна бунхан дотор түүний хоёр хүү, хоёр ач зээг хамтад нь оршуулсан ажээ

2 Малтлага ба хараал

Домогт өгүүлснээр их хааныг нас барахад бунхныг тарнидаж, дайны муу сүнсийг дотор нь хорьсон бөгөөд бунхныг нээж, хааны амар амгаланг алдуулваас дэлхий дээр цус ихээр урсгасан их дайн дэгдэнэ хэмээн хараасан гэдэг.

Тиймээс олон зуун жилийн турш бунхныг хэн ч хөндөж зүрхлээгүй юм. Харин ЗХУ-д шашингүйн үзэл ноёрхох үеэр буюу 1941 оны 3-р сард Гүр Эмирийн бунхан дотор Төмөр ба түүний үр удам оршин буй нь үнэн болохыг тогтоохоор Узбекистаны Ардын төлөөлөгчдийн хурлын орлогч дарга Т. Н. Кори-Ниязи болон дээр дурдсан антропологч Герасимов нар эрдэм шинжилгээний экспедиц бүрдүүлсэн байна.

Малтлага ба хараал

Малтлага тухайн оны зургадугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд эхлээд хааны хөвгүүдийн шарилыг, зургадугаар сарын 18-нд ач зээ нарыг нь олж, зургадугаар сарын 19-нд тэд Төмөр хааны булшийг нээж эхлэв. 

Үүнээс хойш яг 2 хоногийн дараа нацист Герман ЗХУ руу довтолж, дэлхийн түүхэн дэх хамгийн том дайн эхэлснийг та бид мэднэ. Бунхан нээгдэх үеэр хэд хэдэн хачирхалтай зүйлс болжээ. Нэгдүгээрт, ойролцоох шуудуунаас ус урсан шалыг нь нэвчин гарч ирж, улмаар бунхан усанд автсан байна. Түүнчлэн татлагын хөшүүрэг гэнэт ажиллагаагүй болж, гантиг хавтангуудыг булшнаас гараараа өргөж гаргах хэрэгтэй болсон, гэрлүүд байнга унтарч асаж байсан, бунхан дотор хүмүүс агааргүйдэж байсан гэх мэт.

Малтлагын үеэр экспедицийнхэн дээр өтөл настай гурван өвгөн ирж, Фарси хэл дээрх эртний ном авчирч тэдэнд үзүүлжээ. Энэ номонд Төмөр хааны булшийг нээсний дараа гарах аймшигт дайны тухай зөгнөл багтсан байв. Экспедицийн удирдагчидтай ярилцсаны дараа тэдгээр настангууд алга болсон ба дахиж олж чадаагүй гэнэ. 

Энэхүү экспедицид оролцсон Ташкентийн кино студийн зураглаач Малика Каюмова 1942 оны 10-р сард Маршал Жуковтой уулзаж, түүнд Төмөрийн булшны хараал, нутгийн оршин суугчдын хүсэлтийн талаар хэлсэн байна. 

Ингээд Төмөр хааны шарилыг 1942 оны 11-р сарын 19-нд Самарканд хотод эргүүлэн авчирсан бөгөөд 11-р сарын 20-нд Гүр-Эмирт исламын шашны зан үйлийн дагуу дахин оршуулжээ. Яг энэ өдрүүдэд Зөвлөлтийн арми 2-р дайны эргэлтийн цэг болсон Сталинградын тулаанд ялсан юм.

Эдгээр бүх түүхүүд үнэн үү эсвэл зохиомол уу гэдгийг дүгнэхэд хэцүү байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд аль ч соёл иргэншил нас барагсдын амгалан тайван байдлыг үгүй хийж, булшийг нь сэндийчихийг зөвшөөрдөггүй билээ. 

Төмөр хааны бунханг нээж байгаа явцыг харуулсан эдгээр ховор зургуудыг хэдхэн хоногийн өмнө Узбекистаны үндэсний архив ил болгосон билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()