Бутаны үзэсгэлэнт гүнжийн гэнэтийн хурим ард иргэдийг цочирдуулжээ

2020-10-30, 17:24
58,433

Бутаны Хаант улсын гүнж Ээпхэлмаа Чойдон Ванчиг (Eeuphelma Choden Wangchuck) болон түүний сүйт залуу Даш Тинлай Норов (Dasho Thinlay Norbu) нар 10 дугаар сарын 29-ний өдөр хуримаа хийжээ. Энэ үйл явдлын тухай мэдээллийг түүний ах, Бутан улсын хаан Жигмэд Гэсэр Ванчиг (Jigme Khesar Wangchuck) өөрийн инстаграм хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. 

Бутаны үзэсгэлэнт гүнжийн гэнэтийн хурим ард иргэдийг цочирдуулжээ

Тэрбээр хуримын ёслол Бутан улсын нийслэл Тхимпху хотын Дэчинчойлин ордонд болсон тухай мэдэгдэж, хосууд "Эрхэмсэг хаан миний бие, эрхэм дээдэс 4-р Жигмэдсэнгэ болон дээрхийн гэгээнтэн Жээ Хамбын адислалыг хүртсэн" гэж нэмж бичжээ. 

Гүнж Ээпхэлмаа Чойдон Ванчиг нь 1993 онд Жигмэдсэнгэ хааны гэр бүлд төрсөн бөгөөд 2016 онд АНУ-ын Жоржтауны Их Сургуульд социологич мэргэжлээр төгссөн гэнэ. 

Тэрээр Бутаны паралимпийн хорооны ерөнхийлөгчийн хувьд олон улсын хэмжээнд Бутан улсыг төлөөлж хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг спортын арга хэмжээнд оролцуулах ажлыг хариуцдаг байна. 

Харин хааны гэр бүлийн шинэ гишүүн болсон Даш Тинлай Норов нь Бутанд 1992 онд төрсөн бөгөөд Энэтхэгийн Делигийн их сургуулийн Гэгээн Стефений коллежийг онгоцны нисгэгчийн мэргэжлээр төгссөн байна.

Сургуулиа төгссөний дараа тэрээр Бутаны үндэсний агаарын тээврийн "Drukair" компанид ажиллаж байхдаа гүнжтэй танилцсан аж.

Японы гүнжийн хамт

Гүнжийн аав, Бутаны 4-р Жигмэдсэнгэ хаан

Гүнжийн ээж, Жигмэдсэнгэ хааны гуравдугаар хатан Цэрэн-Ядам

Бутаны одоогийн хаан Жигмэд Гэсэр Ванчиг болон түүний хатан Жавзанбадам

Хааны бага дүү, гүнж Дэчин-Янжин

Жигмэд Гэсэр Ванчигийн хүү, хунтайж Жигмэднамжил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()