Хэл таны эрүүл мэндийн талаар юу өгүүлдэг вэ?

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хүн бүр цаг тухайд нь хамрагдах боломжгүй байдаг. Тэгвэл зарим тохиолдолд зөвхөн хэлийг нь харахад л эрүүл мэндийн асуудлыг тодорхойлох боломжтой байдаг гэнэ. Ингээд хэлнийхээ тусламжтайгаар эрүүл мэндээ шинжицгээе.

Хэл таны эрүүл мэндийн талаар юу өгүүлдэг вэ?

1 Тэгш гадаргуутай, ягаан хэл

Хэрвээ хэл тань ягаан, тэгш гадаргуутай, ямар нэгэн өнгөргүй байвал эзэн нь эрүүл байгаа болохыг илтгэнэ.

Тэгш гадаргуутай, ягаан хэл

2 Тод улаан

Энэ нь таны биед фолийн хүчил, В-ийн төрлийн амин дэм дутагдаж байгааг тодорхойлно. Үүнээс гадна биеийн халуун ихсэх, үрэвсэл явагдах үед хэлэн дээр улаан толбо үүсэх магадлалтай.

Тод улаан

3 Тэгш бус, долгионтой гадаргуу

Бага зэрэг хавдсан тэгш бус, долгионтой гадаргуутай хэл нь бамбай булчирхайн асуудалтай болохын шинж тэмдэг юм. Энэ үед таны булчин өвдөх, арьс хуурайших, үс унах гэх мэт шинж тэмдэг давхар илэрвэл яаралтай эмчид хандаарай.

Тэгш бус, долгионтой гадаргуу

4 Хагарсан хэл

Энэ нь дархлааны систем асуудалтай болохыг илэрхийлнэ. Заримдаа хэл хагарах нь хугарсан эсвэл гэмтсэн шүдтэй холбоотой байдаг. Үүнээс гадна ахимаг насны хүмүүсийн хэл хагарах нь бий.

Хагарсан хэл

5 Бараан өнгийн өнгөр

Ихэнхдээ кофены өнгөтэй өнгөр нь микробиологийн тэнцвэртэй байдал алдагдсан болохыг илэрхийлж байгаа бөгөөд амны ариун цэврийг тогтмол сахиснаар уг асуудлаас ангижрах боломжтой.

Антибиотик болон бусад төрлийн хүчтэй эм бэлдмэлийг удаан хугацааны туршид хэрэглэхэд хэлэн дээр бараан өнгийн өнгөр тогтох магадлалтай.

Бараан өнгийн өнгөр

6 Цагаан өнгөр

Цагаан өнгөр маш олон шалтгаантайгаар үүснэ. Жишээлбэл: амны хөндийн мөөгөнцөр, хоол боловсруулах замын асуудал болон элэгний өвчин. Тамхи татдаг хүмүүсийн хувьд цагаан өнгөр тогтох нь элбэг.

Цагаан өнгөр

7 Өвдөлттэй яр

Хэрвээ энэхүү яр нь 7 хоногийн дотор арилаад, дахин гарч байвал шүдний эмчид хандах хэрэгтэй бөгөөд энэ нь ямар нэгэн нянгийн үрэвсэл, хоол боловсруулах эрхтний асуудлыг дагуулж байх магадлалтай.  Харин энэхүү яр нь 2 болон түүнээс дээш долоо хоног арилахгүй байвал салст бүрхүүлийн ноцтой өвчин, хавдрын эхлэл ч байж болно.

Өвдөлттэй яр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()