"Пепси"-ийн сугалаанаас болж Филиппинд 8 хүний аминд хүрсэн бослого гарсан түүх

1992 оны 5-р сарын сүүл үед Филиппиний нийгмийн байдал тайван бус болж иржээ. Хачирхалтай нь энэ байдлын шалтгаан улс төр, эдийн засагтай огт холбоогүй байжээ. Энэ бүхний гол буруутан нь "PepsiCo" компанийн маркетингийн сурталчилгаа байсан аж.

"Пепси"-ийн сугалаанаас болж Филиппинд 8 хүний аминд хүрсэн бослого гарсан түүх
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Тухайн үед Филиппинд "PepsiCo" болон "Coca Cola" компаний өрсөлдөөн ид өрнөж байв.  Эмийн санч Калеб Бредемийн Кока Колатай ижил бүтээгдэхүүн  үйлдвэрлэхийг хүссэн оролдлого амжилттай болж 1898 онд "Pepsi" брэнд мэндэлж байв. Хожим "Pepsi" нь Ойрхи Дорнод, Латин Америк, Хятад болон Орос даяар алдартай болж байжээ.

Филиппиний ундааны зах зээлийн 3\4 –ийг "Coca Cola" эзэлж байсан учир “Пепси”-ийнхэн ард иргэдийн анхаарлыг татахуйц өвөрмөц маркетингийн сурталчилгааг хийх хэрэгтэй болжээ. Өмнө нь 1984 онд энэхүү сурталчилгааны арга нь латин америкийн худалдааны зах зээлд амжилт дагуулсан учир тэд дахин хэрэгжүүлэхээр шийдсэн аж.

Ингээд 2-р сард Филиппинд "Number Fever" гэх урамшуулал зарлагджээ. Энэ нь “Пепси” ундааны таглаан дээр 3 оронтой тоо болон аз таарвал хожих мөнгөн дүнг бичсэн байсан юм.

Орой бүр зурагтаар азын тоог зарлаж байсан бөгөөд хамгийн бага хонжвор нь 100 песо буюу 4 доллараас эхэлж байсан гэнэ. Энэ нь тухайн үед Филиппиний иргэдийн хүнд хөдөлмөр эрхэлж олдог нэг өдрийн орлоготой тэнцэх учир нэг ундаа уугаад цангаагаа ч тайлж, 100 песотой болох гэдэг таатай боломж байжээ. Супер хонжвор нь нэг сая песо буюу 40000 доллар байсан нь олныг шуугиулж байв. Эгэл жирийн Филиппин иргэн 23 жилийн турш тасралтгүй ажиллаж байж энэ хэмжээний мөнгийг боломжтой юм. Супер азын тоог урамшуулалт худалдааны хугацаа дуусгавар болох үед зарлах байсан аж.

Уг урамшуулал “Пепси”-ийн борлуулалтанд эерэгээр нөлөөлж 1992 оны намар гэхэд ундааны зах зээлийн 3/4-ийг эзлэх болсон байна. Харин Филиппин иргэд үдшийг пепситэй хамт зурагтын өмнө өнгөрүүлэх болжээ.  Бямба болон Ням гаригаас бусад үед буюу ажлын өдрүүдэд азтангийн дугаарыг тодруулж байсан гэнэ. Урамшууллын хугацаа дуусах үед сугалаанд нийт 31 сая хүн оролцсон байжээ.

5-р сарын 25-ны өдөр супер азтангийн дугаарыг тодруулсан бөгөөд энэ нь 349 гэсэн тоо байсан юм. Гэтэл 349 гэсэн дугаартай 800 мянган Филиппин иргэн гарч ирэх нь тэр.

Сугалааны бэлтгэл үеэр ямар нэгэн алдаа гарсан байж болох юм. Ингээд “ПепсиКо”–ийн ажилчид алдаа гарсан болохыг нийтэд зарласан боловч өөрийн азанд итгэсэн Филиппин иргэд хүлээж аваагүйгээр барахгүй компанийн төв байр руу эсэргүүцэл илэрхийлж дайран орсон байна.

Авлигал, ядуурал, цахилгааны доголдол гээд ямар ч асуудал тус улсад энэ хэмжээний эсэргүүцэл үүсгэж байгаагүй гэнэ.  “ПепсиКо” компанид хууртсан бүхий л ядуу, дундаж давхаргын иргэд хамтдаа нэгдэж, эсэргүүцэл зарласан аж.

Эсэргүүцлийн үйл ажиллагаа маш хүнд хэлбэрээр өрнөж байсан бөгөөд иргэд тэсрэх бөмбөг хүртэл ашиглах болсон байна. Ийнхүү байгууллагын сурталчилгааны алдаанаас болж 5 иргэн, компанийн хэд хэдэн ажилтан амь насаа алджээ. Байгууллагын 40 орчим ачааны машиныг шатаасан учир Пепсигийнхэн бүтээгдэхүүнээ хуягласан автомашинд авч явахаас өөр аргагүй болсон байна.

Эсэргүүцэгчдийн гол шаардлага нь “Пепси”-ийн захирал Кристофер Синклер болон Филиппиний ерөнхийлөгч Фидел Рамос нартай уулзах байжээ.

Эцэст нь 349 дугаар сугалсан иргэн бүрт 500 песо буюу 20 доллар өгөх саналыг тавьсан бөгөөд уг саналыг ихэнх хүмүүс хүлээж авсан юм. Харин нөхөн олговорыг хүлээн зөвшөөрөхгүй байсан иргэд луйврын хэргээр "Пепси"-ыг буруутган, шүүхэд өргөдөл гаргасан аж.

Шүүх 349 дугаартай иргэн бүрт сэтгэл санааны хохирлын үүднээс хүн бүрт 10 мянган песо өгөх шийдвэрийг гаргажээ. Давж заалдах шүүх хурлын дараа энэ тоо 30 мянган болж өссөн байна.

2006 онд Филиппиний Дээд Шүүх “ПепсиКо” компанийг буруугүйд тооцжээ. Ингээд ажилчдын хайхрамжгүй байдлаас болж ПепсиКо компанийхан 1992 онд 20 сая долларын алдагдалд оржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()