Бүхий л эмэгтэйчүүдийн хайрыг татдаг 15 царай муутай эр

2020-11-06, 14:41
40,328

Хэн нэгнийг заавал үзэсгэлэнтэй гадаад төрх, төгс бие галбираас нь болж шүтэн биширч хайрлаж дурлах шаардлагагүй болохыг доорх одод батлаж байгаа юм. Тайз, дэлгэцийн урлагт царайлаг, бие галбир сайтай жүжигчид бусдаасаа илүү үзэгчдийн таашаалд нийцдэг ч төгс сайхан төрхтэй биш хэрнээ олон олон бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг булааж чадсан  алдартнууд байдаг. Ингээд эдгээр жүжигчдийн тоонд хэн хэн багтсаныг харцгаая. 

Бүхий л эмэгтэйчүүдийн хайрыг татдаг 15 царай муутай эр

15 Хью Лори (Hugh Laurie)

Хью доктор Хаусын дүрээрээ алдартай. Гэхдээ шүтэн бишрэгчид нь түүнийг эхлээд эмчийн дүрээр, харин дараа нь жүжигчин Хью хэмээн хайрлах болжээ. Лориг инээдмийн кинонд дүр бүтээж байхад үзэгчид түүнийг төдийлөн олж хараагүй байна.

Хью Лори (Hugh Laurie)

14 Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch)

Камбербэтчийг бяслагтай андуурсан онигоог та мэдэх үү? Энэ нь түүний овогтой холбоотой юм. Хэдийгээр түүнийг харх шиг царайтай хэмээн шоолдог ч түүнд дурласан бүсгүйчүүд тоолшгүй их нь ойлгомжтой.

Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch)

13 Серж Генcбург (Serge Gainsbourg)

Дөрвөн удаа гэрлэж, хэд хэдэн удаа нууц амрагийн холбоо үүсгэсэн гэж шуугиан дэгдээсэн дуулиант хэргийн эзэн бол Серж Генсбург юм.

Серж Генcбург (Serge Gainsbourg)

12 Эдриан Броуди (Adrien Brody)

Унжуу хамартай, гунигтай төрхтэй Эдриан Броудийг үргэлж л бассет хаунд нохойтой ижил гэх хоч дагадаг хэдий ч түүнийг хайрлах сая сая шүтэн бишрэгчид дэлхий даяар бий.

Эдриан Броуди (Adrien Brody)

11 Дэнни Трехо (Danny Trejo)

Трехог царайлаг гэж хэн ч хэлэхгүй боловч өөрийн бүтээсэн дүрээрээ тэрээр шүтэн бишрэгчдийнхээ хайр болон хүндлэлийг хүлээдэг.

Дэнни Трехо  (Danny Trejo)

10 Микки Рурк (Mickey Rourke).

Дэлхий дээр өөрчлөгдөшгүй зүйл гэж байдаг бол тэр нь Миккигийн бусдыг өөртөө татах увидас юм.

Микки Рурк (Mickey Rourke).

9 Жерар Депардье (Gérard Depardieu)

Депардье нь залуудаа ч сайхан залуусын тоонд багтаж байгаагүй нэгэн.  Өөрийн авъяас чадвар, наргианч зангаараа тэр бусад хүмүүсийн зүрх сэтгэлийг булаадаг байна.

Жерар Депардье  (Gérard Depardieu)

8 Венсан Кассель (Vincent Cassel)

Франц эр Венсан Кассель залуудаа бүр ч хүйтэн царайтай байсан бөгөөд түүнийг хүмүүс чөтгөртэй адилтгаж,  эвэр, сүүл нь хэзээ ургах бол гэж хошигнодог байжээ.

Венсан Кассель  (Vincent Cassel)

7 Кристофер Уокен (Christopher Walken)

Ноён Уокен бол огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд тэр төрөлхийн ийм төрхтэй бололтой.  Тэр хар нүдний шил, хаалттай амтай дур булаам байсан үеийг бид мэднэ. Харин түүний гялалзсан харц, аварга загасны инээмсэглэл нь хүүхэд байхаас биднийг айдсыг төрүүлдэг байсан билээ. Харин одоо бид түүнд дасаж,  түүнийг хайрлах болсон.

Кристофер Уокен (Christopher Walken)

6 Хавьер Бардем (Javier Bardem)

Үзэсгэлэнт охин ба жонон хоёр киноны мангасын орчин үеийн дүр бол Бардем юм.  Гадна төрх нь аймшигтай ч дотоод сэтгэл нь үнэхээр хайр татам.

Хавьер Бардем (Javier Bardem)

5 Марк Энтони (Marc Anthony)

Хэдийгээр тийм ч сайхан төрхтэй биш боловч түүнд алдарт дуучин, үзэсгэлэнт бүсгүй Жей Логийн хайр сэтгэлийг хүртэх завшаан тохиожээ. 

Марк Энтони  (Marc Anthony)

4 Тим Рот (Tim Roth)

Тим Рот бол ямар ч дүр бүтээх чадвартай гайхалтай жүжигчин юм. Түүнд зохихгүй дүр гэж үгүй.  Тэр үргэлж үзэгчдээ гайхшруулдаг учраас Тимд хайртай байдаг бололтой.

Тим Рот (Tim Roth)

3 Дэниел Крейг (Daniel Craig)

Хэдий түүний царай төрх төгс биш ч Жэймс Бондын дүрд төгс тохирсон жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. 

Дэниел Крейг (Daniel Craig)

2 Алан Рикман (Alan Rickman)

“Dogma” киноны найруулагчид Аланыг сахиусан тэнгэрийн дүрд тохирно гэж үзсэн бололтой.  Тэрээр маш олон дүрийг амжилттай бүтээж, олны анхаарлын төвд орж чадсан юм.

Алан Рикман (Alan Rickman)

1 Адриано Челентано (Adriano Celentano)

Хамгийн царай муутай секси залуугийн тэргүүн байранд Адриано байгаа юм.  Нэгдүгээрт, тэр үнэхээр царай муутай.  Хоёрдугаарт, тэр хамгийн авъяаслаг, хамгийн секси залуу. Тиймээс л бид түүнд маш их дуртай байдаг.

Адриано Челентано (Adriano Celentano)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()