Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлсийн хамгийн эртний хувилбарууд

Өнөө үед хүн төрөлхтөн бараг өдөр бүр шинэ зүйл нэвтрүүлж, удаан хугацаанд оршин тогтнох хамгийн сүүлийн үеийн технологийг зохион бүтээж байна. Гэсэн хэдий ч бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлсийн ихэнх нь олон зуун жилийн настай байдаг. Магадгүй дээр үед хүмүүс мессеж, селфигүй байсан ч тэд бидэнтэй адил бие засах газар, бохь, түрийвч гэх мэт өдөр тутмын зүйлс ашигладаг байсан юм. Тиймээс, өнөөдөр бид дэлхийн хамгийн эртний өдөр тутмын зүйлсийн гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлсийн хамгийн эртний хувилбарууд
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн эртний жор (5000 настай)

Шумерийн шар айрагны жор - НТӨ 3000 он. Үүний үр дүнд талхаар хийсэн маш хүчтэй шар айраг бий болдог ажээ.

Хамгийн эртний жор (5000 настай)

2 Хамгийн эртний нарны шил (800 жилийн настай)

Үүнийг Канадын Баффин Лэндээс олсон байна. Чухамдаа эдгээр нь нарны шил биш харин цаснаас туссан нарны гэрлийн эрчмийг бууруулах зорилгоор бүтээсэн цасны нүдний шил юм.

Хамгийн эртний нарны шил (800 жилийн настай)

3 Хамгийн эртний хүний биеийн баримал (40,000 жилийн настай)

Энэ нь 35-40 мянган настай бөгөөд хүний ​​биеийг дүрсэлсэн хамгийн эртний уран баримал юм. Үүнийг Герман улсын нутаг дэвсгэрээс олжээ.

Хамгийн эртний хүний биеийн баримал (40,000 жилийн настай)

4 Хамгийн эртний гутал (5500 жилийн настай)

Энэхүү 5500 жилийн настай үхрийн шийрэн гутлыг Арменийн агуйгаас олсон байна. Гэвч зүүн гутал нь олдоогүй ажээ.

Хамгийн эртний гутал (5500 жилийн настай)

5 Хамгийн эртний оймс (1500 настай)

Египетийн ноосон оймсыг шаахайн дотор өмсөхөөр төлөвлөсөн бөгөөд НТ-ын 300-499 оны хооронд нэхэж байжээ. НТ-ын XIX зуунд энэхүү оймс нь олдож байсан байна.

Хамгийн эртний оймс (1500 настай)

6 Хамгийн эртний зэмсэг (40,000 жилийн настай)

Энэхүү лимбэ нь 40,000 жилийн настай. Тас шувууны ясаар хийгдсэн уг зэмсэг нь Германы өмнөд хэсгээс олджээ. Зарим судлаачид хөгжим нь бидний өвөг дээдэст неандертальчуудтай харьцуулахад стратегийн давуу тал олгосон байж болзошгүй гэж үздэг.

Хамгийн эртний зэмсэг (40,000 жилийн настай)

7 Хамгийн эртний өмд (3300 жилийн настай)

Дэлхийн хамгийн эртний өмд 3300 жилийн настай бөгөөд Баруун Хятадаас олдсон байна.

Хамгийн эртний өмд (3300 жилийн настай)

8 Хамгийн эртний 00 (2000 настай)

Туркийн эртний Эфес хотод ариун цэврийн өрөө байжээ. Суудлын доорх ширүүн урсгалт ус бүх бохирыг зэргэлдээх гол руу зөөвөрлөдөг байсан гэнэ. 

Хамгийн эртний 00 (2000 настай)

9 Хамгийн эртний хөхний даруулга (500 настай)

Энэхүү хөхний даруулгыг 1390-1485 оны хооронд Австри улсад өмсдөг байжээ.

Хамгийн эртний хөхний даруулга (500 настай)

10 Хамгийн эртний протез буюу хиймэл хөл (3000 настай)

3000 жилийн настай энэхүү протезийг Египетэд хүмүүсийг дахин алхахад нь туслах зорилгоор ашиглаж байжээ. Судалгааны үр дүнд энэ нь зүгээр нэг гоёл чимэглэл биш,  бүрэн ажиллагаатай хиймэл хөл болохыг баталсан байна.

Хамгийн эртний протез буюу хиймэл хөл (3000 настай)

11 Хамгийн эртний түрийвч (4500 жилийн настай)

Нохойн шүднүүдээр дүүрэн энэхүү олдвор нь Германаас олдсон 4500 жилийн настай түрийвчний үлдэгдэл юм. Шүд нь түрийвчний гадаргуун нэг хэсэг байсан гэж археологичид үзсэн ажээ. 

Хамгийн эртний түрийвч (4500 жилийн настай)

12 Хамгийн эртний бэлгэвч (370 настай)

Энэхүү хонины гэдсээр хийсэн бэлгэвчийг 1640 онд Шведэд ашиглаж байжээ. Үүнээс гадна уг бэлгэвчийг дахин ашиглах боломжтой бөгөөд бэлгийн замын өвчин тусахгүйн тулд бүлээн сүүгээр угаах ёстой гэж зааварт (Латинаар) нь бичсэн байдаг ажээ.

Хамгийн эртний бэлгэвч (370 настай)

13 Хамгийн эртний бохь (5000 настай)

Финляндын энэ бохийг дор хаяж 5000 жилийн өмнө зажилж байсан. Энэ нь хусны холтосоос бүтсэн бөгөөд амны хөндийн үрэвслийг анагаахад, мөн цавуу болгон ашиглагддаг байжээ.

Хамгийн эртний бохь (5000 настай)

14 Хамгийн эртний дууны ноот (3400 жилийн настай)

Xамгийн эртний "аялгууг" одоо Сирийн хойд хэсэг болох Угаритаас олжээ. Ноотыг уянгын дуунд зориулж бичсэн болох нь тогтоогдсон байна.

Хамгийн эртний дууны ноот (3400 жилийн настай)

15 Хамгийн эртний зоос (2700 жилийн настай)

Хамгийн эртний зоосыг одоо Турк улсад байдаг эртний Грекийн Ефес хотоос олжээ. 

Хамгийн эртний зоос (2700 жилийн настай)

16 Хамгийн эртний глобус (510 жилийн настай)

Энэ бөмбөрцөгийг Италид тэмээн хяруулын өндөгний гадаргуу дээр сийлжээ. Одоогийн эзэн нь үүнийг 2012 онд Лондон дахь үзэсгэлэн дээрээс худалдан авсан байна.

Хамгийн эртний глобус (510 жилийн настай)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()